|
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар үе үеийн Ерөнхий сайд болон Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан
Монголын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж, бид хүн төрөлхтний олимпийн наадмын эмэгтэйчүүдийн жүдогийн төрлөөс анхны мөнгөн медалиа хүртлээ. Хүн бүрийн сэтгэл огшиж, нүдэнд нь баяр, бахархлын нулимс мэлтэгнэсэн тийм л өдрүүд үргэлжилж
Өнгөрсөн сонгуулиар ард түмэн Ардчилсан намын оффшортонгуудад “үгүй” гэж хэлж, ахиулан идэх боломж олгоогүй. Энэ чигээрээ оффшорт нэр холбогдсон хүмүүсийг төрөөс хол байлгаж, татвараас зугтаалгасан нууц хөрөнгөнийнх нь эх үүсвэрийг
Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал асан А.Цогцэцэгийг МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр Эрүүл мэндийн сайдаар өнгөрсөн сарын 28-ны өдөр томилсон. Эл эмэгтэйг тус салбарын сайдаар томилогдоход олон нийт хийгээд
Мэргэжлийн сумогийн дэвжээнд Монголын 25 хөвгүүн ид хаваа үзүүлэн манлайлж явна. Тэдний нэг болох Азумарюү Сандуйжавын Тодбилэгтэй ярилцлаа. Тэрбээр 1987 оны тавдугаар сарын 12-нд төрсөн. 192 см өндөр, 155 кг жинтэй,
Австралийн Канберра Коллежийн сурагч Ч.Эгшиглэн охин Дэлхийн Сургуулиудын Мэтгэлцээний Тэмцээнд (World Schools Debating Championships-WSDC) багаараа оролцон гуравдугаар байрт оржээ.
Бүсгүй та гялалзсан, эрүүл, толигор, энхрий зөөлөн арьстай байхыг хүсэж байгаа бол цэв хүйтэн ус, мөсөөр нүүрэндээ байнга жин тавих хэрэгтэй.
Дунд сургууль даа бусдын л адил хөөрхөн царайнд татагдаж, дурлаж явлаа. Гэхдээ зүрх сэтгэл шархлуулах нь тун ховор. Ихэнх дээ дараагийн хөөрхөн царайг харах хүртэл ахархан хугацаанд үргэлжилдэг байв.
“Universe best songs” уралдааны анхны ялагчаар оюутан байхдаа тодорч Ч.Цэлмүүн хэдийнээ олны танил болсон.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдсан, хүлээгдэж буй асуудлаар Засгийн газарт хүргүүлсэн санал МҮЭ-ийн холбооноос иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллагын хувьд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлзлцээр, Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүргүүлсэн “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичиг болон УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрийг үндэслэн төрийн залгамж чанар, улс төр, нийгэм, эдийн засаг, иргэдийн хөдөлмөр, аж байдлын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа тулгамдсан асуудлуудыг хүргүүлж байна. Хямралын нөхцөлд ажилчдыг цомхотгохгүй байх бодлого баримталж төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний мэргэшсэн удирдлага, албан хаагчдыг улс төрийн үзэл бодол, намын харьяаллаар нь үндэслэлгүй халж, сольж төрийн байгууллагуудын залгамж чанар, тогтвортой үйл ажиллагааг алдагдуулахгүй байх. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан нэмэлт хэлэлцээр болох “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2015 оны 108 дугаар тогтоолын 1.10 дахь заалтыг хэрэгжүүлж Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрт туссан Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх арга хэмжээг авч иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг батлахдаа иргэдийн нийгмийн хамгаалал, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх замаар ядуурал, орлогын хомсдолыг арилгахад чиглэсэн бодлого баримтлах, Төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлтөөс хамгаалж жил бүр индексжүүлж, хөрөнгийн эх үүсвэрийг холбогдох төсөвт тусгаж байх асуудлыг цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индөксжүүлэх хууль гарган зохицуулах, төгрөгийн худалдан авах чадварыг хадгалах, зах зээл дээр хэрэглэгчийг хамгаалах, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн "Үнэ бүрдэлтийн тухай хууль"-ийн төслийг нийгмийн түншүүдтэй хамтран боловсруулах. Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралтыг харгалзан дотоодын түлш шатахуун, бензиний үнийг бууруулах. Эдийн засгийн хямралын үед тогтвортой, бүтээмжтэй, баталгаатай зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг хангасан ажлын байрыг олноор бий болгох, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн бүгээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зэрэг асуудалд онцгой анхаарсан бодлого хөтөлбөрийг нийгмийн түншлэлийн талуудтай хэрэгжүүлэх. Эдийн засгийн хямралыг даван туулахад иргэн бүрийн хүч, сонирхол, идэвх чармайлтыг дэмжих, оролцооны эдийн засгийг хөгжүүлэх, компанийн нийгмийн хариуцлагыг бодитой болгохын тулд ажиллагчид, тэдгээрийн гэр бүлийн хүмүүсийн нийгмийн баталгааг нэмэгдүүлэх, ажилтанд цалингаас өөр орлогын шинэ эх үүсвэр бий болгох үүднээс “Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр /ESOP/-ийг хөгжингүй орнуудын туршлагаар хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчныг буй болгох асуудлыг шийдвэрлэх. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр, худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81, “Хөдөө, аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129, “Нийгмийн хамгааллын тухай” 102 дугаар Конвенцуудад нэгдэн орох. Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийн төсөөлөлтэй холбогдуулан нийгмийн түншүүд болох МАОЭНХ, МҮЭ-ийн холбооны саналыг авч тусгах. Эдгээр саналуудыг нухацтай судлан үзэж хөдөлмөр, нийгмийн хамгааллын читэлээр Засгийн газрын шинэ бодпого, зорилтыг тодорхойлон хэрэгжүүлэхдээ анхааран үзэж нийгмийн түншпэлийн хүрээнд МҮЭ-ийн холбоотой идэвхтэй ажил хэрэгч хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Д.Дагвадорж аварга твиттер хаягаараа дамжуулж “Та нарын шүлс нэг өдрийнх, тэдний хөлс 1000 өдрийнх. Олон юм битгий хуцаж бай” хэмээн хэлжээ.
Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам-2016” наадам өчигдөр буюу наймдугаар сарын 7-нд зохион байгуулагдаж өндөрлөлөө.