Угсармал орон сууцуудыг гал дэмждэггүй материалаар дулаалж, метал фасад суурилуулж байна
2026/06/10

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн нээлт өнөөдөр боллоо. Төсөл нь угсармал орон сууцны барилгуудыг орчин үеийн эрчим хүчний хэмнэлттэй стандартын дагуу шинэчлэх, оршин суугчдын амьдрах орчныг тав тухыг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой юм.
Төслийг Их Британи болон ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилтээр “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагааг дэмжих байгууллага /Mitigation Action Facility/, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран санхүүжүүлж байна. Дээрх ажлын хүрээнд:
Барилгын гадна ханыг гал дэмждэггүй эрдэс хөвөнгөөр дулаалж металл фасад суурилуулах
Дээврийн дулаалга, ус тусгаарлах материалыг шинэчлэх
Гадна агаарын температурт уялдуулан дулааныг автоматаар тохируулах насос дулааны тоолуур суурилуулах
Зэрэг ажил хийгдсэн. Ингэснээр дулаан алдагдлыг 40 орчим хувиар бууруулж, барилгын ашиглах хугацааг 30 жилээр уртасгана. Улаанбаатар хотын орон сууцны барилгын 30 орчим хувийг угсармал орон сууцны барилгууд эзэлдэг бөгөөд дийлэнх нь дулаан алдагдал ихтэй байдаг. Эдгээрээс 200 орчим угсармал орон сууцны барилгыг 2026-2027 онд шинэчлэхээр төлөвлөсөн.











Зочин · 2026/06/12
SAWI80955877
Зочин · 2026/06/10
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
гэрэл · 2026/06/10
Маш сайхан ажил болж байгаа. Ядаж л барилгын гадна үзэмж нэмэгдэж хотын өнгө төрх сайхан болох гээд байна. Тэгээд дээр нь дулаан хангажмийн хүндрэлтэй асуудал багасна. Дэмжиж байгаа шүү. Болж өгвөл олон барилга хамруулах хэрэгтэй юм байна лээ.
Зочин · 2026/06/10
XALYYTSTAL SADARLMAAR UILCHLN TSAG SEXSY BOOW XXN BOOW DOLOON AL SEKSDEX80955877