Өчигдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 99 иргэнийг түр саатуулж, эрүүлжүүлжээ.

Иргэдээс ирсэн 102 тусгай дугаарт нийт 2434 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 573 нь зөрчил, 126 нь гэмт хэргийн шинжтэй, 123 нь нөхөн илрүүлсэн, 3 нь шуурхай илрүүлсэн дуудлага, мэдээлэл байна.

Тухайн өдөр бүртгэгдсэн мэдээллийг төрлөөр нь авч үзвэл:

  • Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл – 79
  • Эрүүлжүүлсэн – 99
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон – 63
  • Залилах – 28
  • Хулгайлах – 23

Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдал, амар тайван амьдралыг хангах хүрээнд ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу ажилласан байна.