Сайн байна уу, би нөхөртэйгөө танилцаад 7 жил болж байна. 1 хүүхэдтэй хурим хийж тусдаа гараагүй болохоор хүүхэдтэйгээ өөрийн аавындаа хөдөө орон нутагт байдаг.

Нөхөр хотод ажил хийдэг, хаа нэг ирнэ. Ирэхээрээ хэд хоноод ажилтай болохоор буцдаг. Манай хадмууд надад нэг л сонин таалагдахгүй байна. Биднийг  хүндлэдэггүй, бид 3-г тусад нь гарах талаар дурсдаг ч үгүй. Тэрэндээ ч 7 жил болсон байх. Тэгсэн хэрнээ өөрийндөө жил бүр л тавилгаа солино бас нөхрийн ахад нь саяхан 20 саяар хашаа байшин лизиндээд аваад тавьчихсан,  ах нь эхнэргүй хүн байдаг.

Хадам аав ээж хоёр 2уулаа 50 нилээн гарсан улсууд байдаг. Нөхөр л хаа нэг 30000- 60000 төг бид 2т явуулдаг. Хадмууд бол хялайх ч үгүй. Бид 2 дутуу юмаа аав ээжээсээ л авдаг, би хүүхэдтэйгээ хотод хадмындаа байх гэхээр хэдхэн хоноод л уурлаад элдэв юм яриад болохгүй буцдаг. Би очихоороо хоол цайг нь хийж өгөөд л ая тал засаад байдаг ч миний хийсэн юмыг хүндэлдэггүй ээ.

Би нөхөртөө тусдаа гарах талаар дурсдаг ч тэгж байгаад гарна л гэдэг. Аав ээж нь гаргахгүй байгаам чинь ямар нэмэр байхав дээ,  амьдрал ийм л байна. Заримдаа бодохоор би нөхөртэй ч юм шиг, хамт байхгүйгээ бодохоор нөхөргүй ч юм шиг ойлгохоо байлаа.

Үе үе надад салчихмаар ч юм шиг санагддаг болсон. Та нар минь зөвлөөч хэзээ нэг өдөр тусдаа гарна гээд ингээд яваад байх уу,  салсан нь дээр үү. Уучлаарай хаанаас нь эхлэхээ мэдэхгүй амандаа орсон оо л биччихлээ.