"Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан зодооны хэрэгт дахин холбогджээ
2026/02/16

"Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан зодооны хэрэгт дахин холбогджээ.
Тодруулбал, энэ сарын 15-ны 05:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт хүмүүс зодолдож байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Зодоонд 3-4 хүн оролцсон бөгөөд тэдний нэг нь Б.Амарсайхан байсан гэх мэдээлэл цахим орчинд тараад буй.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Зодоон болсон нь үнэн. Гэхдээ Б.Амарсайхан оролцоогүй, тухайн цаг үед тэнд байсан нь тогтоогдоод байна” гэв.
Эргэн сануулахад, өнгөрсөн оны долдугаар сард мөн л Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр буюу Хүүхдийн 100-д байрлах "Канте" шөнийн цэнгээний газрын гадна УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл” группийг үүсгэн байгуулагч Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, "Таванбогд" группийг үүсгэн байгуулагч Баатарсайханы хүү Амарсайхан нар бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан.
Уг хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэн шийдэхдээ Б.Амарсайханы зорчих эрхийг найман сарын хугацаагаар хязгаарлах шийтгэл ногдуулсан.
Шүүхээс түүний зорчих эрхийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарласан ч тэрбээр энэ удаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зодооны хэрэгт холбогджээ.







Зочин · 2026/02/16
SEREL N DEWSGER BOLI80955877
Зочин · 2026/02/16
URN SHINEGENE AMSX XUCHINDI80955877
Зочин · 2026/02/16
AL SEXSDX ANUSDN80955877URN SHINEGENE AMSI
Зочин · 2026/02/16
TOMSGN XELEERE GUN DOLOOMR XALYYXN SHAALTSX80955877
Зочин · 2026/02/16
VANXANDAAD BIEE UNELLEED80955877BOOB XXN BOOW DOLOOJ
Иргэн · 2026/02/16
Гар нь загатнасан бөөс вэ
Зочин · 2026/02/16
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh