Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 14 тохиолдол батлагдаад байна. Дорнод аймагт 8, Улаанбаатар хотод 5, Хэнтий аймагт 1 хүн халдвар авч бүртгэгдлээ

Найман сартай хүүхэд томуугаар өвчилсөн байхдаа улаанбурхны халдвар давхар авч нас барлаа. Сүүлийн үед нийслэлд бүртгэгдэж буй тохиолдлууд томуу, томуу төст өвчний шалтгаантай эмнэлгээр хэвтэн үйлчлүүлж байсан хүүхдүүд болон тэдний ойрын хавьтлууд дунд гарч байна.

Тийм учраас иргэд та бүхэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ маскаа зүүж, гарын ариун цэврийг сахихыг хүсье.

Улаанбурханы эсрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй эсвэл хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа бол харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвдөө мэдээллээ нягтлуулан вакцинаа хийлгэхийг зөвлөж байна.