Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулж, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулсан байна. Үүгээр электрон тамхи болон түүнтэй төстэй цахилгаанаар ажилладаг ууршуулж татах төхөөрөмж, тамхины гаанс, гаансны толгой, сигар, янжуур тамхины соруул, тэдгээрийн эд ангид 20 хувийн гаалийн албан татвар ногдуулахаар тусгажээ.
Ялангуяа миний хувьд тэтгэврийн хөгшид маань 700 гаруй мянган төгрөгөөр яаж амьдрах юм бэ гэдгийг сүүлийн 10 гаруй жил ярьсан. Ядаад нэг сая, болбол 1.5 сая төгрөг болгочих хэрэгтэй байгааг хэлсээр ирсэн. Тиймээс энэ асуудлыг шийдсэн нь маш чухал. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэхээр инфляци өснө, үнэ хөөрөгдөнө гэсэн хий хоосон яриагаа болих хэрэгтэй.
