МУГЖ Лосолын Болдбаатарын тоглолт Төв Цэнгэлдэхэд болоосой, GENZ үеийнхэн Лосолын Болдбаатарын тоглолтыг хүлээж байна гэх мэт мэдээлэл нийгмийн сүлжээнд их гардаг.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн нээлт өнөөдөр боллоо. Төсөл нь угсармал орон сууцны барилгуудыг орчин үеийн эрчим хүчний хэмнэлттэй стандартын дагуу шинэчлэх, оршин суугчдын амьдрах орчныг тав тухыг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой юм.
“Цемент шохой” ТӨХК-ийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын дарга Н.Ганхуяг "миний зургийг зөвшөөрөлгүй олон нийтэд нийтлэн тараасан" гэх гомдлыг Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-т энэ оны хоёрдугаар сард гаргажээ.
Зохион байгуулалтын арга хэмжээний үр дүнд Прокурорын байгууллагаас 2026 оны 5 дугаар сарын байдлаар 104 хэргийг шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 31.6 хувиар өсжээ.
Тиймээс Монголын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, бүтээлээрээ хэдэн үеийн сонсогчдыг хүмүүжүүлэн, урам зориг өгч ирсэн эдгээр эрхэм уран бүтээлчдэд Ардын жүжигчин цол олгох цаг нь нэгэнт болжээ. Тэдний хөдөлмөр, бүтээсэн өв өнөөдрийнхөөс ч урт насалж, Монголын соёлын түүхэнд үнэ цэнтэй байр сууриа хадгалсаар байх нь гарцаагүй.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.11-т "хүний хувийн мэдээлэл" гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжгүй бусад мэдээллийг ойлгохоор хуульчилсан байна.
Скүүтер, суррон, мопед зэргийг бүр мөсөн хориглохыг хүссэн олон нийт байгаагийн зэрэгцээ ашиглах нь зөв гэж байгаа ч хүмүүс бий. Тиймээс дундын шийдлийг олох зорилгоор заалтуудыг тусгасан. Хуулийг өргөн барьсан гишүүний хувьд аюулгүй байдлыг хангана гэсэн зорилготойгоо нийцэж байгаа учраас дэмжиж байгаа. Хууль энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар эцэслэн батлагдаж, зургаадугаар сарын 30-наас хэрэгжиж эхэлнэ.
