Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн НҮБ-ын танхимд орших Монгол Улсын тусгаар тогтнолын суудалдаа эзэн болсон өдрүүд мөнх оршиг.
Уламжлал ёсоор намрын чуулган эхлэх үеэр улс төрийн элдэв акц өрнөдөг. Энэ жил ч давтагдах шинжтэй. Ирэх жил УИХ-ын ээлжит сонгуультай тул арга ч үгүй биз. Сонгуульд ялахыг, эрх мэдэлд хүрэхийг нам бүр, фракц болгон бодож байгаа нь ойлгомжтой.
Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох тухай олон жил ярьж байна. Энэ талаар яриагүй улстөрч ховор л доо. Сонгууль бүрийн “топ лоозон”-гуудын нэг нь энэ болдог юм.
Гэтэл шүүхийн дараагийн шатны хурал олон удаа хойшилсоор энэ сарын 17-нд товлогдоод байсан ч дахиад л хойшилсон. Одоо 27-нд гэж зарлажээ. Хууль зүйн сайдын хэлсэнчлэн хөрөнгө оруулагчид шударга шүүхийн өмнө очих уу, Монголын төр ээлтэй байх амлалтдаа хүрэх үү гэдгийг харах үлдлээ.
Түүний өмгөөлөгч яллагдагчид урьд авсан цагдан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр ирүүлснээр хүсэлтийг нь хангаж шийдвэрлэж байв.
Ингээд санал хураалт явагдахад Б.Жаргалан 285 хүний санал, А.Адьяасүрэн 220 хүний санал, Б.Пунсалмаа 48 хүний санал, Д.Үүрийнтуяа 16 хүний санал авч, хэн нь ч 50+ санал авч чадаагүй байна.
Үгүй бол би бяцхан үрстэйгээ МУ-ын Үндсэн Хуулинд заасны дагуу 11-р сард үзэл бодлоо илэрхийлж Төрийн ордоны өмнө, төв талбайд суулт хийж, өлсгөлөн зарлах болно. Ард иргэд маань дэмжих байлгүй…
“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийнхан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн нүүрсний ордыг эзэмшихийн тулд шүүхээр явж, ураны хайгуулын лицензээ хүрэн нүүрсний ашиглалтынх болгож чадсан. Үүнд шүүх байгууллага, тэр дундаа Захиргааны хэргийн шүүхийнхэн ямар байдлаар оролцсон нь эргэлзээтэй хэвээр байгаа юм. Ямартай ч шүүх ингэж “гал атгасан” байдаг.