Гишүүн болоод удаагүй байхад төрийн ордны баруун жигүүрийн гурван давхарт байрладаг миний өрөөнд ТЕГ-ын дарга Б.Хурц орж ирлээ. Хаалга тогшоогүй, орох зөвшөөрөл аваагүй, зүгээр л өөрийнхөө өрөөнд, эсвэл албан тушаалаасаа өөр хүндлүүлэх зүйлгүй боловсролгүй бүдүүлэг дарга доод тушаалтныхаа өрөөнд ордгоороо орж байгаа мэт.
Гэвч, УИХ-аар эдгээр хэлэлцээрийг хэлэлцэх үеэр гэнэт болгоомжлол үүсэж, улмаар эсэргүүцэж шүүмжилсээр “…Хойшлуулъя” гээд хэлэлцэхгүй орхих болов. Уг нь энэ бүхнийг хэн ярьж тохирсон нь гол биш, Монгол Улсын л дотоод зорилго, гадаад бодлого яригдах ёстой. Ийм асуудлаар улсаараа “нэг ам”-тай байх учиртай юм.