Д.Амарбаясгалан Бортээгийн ордыг ард түмэнд буцааж өгөхгүйн тулд МАН-ын даргад дэвшсэн болж таарав уу?
2025/10/01
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Тавантолгойн бүлэг ордын нэг Бортээгийн ордыг луйвардсан байж болзошгүй мэдээлэл цацагдаад хоёр жил орчмын хугацаа өнгөрч байна. Хачирхалтай нь Д.Амарбаясгалан үүнийг аман дээрээ үгүйсгэх боловч энэ тухай ярьсан, бичсэн хүмүүсийг шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэхээр оролдож байгаагүй юм.
Тэгвэл өчигдөр Монголын номер нэг мэдээлэлтэй хүн гэж хэлж болох, Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар мэдээлэл хийн, "Долоодугаар сарын 19-ний өдөр бид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай дээр очиж ажиллахад олон арван хулгайн тухай яригдаж байсан. Бүгдийг нь таслан зогсоож, АТГ-т шилжүүлсэн. Ийм хол зайд барьчихаад Бортээг гэдэг уурхайн аман дээр болохоор баяжуулах үйлдвэр барьчихсан. Тэр нь ашиглалтгүй. Энэ тээвэр нь бүгд асар өндөр өртөгтэй. 280 тэрбум төгрөгөөр конвер барих ёстой. Тэр конвер нь хэзээ барьж дуустал нөгөө нэг их наядын үйлдвэр маань үр ашиггүй.
10 сая тонн угаах хүчин чадалтай энэ нүүрсний үйлдвэр ашиглалтад орсон бол ёстой нөгөөх 44 их наядын хулгайгаас илүү орлого Монгол Улсад ирээдүйд, урт хугацанд орох бололцоотой ийм үйлдвэр бараг ажиллахгүй сул зогсож байгаа юм.
Ийм үрэлгэн задгай байдал байсан. Одоо тэрнийгээ ашиглалтад оруулахын тулд 280 тэрбум төгрөгөөр тийшээ конверын шугам барьж байгаа. Ийм учраас бидний зүгээс нүүрсний хулгайг бүрмөсөн таслан зогсоохын тулд, эдийн засгаа сэргээхийн тулд тэнд байгаа орд газруудын үр ашгийг сайжруулах шаардлага гарсан. Тийм учраас Монгол Улсын төсөвтэй хамт эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа цорын ганц орд болох Тавантолгойн таван ордын Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ Бортээгийн ордыг ашиглах тухай тогтоолын төслийг өргөн баримагц гурван сарын өмнө нэр дэвшихгүй гэж байсан УИХ-ын дарга яаран сандарч, нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн. Та бүхэн санаж байгаа. Залуучууд гудамжинд жагсаж, нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж байсан. УИХ, Засгийн газар тухайн үед нээлттэй сонсгол зохион байгуулсан. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тухайн үед уг сонсголыг зохион байгуулж байсан.
эх сурвалж: СОНИН.МН
Би яг үүнтэй адилхан УИХ-ын даргыг нүүрсний хулгайн тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга энэ асуудлуудад нэр холбогдсон байсан." гэлээ.
Өөрөөр хэлбэл үйл явдлын өрнөлд логик дүгнэлт хийвэл, Монгол Улсын Ерөнхий Сайдын хэлсэн үнэн бол Д.Амарбаясгалан луйвардсан гэх Бортээгийн ордыг ард түмэнд буцааж өгөхгүйн тулд МАН-ын даргад дэвшсэн болж таарч байна.
Зочин · 2025/10/04
XUNI SEXSTYSONIRXOLN SEKSDX80955877
Зочин · 2025/10/01
TANILTSN80955877
Зочин · 2025/10/01
SAWI80955877
Зочин · 2025/10/01
тэгж л таарлаа ямар их шунал вэ
Зочин · 2025/10/01
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/10/01
SEKSYGEER XUSLEER TOGLI VANAGXN TACHAANGUI DEWSGER BOLI80955877
Зочин · 2025/10/01
SEKSY VANXANI ZYGAA XUSEER NZ AMRAG BOLI80955877
Зочин · 2025/10/01
UILCHLEED SEKSDEED80955877URN SHINEGENE AMSI80955877
Зочин · 2025/10/01
BOOB XXN DOLOOJ TOMSGN DOLOON80955877DYRN XANGN
Монгол инженер · 2025/10/01
Бор тээгийн орд дээр улсын төсвөөр хайгуул хийгээгүй. Том Тавантолгойгоос 7 уулын цаана байгаа жижиг орд. Энэ мэдээллээс үзэхэд гадаадын хөрөнгө оруулалтаар хайгуул хийж, баяжуулах үйлдвэр байгуулсан юм бна. Монголын ашигт малтмал либералчлагдаад 30 жил болж бна. 1990 онд долоон буудлын Должин эмээ лиценз авч байсан нь Монголын түүх л шүү дээ. Амарбаясгалан гэдэг хүн энэ ордтой ямар холбоотой буруу зөвийг хуулийн байгууллага л тогтооно.
Зочин · 2025/10/01
ER XUNI ANUSN NUXN DOLOOOMOOR VANXANDI80955877