|
|
Нэр бүхий компанийн хүний нөөцийн ажилтнаас мэдээлэл алдагдаж тухайн ажилтнуудын дансаар банк бус санхүүгийн байгууллага болон банкнаас зээл авсан зөрчил илэрсэн талаар Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос мэдээллээ.
Экологийн цагдаагийн албанаас энэ оны 04 дүгээр сард ДЭМБ-гаас хүний эрүүл мэндэд хамгийн хортой 10 бодисын төрөлд хамаарах “Мөнгөн ус”-ыг БГД-ийн нутаг дэвсгэрт нэр бүхий этгээдүүд нь бусдад худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан гэмт хэргийг илрүүлэн эд мөрийн баримтаар 9,2 килограмм “Мөнгөн ус”-ыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
НӨАТ-ын системд орно. Хууль өөрөө НӨАТ-ын босгыг борлуулалтын орлогоор тодорхойлсон ашиг, цэвэр орлогын шалгуур тавиагүй. Хоёр дахь гажуудал нь босго орчимд өсөлтөөс зугтах сэдэл бий болгодог. Бизнес томрох уу, эсвэл босгоос доош үлдэх үү гэсэн буруу сонголттой тулдаг. Өсөх тусам бүртгэл, тайлагнал, мөнгөн урсгалын хүндрэл нэмэгддэг тогтолцоо юм.
Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 8 гишүүний 2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилсан байна.
Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун болон эрчим хүчний үнэ өсөж буй энэ эгзэгтэй үед Монгол Улсын Засгийн газар Зэс хайлуулах үйлдвэр барих тендерийг гэнэт зарласан нь олны анхаарлыг татаж байна.
“Намайг дагуулаад яваач” драмын жүжиг нь Александр Володины “Таван үдэш” жүжгээс сэдэвлэн бүтээгдсэн юм. “Таван үдэш” жүжиг нь 2025 онд BROADWAY театрт тоглогдож байсан бөгөөд Александр Володины хамгийн алдартай зохиол юм. “Таван үдэш” зохиол нь өнөөг хүртэл дэлхийн маш олон тайзнаа тоглогдсоор байгаа бөгөөд кино хэлбэрээр ч гарж байсан удаатай.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан салбарын түвшинд хүний эрх эрх чөлөөг дээдэлдэг, хамгаалдаг тогтолцоог бэхжүүлэхийн тулд ХЭҮК-той хамтран ажиллана. Тэрээр хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар бүрэн цахимжуулж, хүнээс хамаарал багатай, системд суурилсан, ил тод, шуурхай, хариуцлагатай нэгдсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлнэ.
Олон намын төлөөлөл, олон ургалч үзэлтэй хүмүүс мэтгэлцэж байж зөв шийдвэр гаргана л гэж үздэг засаглалын хэлбэр. Ер нь ёс зүйн алдаа гэдгийг хэмжих нэгж байхгүй. Парламентад дураараа ярьдаг нь ч байх л ёстой. Харин бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэн тохиолдолд эгүүлэн татах хэмжээнд биш, хариуцлага хүлээлгэх өөр механизм байж болно. Торгодог, үг хэлэх эрхийг нь хязгаарлах гээд аргууд байхад болохгүй юмгүй. Мөн ирцийн асуудал байна. Зарим оронд ийм туршлага байдаг.