Замын-Үүдэд дараах албан хаагчдыг халж, сэлгээ хийлээ
2021/07/06
Өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллаж байна. Ажлын хэсэгт АТГ, ЦЕГ-ын алба хаагчид багтсан.
Энэ талаар Х.Нямбаатар сайд олон нийтэд хандан мэдээлэл өглөө. Тэрбээр цар тахлын нөхцөл байдлаас үүдэж Замын-Үүд боомтод “үүрлэсэн” авлигын сүлжээтэй Засгийн газар тэмцэж эхэллээ хэмээн онцоллоо.
Ингээд уг асуудалд хариуцлага алдсан гэж үзэн, дараах албан тушаалтнуудыг өнөөдөр ажлаас нь чөлөөлсөн байна.
- Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоо. Оронд нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүх ажиллана.
- Хилийн 0108-р ангийн захирагч, хурандаа Б.Нямбат. Оронд нь В.Намхайнямбуу ажиллана.
- АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайхан. Оронд нь Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн дарга н.Сүхбаатар ажиллана.
- Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрах. Оронд нь НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун ажиллана.
- Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн дарга, цагдаагийн хошууч, н.Уранбаяр. Оронд нь ажиллах хүн тодорхой болоогүй.
Үүний дээр Замын-Үүд дэх мэргэжлийн хяналтын ажилтнуудыг болон гаалийн байцаагч нарыг өөр аймагт сэлгэн ажиллуулахаар болжээ.
Тайван · 2021/07/10
Нэмэгдэхууний байрыг солиход нийлбэр нь хэвээрээ л бна
DR. PRADHAN · 2021/07/09
Зочин · 2021/07/08
zov do
Зочин · 2021/07/08
ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНД ХУУЛЬ ЖУРМАА ЗӨРЧСӨН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ ШААРДЛАГАД НЬ ТЭНЦЭХГҮЙ ХҮМҮҮС СОНГОГДООД БАЙХИЙН ҮҮНИЙГ АНХААРЧ ҮЗМЭЭР ИЙМ БАЙХАД КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ САЙЖРАХ УУ
Зочин · 2021/07/08
ЯАМ АГЕНТЛАГИЙН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛТНУУДЫГ ХООРОНД НЬ СЭЛГЭН АЖИЛЛУУЛБАЛ ЗҮГЭЭР БАЙНА НЭГ ГАЗАР УДААН АЖИЛЛАХААР ДОГШРООД ХҮНД СУРТАЛТАЙ БАЙДАГ
ЗОЧИН · 2021/07/07
дээрээсээ арга хэмжээгээ аваач ээ удирдаж чадаагүй байж зүгээр үлдэж болохгүй
ЗОЧИН · 2021/07/07
ЕРӨНХИЙ САЙД ОЧООГҮЙ БОЛ САЙД ДАРГА НАР НЬ ЮУ Ч ХИЙХГҮЙ НЬ ЭЭ АРАЙ БИШ ЭЭЭ
ЗОЧИН · 2021/07/07
САЙД ГАНТУЛГАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ ЗААВАЛ ЕРӨНХЙ САЙД ОЧИЖ АСУУДЛЫГ ШИЙДЛЭЭ ЭСВЭЛ ЕС-Д НЬ ХИЙХ ЁСТОЙ ЮМ УУ
ЗОЧИН · 2021/07/07
ХАЛТАР ГАНТУЛГА 2-Т ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХГҮЙ ТӨРИЙН ӨМНӨӨС АЖИЛЛАЖ БАЙЖ ЮУ Ч БОЛООГҮЙ ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ
Зочин · 2021/07/07
Бат · 2021/07/07
Монгол улс Одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний , төсвийн эзний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжихгүй албан тушаалыг зах зээлд мөнгө олох арга гэж ойлгосон төрийн түшээд олширлоо