ХЭҮК-т ирж буй өргөдөл, гомдлын 70 орчим хувь нь хууль, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой
2 цагийн өмнө

УИХ-ын Гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид болон тус Комиссын гишүүн Ж.Хунан, Б.Энхболд нартай уулзаж, хууль зүй, дотоод хэргийн салбар дахь хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийн талаар санал солилцлоо.
Хүний эрхийн үндэсний комисст ирж буй өргөдөл, гомдол, мэдээллийн 70 орчим хувь нь хууль, шүүх, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байгааг ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид онцоллоо. Мөн Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл, Улсын Их Хурлын 77 дугаар тогтоолын хэрэгжилтэд анхаарч ажиллахыг хүслээ.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан салбарын түвшинд хүний эрх эрх чөлөөг дээдэлдэг, хамгаалдаг тогтолцоог бэхжүүлэхийн тулд ХЭҮК-той хамтран ажиллана. Тэрээр хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар бүрэн цахимжуулж, хүнээс хамаарал багатай, системд суурилсан, ил тод, шуурхай, хариуцлагатай нэгдсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлнэ. Ингэж байж хуул зүй, дотоод хэргийн салбарт хүний эрх хангагдаж, зөрчил багасна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн хүний эрхтэй холбоотой хуулиас давсан, давхардсан журмуудыг цэгцэлж, хууль хүн бүрд тэгш үйлчилдэг орчныг бэхжүүлэхэд анхаарна гэдгийг онцоллоо.







Зочин · 2 цагийн өмнө
BIEE UNELELN VANXANI SEXSEER UILCHLGE ANUSDAX AL SEXSEER BOOB XXN BOOW VNZTAI DOLOOJ80955877