Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад очих, өөрийн холбогдон шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос өөр бусад газарт очихыг хязгаарласан байна.
Тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн платформын иргэд, аж ахуйн нэгж болон Монгол улсын эдийн засагт авчрах бүтээмжийн талаар “ABA” аппликейшнийг нэвтрүүлж буй Грийн группын Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэлтэй ярилцлаа.
Дүүрэг хороодын Засаг дарга болон иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны хоёрдугаар сарын 9-ний буюу өнөөдрөөс 12 чиглэлд өөрчлөлт оруулсан болохыг Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас мэдээллээ.
Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно гэж тус, тус заажээ.
Битүүний орой айл өрхүүд зүүн хатавчиндаа харгана тавьдаг нь тэр жилдээ өрх гэрт элдэв гай барцад орж ирэхгүй, ажил төрөлд нь ямар нэг саад тотгор учрахгүй, ажил амьдралын үйл бүтээл бүхэн нь дэвжин дэлгэрч дээшлэн мандаж байхын билэгдэл бүхий учир утгатай юм.
Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн хошой аварга, “Күнз” сургуулийн 6.1 ангийн сурагч М.Цэнгүүнтэй ярилцлаа. Түүний өвөө Ш.Даваадорж болон М.Цэнгүүн нар нэгдүгээр сард болсон мөстэй усан сэлэлтийн ДАШТ-ээс дөрвөн алтан медальтай ирсэн юм.
XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн Шороон үхрийн зурлага болон шинийн нэгний өглөө зүг, мөрөө хэрхэн гаргах хүснэгтийг хүргэж байна. “Хилэнт эх” хэмээх модон луу жилд “Өлсгөлөн болж мэсний аюул болж болзошгүй” гэж зурхайн шүнд айлдсан байна.
НИТХ-ын ээлжит XXI хуралдаан боллоо. Хуралдаанаар нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг танилцууллаа. Автобусны тарифыг 2014 онд хүүхэд 200, том хүн 500 төгрөг гэж тогтоосноос хойш өөрчлөөгүй.