Иймээс үүнийг нийтээрээ анхаарч байж шийдэх асуудал гэж би харж байна. Хамгийн гол асуудал нь энэ “тогтворжуулсан гэрээ” хэвээр байгаа явдал юм." гэсэн юм.
Зуны амралтаар олон улсын энтертайнмент платформуудынхаа сунгалтыг санаа зоволтгүй хийж аваад хүссэнээрээ контент үзэж, хөгжим сонсох уу?
Физикийн шалгалтад нийт 11667 шалгуулагч оролцсон байна. Үүнээс БЗД-4, ХУД, ЧД, СБД тус бүр нэг, Хөвсгөл аймаг 2, Дорнод аймаг 2, Өвөрхангай, Дархан-Уул, Архангай аймаг тус бүр нэг, нийт 14 шалгуулагч 800 оноо авсан байна.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр олон ажил арга хэмжээ хэрэгжүүлж байгаа боловч хэргийн гаралт буурахгүй, зохион байгуулалттай, далд хэлбэрт шилжиж байгаатай холбоотойгоор Прокурорын байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг судаллаа.
Мөн дараагийн өдөр нь буюу 28-ны өдөр хэлэлцээ хийх төлөөлөгчид уулзаж, ажил хаяхад хүргээд буй гол шалтгаан болох хамтын хэлэлцээрийн III бүлэг (цалин хөлстэй холбоотой заалтууд)-ийн 12 саналын зөрүүг шийдвэрлэх боломжит хувилбаруудыг хэлэлцжээ.
Төсвийн байнгын хороон дээр “унагаасан”. Тиймээс ТБХ-ны бидний хэдэн гишүүд тухайн цаг мөчид Хэвлэлийн бага хурал хийж НӨАТ төлөгчийн 400 сая төгрөгийн босгыг дахин сэргээх асуудлыг хөндсөн. Улмаар өнгөрсөн долоо хоногт Чуулганы хуралдаанаар уг санал маань дэмжигдэж батлагдлаа.
Сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар эрс сэрүүсэж, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал өндөр байна. Хоёрдугаар арав хоног буюу наадмын баярын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй.
