Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрын жинг үзэх юм бол цутгамал ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил
16 минутын өмнө

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдийн нэрс дуулдаад байгаа. Хоёулаа УИХ-ын гишүүн, хоёул сайд дарга хийж явсан хүмүүс.
Эх сурвалжийн дурдсанаар Н.Учрал өөрөө Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэнг хэрэг эрхлэхийн даргаар тавих санаатай байна гэх.Гэвч иргэн У.Хүрэлсүх Б.Бат-Эрдэнийг томил гэсэн юм уу даа. Хэрэв энэ мэдээлэл ортой бол бид Засгийн газраас их юм горьдолтгүй юм байна гэж ойлгомоор. Энэ хоёр хүний ажил гүйцэтгэх байдал, ажил хийж ирсэн замналыг харвал газар, тэнгэр шиг ялгаатай. Тиймээс ч жинг нь харьцуулбал цутгамал ганг хатсан сүрэлтэй зүйрлэх шиг гээд байгаа юм. Б.Чойжилсүрэн ямар ажил эрхэлж байв гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Сангийн сайд, Эрчим хүчний сайд, дөрвөн удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүн болж байсан зэрэг нь энэ хүн төрийн ажилд хатаагдсан ган шиг болжээ гэж хэн ч хэлнэ.
Түүний хувийн компанийн гүйцэтгэж байгаа ажил барьж байгаа том том хороололлууд зэрэг нь энэ хүн ажил гүйцэтгэх ямар чадвартайг илтгэнэ. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ юу хийж гүйцэтгэв гээд харцгаая. 2020–2022 онд ШӨХТГ-ын дарга, 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2015 онд Шадар сайдын зөвлөх, 2003–2012 онд "Силк Роуд" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан гэжээ. 2024 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа.
Н.Учрал Ерөнхий сайд хэрэв ажил гүйцэтгэх, бас түшиг тулгуур болох хүн авъя гэвэл хэн ч харсан Б.Чойжилсүрэн нь дээр харагдаж байна. Үзэл бодол санаа сэтгэл нийлдэг болоод л өөрөө ажилд авах санал гаргасан байх.Гэвч мэдээж Б.Бат-Эрдэнэ л хэрэг эрхлэхийн сайд болж таарах болов уу. Нөгөө хэнээс ч илүү эрх мэдэлтэй “иргэн” хүн нь захиалсан юм бол.
Харин Б.Бат-Эрдэнэ гишүүн бол Байгаль орчны сайд хийгээд юу бүтээснийг нь хэн ч санахгүй байна. COP-17 гэж нэг юм хийх болгуулж татварын 156.2 тэрбум төгрөг үрж дуусгасан л байх. Хаа байсан хэдэн африк малчид ирээд таван ямаа яаж хариулах вэ гээд яриад байсан бил үү юу билээ. Ийм л нэг хөнгөн жингийн “цаасан дэвүүр” шиг гэж хэлж болмоор нөхөр л дөө. Гэвч энэ хоёрын хэнийг ч авахгүй бүлгийн дарга Ж.Батжаргал нарын нөхдүүдийн нэрс дуулдах боллоо.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН






