Бид аль нэг улсын тайзан дээр тоглохын тулд тухайн улсын продюсеруудтай өдөр бүр холбогдож, тухай бүрд нь шийдвэр гаргахад найруулагч Б.Баатар оролцдог. Нэг хүнийг харлуулж гүтгэх явуулгаас болж манай төсөлтэй хамтран ажиллаж байгаа маш олон орны хөрөнгө оруулагч, продюсерууд хохирч байна.
Прокуророос Б.Баатарыг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэн шүүхэд санал хүргүүлжээ. Эл саналыг өнөөдөр 13:30 цагт Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх хэлэлцэхээр товлосон бөгөөд шүүх хурал 14:20 цагт эхэлсэн.
үний зэрэгцээ нийслэлийн хүрээний аврах, гал унтраах анги, салбаруудыг камержуулахын зэрэгцээ гал сөнөөгч бүрийг энгэрийн камераар тоноглож, дүрс бичлэгийн мэдээллийг Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвтэй уялдуулах технологийн шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Иргэдээс ирсэн 102 тусгай дугаарт нийт 2434 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 573 нь зөрчил, 126 нь гэмт хэргийн шинжтэй, 123 нь нөхөн илрүүлсэн, 3 нь шуурхай илрүүлсэн дуудлага, мэдээлэл байна.
