Сайн байна уу? Та бүхэнд энэ хүү захидлыг очих мөчийн мэндийг дэвшүүлнэм. Амьдрал гэдэг таахын аргагүй сорил ихтэй байдаг юм байна.

Эд хийж бүтээх насан дээр надад яагаад ийм хүнд зүйлүүд тохиолдоод байдгийг бодоод бодоод олохгүй юм. Үнэнч шудрагаар хөдөлмөрлөж төдийгөөс өдийг хүртэл зугаа цэнгэлийг ч умартан шүд зуун явсан ч эргээд харахад юу ч үгүй сууж байгаадаа өөрөөсөө ичих юм. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг нь л энэ байх.

Туг барин мандаж явсан үе байдаг ч энэ бүхэн 1 л зуднаар үгүй болно гэж хэн төсөөлөх вэ? Магад үгүй хүн таньж чаддаггүй, өдий 27 хүрчихээд амьдрал үзээгүй гэнэн хүүхэд зангаа хаяж чадаагүйтэй минь ч холбоотой юм шиг. Хэтэрхий үнэнч шудрага даруу явсны минь шагнал ч юм шиг. Сөхөрч унаад босох тэнхэлгүй болсон мэт. Нуулгүй хэлхэд би хэн нэгэн хүн харанхуй нүхэнд сөхрөн суугаа над дээр гэрэл тусган гараа сунгах боловуу хэмээн горьдож сууна.

Эр хүн ийм байж болохгүй гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг ч би үнэхээр ганцаардаж шантарч байна. Уг нь боломжийн цалинтай ажил хийдэг ч олсон хэдэн бор юм нь хоногийн хоол буудлын өрөөний хөлсөнд л явчих юм. Буудал сав ярьлаа гээд буруугаар ойлгов!!!.

Тэнд хүн бас хоног төөрүүлхийн тулд ордог юм шүүдээ. Залуу хүн эд хөдөлмөрлөж бий болгох насан дээрээ ингээд ямааргүй байх юм. байр сав хөлслөхөөр тэндээ үсрээд л 9 хоног байхын тулд 300 -400 000р нь өгөөд баймааргүй. Нийтийн байранд орчихоор эзгүй хойгуур хамаг юм аваад явчихсан байх юм. Адилхан л амьдрах гэж ядаж яваа юм байж яагаад нэгнээ ингэж урж тастдаг юм бээ гэсэн гомдолтой л үлдэх юм. Энэ бүхнээс гарах гарцыг хайгаад олохгүй юм. Заримдаа бодох юм. Хэн нэгэнтэй байр хөлслөөд хөлсөө хуваагаад төлөөд 1 жил амьдраад өөрийн гэсэн юмтай болтлоо өөртөө ч тэр өрөөлд ч тэр дэм болоод явхыг хүсэх ч хэн л миний төлөө ийм зүйл хийхэвдээ. найз залуу эсвэл найз бүсгүйтэйгэй хамт байхыг л хүсэх биздээ ч гэж бодох юм.

Энэ бүхнээс яаж гарч хуримтлал үүсгэж хүн шиг амьдрах аргаа олохгүй та бүхнээсээ зөвөлгөө авмаар санагдаад бичиж байгаа юм шүү. Сөрөг биш эерэг сэтгэхүйгээр хандаад үзээрэй та бүхэн минь.