Би одоо тантай ярьж байгаа шигээ наадмын нээлтийг эхлүүлдэггүй. Тэнд тусгай хэлэмж, тембр, дуу хоолойн хүч, үзэгчдийг огшоох ур чадвар шаардлагатай. Хүмүүс “Та энгийн үедээ жирийн ярьдаг мөртлөө наадмын нээлтийн үгээ хэлэхээрээ шал өөр болчихдог” гэдэг. Энэ бол тухайн мөчийн чадамж, мэдрэмж, хариуцлагын нийлбэр гэж боддог.
Ойрын өдрүүдэд нутгийн баруун хагаст халуун үргэлжилж, нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалыг ард түмэн та бүхэн Сүхбаатарын талбайдаа хүрэлцэн ирж үзэхийг урьж байна. Мөн Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэтгээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн мэндийг монгол түмэндээ хүргэж, хотол олноороо сайхан наадаарай гэж хэлье.
