Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар Улаанбаатар хотын захирагч сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.

Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва:

-2027 оны нийслэлийн төсвийг утаа бууруулах, түгжрэл багасгах, дэд бүтцийг сайжруулах гэсэн үндсэн 3 чиглэлд төвлөрүүлнэ. Манай иргэдийн 24 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Өмнө нь 640 мянган хүн нийтийн тээврээр зорчдог байсан бол өнгөрсөн өвөл 750 мянга болсон. Энэ үйлчлүүлэгчдээ автобус удаан хүлээдэггүй болгох зорилгоор 160 шинэ автобус нэмж авна. 120 мянгатаас Архивын ерөнхий газар луу их багтаамжийн тээврийн хэрэгсэл 2027 онд явуулна.

Автобус одоо дунджаар 15 км/цаг хурдтай явж байна. Үүнийг хурдан болгоход анхаарна.