2026 оны наймдугаар сарын 11-ний өдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна 

Улаанбаатар хот орчмоор өнөөдөр шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +8+10 хэм өдөртөө +23+25 хэм дулаан байна. Харин Багануур орчмоор шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +7+9 хэм, өдөртөө +21+23 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +4+6 хэм, өдөртөө +21+23 хэм дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +4+9 хэм говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15+20 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +11+16 хэм, бусад нутгаар +7+12 хэм өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +19+24 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +29+34 хэм, бусад нутгаар +23+28 хэм дулаан байна.

Наймдугаар сарын 11, 12-нд уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.