"Одоо хүү минь хэзээ ч нар салхи үзэж чадахааргүй болчихсон байна" гэв
2019/10/12
Зэвсэгт хүчний 120-р ангид 2019 оны 5 сард хуваарилагдаж очсон миний хүү 6 сарын 20нд цэргийн төв эмнэлэгт хордогод орсон гэсэн оноштойгоор ирлээ гэж биднийг дуудуулсан. Эрүүл саруул хүү минь "цэрэгт яваад ирье" гэж хэлээд явахдаа хэвтэрт ороод ирнэ гэж төсөөлөө ч үгүй байх. Хэвтэрт ороод ирэхдээ ч сар гаранхан хугацаанд цус нөжөөрөө бөөлжөөд биднийгээ орхиод явна гэж зүүдлээ ч үгүй байх. Хүний сайхан үрийг эр хүн болгож явуулна гэж авж явчихаад гэдэс нь 20-иод хоног гүйлгэж байхад нүүрсэн эмнээс өөр юм өгөхгүй, хар цай талхнаас өөр юм идэх тэнхэлгүй байхад нь худлаа баашиллаа гээд 00-д оруулж зодож нүддэг та нар хүн юм уу?!
Цэргийн төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүн итгэмээргүй олон янзын онош, шинжилгээ. . .
Бас "Цэргийн ангид эдгээд эргэж ирдэг л юм бол нар салхи үзүүлэхгүй байлгана" гэж шүдэндээ зуун занаж байсан нь дуулдсан. Одоо хэзээ ч нар салхи үзэж чадахааргүй болчихсон байна.
Миний хүү "Байна уу? ааваа, ээжээ, ахаа, эгчээ" гэж залгахгүй, Ирэх цагаан сараар хацраа өгөөд үнсүүлэхгүй. . .
120-р ангийн удирдлага, доорх хүмүүс хариуцлага хүлээхийг шаардаж байна!
Энхийн цагт аавын хүүг тамлан зодож нүддэг ийм цэргийн анги манай улсаас өөр газар байгаа болов уу? Энэ мэтчилэн гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд нь дөнгөж хүргэж байхад "ЭХ ОРНЫ ДУУДЛАГА" гэх сайхан нэрээр хэчнээн айлын сайхан үрсийг ил, далд хөнөөж, тамлаж байгаа бол?!
Эдгээр хүмүүс гэмшихчгүй ажил нэртэй түмний олон үрсийг тамлан зовоодог ажлаа үргэлжлүүлсээр байна! Дээд удирдлагад нь гомдол мэдүүлэхэд өөрсөддөө огт хир халдаахгүй, тоох ч үгүй байна. Үүнийг олон хүнд цааш түгээж, өөр олон сайхан үрс эдний гарын шүүс болохоос хамгаалж өгөөрэй хүмүүсээ! Гуйж байна" хэмээн нэгэн аав өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Энэ явдлыг холбогдох газар нь шийдэх биз ээ.