О.Уламсайханы биед учирсан гэмтэл "Хүндэвтэр" гэж гарсан тул н.Доржсүрэнгийн хүн алахыг завдсан гэх зүйл ангийг өөрчилжээ
2 цагийн өмнө

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж байсан "Ноорог"-ийн О.Уламсайхан бусдад хутгалуулж, хүнд гэмтсэн хэрэг гарсан.
Тодруулбал, иргэн О.Уламсайханыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-ний /2025.11.11/ өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд иргэн 38 настай н.Доржсүрэн гэгч нь хутгалж, хүнд гэмтэл учруулсан байдаг. Энэ талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, улмаар тухайн хэргийг үйлдсэн гэх иргэнийг саатуулан шалгаж эхлээд байсан юм.
Тэгвэл иргэн О.Уламсайханы биед халдаж, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан хүнд гэмтэл учруулсан н.Доржсүрэн гэх этгээдийг цагдан хорьсон байсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, суллажээ.
38 настай н.Доржсүрэн гэгч нь "О.Уламсайханыг санаатайгаар болон захиалгаар гэмтээгээгүй, болсон үйл явдалд харамсаж байна. Цахим орчинд тархсан "О.Уламсайхан нь манай гэрт дайрч орсон. Эхнэрийн маань биед халдсан" гэх мэдээлэл худлаа. Зарим нэр бүхий мэдээллийн хэрэгсэл хэргийн газрын бичлэгийг зориудаар авч цацсанд харамсаж байна" хэмээн ярьсан байдаг.
Харин О.Уламсайхан нь цахим сайтад ярилцлага өгөх үэерээ "Би тэр хүнийг танихгүй. Энэ бол золгүй явдал байсан. Улс төржүүлэх шаардлагагүй гэж боддог. Тэр хүн намайг "Чи нөгөө жагсаал хийдэг бацаан мөн үү" гэхээр нь "Мөн мөн" гэж хэлээд инээхэд "Чамаас болоод хэдэн олон хүн хоолноосоо салж, хэдэн олон хүнд гай болсноо мэдэж байна уу гээд надад дургүй байдлаа илэрхийлсэн. Цахим орчинд "Намайг гэрт нь ороод, эхнэрийнх нь биед халдсан гэх мэдээлэл гарсан. Гэхдээ ийм зүйл болоогүй. Надтай л ижил түрээсийн байранд амьдардаг байсан ах байсан" гэж ярьсан удаатай.
Тэгвэл үл ялих зүйлээр шалтаглан бусдыг хутгалж, гэмтэл учруулсан н.Доржсүрэн гэх иргэнийг эрүүгийн хуулийн хэдэн хэдэн зүйл ангиар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд буй гэнэ.
н.Доржсүрэнг анх Эрүүгийн хуулийн 10.1 хүн алахыг завдсан гэх зүйл ангиар яллагдагчаар татаад байсан бол хэргийг прокурорт шилжүүлэхдээ О.Уламсайханы биед учирсан гэмтэл "Хүндэвтэр" гэж гарсан тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу эд хөрөнгө устгах, гэмтээх гэх зүйл ангиар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.







Зочин · 1 цагийн өмнө
SEXSYGR DYRTAI SHAALGI BOOB DOLOOMOOR SEXSY XUSEMJLDEG NZ AMRAG BOLI80955877
Зочин · 2 цагийн өмнө
XALYYXN VANXANI SEXSYG BIEE UNELELN TSAGR EDELMEER SEXSDX80955877
Зочин · 2 цагийн өмнө
URN SHINEGENE AMSI SEKSYGR TOGLI XUSNG BOOL BOLI80955877
Зочин · 2 цагийн өмнө
SADARTLA SHAALGX ZALYYSTAI TSAG XILGNE MASSAJLI80955877
Зочин · 2 цагийн өмнө
SADARLI ER XUNI ANUSN NUXN XELEEREE GUN GOE EZEMDMEER DOLOOGD80955877
Зочин · 2 цагийн өмнө
2ERD XUCHINDUULI BOOB XXOJ BOOW DOLOOJ TOMSGN XELEERE DYRTAI DOLOOX TAWIYYLI80955877