ЭЕШ өчигдөр орон даяар дууслаа. Улсын хэмжээнд 194 шалгуулагч 800 оноо авчээ.

Физикийн шалгалтад нийт 11667 шалгуулагч оролцсон байна. Үүнээс БЗД-4, ХУД, ЧД, СБД тус бүр нэг, Хөвсгөл аймаг 2, Дорнод аймаг 2, Өвөрхангай, Дархан-Уул, Архангай аймаг тус бүр нэг, нийт 14 шалгуулагч 800 оноо авсан байна.

Эдгээр шалгуулагчаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу 97 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан нь

  • НЕБ-ын “Шинэ Монгол” сургуулийн төгсөгч Баттулгын Эрмүүн,
  • НЕБ-ын “Шинэ Монгол” сургуулийн төгсөгч Бямбадоржийн Мэндбаяр,
  • Дорнод аймгийн Хэрлэн сумын ЕБ-ын нэгдүгээр сургуулийн төгсөгч Баттулгын Оюунбилэг нар байна.

Орос хэлний шалгалтад нийт 479 шалгуулагч оролцсон байна. Үүнээс

  • өмнөх оны төгсөгч Бөхбатын Ану,
  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЕБ-ын хоёрдугаар сургуулийн төгсөгч Цэдэндамбаагийн Мөнхцогт,
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЕБ-ын 19 дүгээр сургуулийн төгсөгч Батхүүгийн Намуун,
  • Баян-өлгий аймгийн ЕБ-ын “Бастама” сургуулийн төгсөгч Бирлесийн Мухамет,
  • СБД-ийн Монгол Оросын хамтарсан дунд сургуулийн төгсөгч Алтансүхийн Анхбаяр нар хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу 100 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан байна.

Монгол хэлний шалгалтад 15944 шалгуулагч оролцсон байна. Үүнээс ХУД-4, Сүхбаатар аймаг-5, Дархан-Уул аймаг 4, Хөвсгөл аймаг 3, Орхон аймаг 2, БГД, СХД, ЧД, Завхан, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймаг тус бүр нэг, нийт 25 шалгуулагч 800 оноо авсан байна.

Эдгээр шалгуулагчаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу 87 онооны гүйцэтгэлээр

  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЕБ-ын дөрөвдүгээр сургуулийн төгсөгч Батжаргалын Отгонболор,
  • НЕБ-ын “Шинэ монгол Харумафүжи” сургуулийн төгсөгч Гансэрээгийн Нандин-Эрдэнэ нар 800 оноо авсан байна.