Монголд битгий хэл дэлхийд “Ховордсон амьтад”-аа Монголчууд өөрсдөө хядсаар
2014/03/04
Сүүлийн жилүүдэд хулгайн ан ихээр хийх болсон нь ховордсон амьтадын хувьд харамсалтай хэрэг болоод буй. Ховор амьтадыг хайрлан хамгаалж, тэднийг өсгөж үржүүлэх нь бидний үүрэг боловч хэсэг нь хамгаалж нөгөө хэсэг нь хядаж байна.
Үүнээс үүдэлтэй ан ангийн мах, арьс зэргийг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдах тохиолдол ихээр гарч байгаа юм. Мөн ганц ан ангийн арьс гэлтгүй үнэт эдлэлийг биедэн нуун хилээр гаргаж буй тохиолдол ч байгаа юм. Монгол улсын хэмжээнд сvvлийн 10 гаруйхан жилийн дотор ховор болон элбэг ан амьтдын тоо толгой багассаар сүйрлийн ирмэгт ирээд байна. 1980-иад онд 40,000 орчим аргаль хонь, 140,000 орчим халиун буга тоологдож байсан бол 2001, 2004 оны тооллогоор 13,000 орчим аргаль хонь, 10,000 орчим халиун буга тоологдож, 2000 оны тооллогоор 5000 орчим байсан монгол бєхєн 2005 онд 1500 орчим монгол бєхєнтэй гэсэн дvн гарсан байдаг байна. Ховор, нэн ховор амьтдын тоо толгой арав гаруйхан жилд 70-90 хувь огцом буурч байгаа бөгөөд ховор амьтнаар ч зогсохгvй элбэг гэж vзэгддэг агнуурын ач холбогдолтой амьтад болох тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч цөөрсөөр байгаа нь илт. Угтаа бол ховор амьтны жагсаалтад тул загас, баавгай 2-ыг оруулсан явдал нь нэг талаас эдгээр зvйл амьтдыг хамгаалах статус өндөр болж байгаа боловч нөгөө талаас ан амьтад ховордсоор сvйрлийн ирмэгт байгааг илэрхийлж байгаа юм.
Ан амьтдыг сvйрлийн ирмэгт хvргэж байгаа нэг том хvчин зvйл бол ангийн гаралтай тvvхий эд, бvтээгдэхvvний зохисгvй буюу хууль бус худалдаа юм. Үүнийг ихэнх хvмvvс хулгайн ан ихэсээд ан амьтан цөөрч байна гэж ойлгодог нь өрөөсгөл талтай. Тиймээс, Монгол оронд хууль бус агнуурыг бууруулах нөхцөл боломж бол ангийн гаралтай эд зvйл, түүхий эдийн худалдааг хязгаарлах явдал юм. Мөн ан амьтны түүхий эд зvйлийн хууль бус худалдаа дэлхийд хар тамхины дараагаар ордог бол монголд алтны дараагаар орох зах зээл бий болж магадгvй байна. Ийн хулгайн анчид агнасан амьтадынхаа арьс мах зэргийг хил гаалиар гаргахыг завдах тохиодол ихээр гарах болсон. Түүнчлэн бусад эд зүйлсийг хууль оруулж ирэх ба гаргаж буй явдал гаарсаар байна. Гааль дээр илэрч буй эрүүгийн шинжтэй зөрчил өнгөрөгч оныхоос 2,4 дахин ихэссэн. Ихэвчлэн улсын хилээр хууль бусаар бараа нэвтрүүлэх, татвараас зайлсхийх оролдлогууд гардаг аж. Тухайбал, гар утас хууль бусаар нэвтрүүлэх татвараас зайлсхийх оролдлого гарч байгаа ба улс орны шуудан илгээмжийн гаалийн DHL дэх салбарт 1400 гаруй гар утсыг хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан байна. Энэ ажилд тухайн салбарын ажилтнууд нь өөрсдөө холбоотой байжээ. Уг оролдлогыг олон улсын жуучлалын асуудал хариуцсан байгууллагуудын оролцоотойгоор илрүүлсэн байна. Мөн энэ сарын нэгэнд 6,2 кг мөнгөн эдлэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж оролдсоныг илрүүлжээ. Энэ мэтчилэн Турк, Солонгос улсаас алт мөнгөн эдлэлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэсэн оролдлого илэрдэг аж.
Харин АНУ-аас ирсэн чингэлгүүдээс хэд хэдэн удаа бууны сум илэрч байсан. Хамгийн сүүлийн тохиолдлоор хоёр өдрийн өмнө 26 мянган ширхэг сум илрүүлжээ. Мөн улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл болох 85 ширхэг тарваганы арьсыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ. Саяхан Замын-Үүд дэх авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн Ө.Чулуун-Эрдэнэ, А.Батмөнх, Т.Мөнхзаяа, Б.Баярмаа нар тарваганы арьс нууцаар хил гаргахыг завдсан байна. Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдөр дэлхийд ховордож улаан номонд бүртгэгдсэн нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг хөлдөөсөн Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотод зөөвөрлөн, зарж борлуулах гэж байсныг илрүүлсэн бол энэ удаа СХД-ийн 9 дүгээр хороонд оршин суух 50 настай иргэн өөрийн гэртээ ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун бугын арьс 1 ширхэг, шонхор шувуу 8 ширхэг, сар шувуу 1 ширхэг, шар шувуу 2 ширхэг, бүргэдийн эд эрхтэн хууль бусаар хадгалан, бусдад худалдаалж байсныг олж тогтоон, эд мөрийн баримтаар дээрх зүйлийг хураан авч СХД-ийн хоёрдугаар ЦХ-т харъяаллын дагуу шилжүүлэн шалгаж байна. Энэ мэтчилэн хулгайн ангийн хэрэг гаарсаар байгаа ба эх орноосоо ховордсон амьтадыг агнаж түүнийгээ гадагшаа гаргаж байгаа этгээдүүдэд хатуу хариуцлага тооцох ба ой мод, байгаль орчин ан амьтадын хамгаалагчид үүнийг анхааралдаа авч сонор сэрэмжээ улам дээшлүүлэхгүй бол хулгайн ангийн хэрэг гарсаар ховордсон амьтад бүр устаж үгүй болох аюул нүүрлээд буй билээ. Монголд битгий хэл дэлхийд ховордсон амьтадаа Монголчууд бид өөрсдөө хядсаар байгаа гэдгийн илрэл бол хулгайн ан агнуур юм. Ховордсон амьтдыг хайрлан хамгаалж, өсгөж үржүүлэх тал дээр анхаарал хандуулах атал эсрэгээрээ агнаж арь махыг нь худалдаалах болсон нь харамсалтай.
Манай улс энэ байдалтай тэмцэж, доритой арга хэмжээ авч чадахгүй. Тухайн жилд ховор ан амьтан хичнээнийг агнах тоог яамнаас гаргадаг бөгөөд зөвшөөрөл авах нь амаргүй хүнд сурталтай ажил гэнэ. Үүнийг болиулж, яам тухайн жилд агнах амьтны тоо тогтоодог болох нь зөв. Харин агнах зөвшөөрлийг орон нутгийн засаг захиргаа олгодог байх нь зөв шийдэл. Нутгийн иргэд ан амьтдаа хайрлан хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллахын зэрэгцээ, хяналт тавьж чадаж байгаа юм. Улсын хэмжээнд орон нутгийн найман нөхөрлөл, хоёр холбоо, хоёр хоршоо байгаль орчноо хамгаалах чиглэлээр идэвхтэй, үр дүнтэй ажиллажээ. Байгаль орчин, ан амьтнаа нутгийн иргэд хамгаалж, байгалийн өгөөж хишгээс давуу ашиг хүртдэг болох төрийн бодлого үгүйлэгдэж байна. Тиймээс энэ бодлогыг хуульчлахаар Ажлын хэсгийнхэн санал нэгдлээ. Тус Ажлын хэсгийнхэн 2013 оны есдүгээр сараас энэ оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд анализ хийж, 54 байгууллагаас олгож байгаа 914 зөвшөөрлийг хэлэлцэж, үүнээс 404-ийг хүчингүй болгох, 447-г хэвээр үлдээх, шийдвэрлэхэд хүндрэлтэй 63 зөвшөөрлийг дээд шатны байгууллагын "тас цавчих" тактиктай Ажлын хэсгээр хэлэлцүүлэн шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.
Тиймээс дээрх ажлыг хэрэгжүүлж, хулгайн анчдад доривтой арга хэмжээ авч ажиллана ховордсон амьтадаа хамгаалах хэрэгтэй болоод буй билээ.
Ч.Гэрэлтуяа
Zinametr · 2018/03/26
Enkhtuya
Анужин · 2015/10/12
ямар арга хэмжээ авч энэ асуудлыг шийдэх вэ