Дэлхийн хөгжилтэй орнуудад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу  биологийн идэвхит бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь таны сонголт, гэхдээ ийм сөрөг нөлөөтэй  гэдгийг тайлбарлаж өгдөг байна.  Харин манай улсад өнөөдөр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бүхэн биед сайн хэмээх ташаа ойлголт байдаг. Үүний нэг нь Хербалайф хэмээх пирамидын луйвар юм.  Тийм учраас  олон улсад тухайлбал, Израиль, Исланд, Аргентин, Шведэд   “Herbalife”-ийг  хориглосон  байдаг.   Пирамидын луйвар гэдгийг  олон улсын шүүхийн байгууллагын  тогтоол, шийдвэр батална.  Өөрөөр хэлбэл   “Herbalife” бол бизнесийн талаасаа ч эрүүл мэндийн талаасаа ч дэлхийд хориглосон бүтээгдэхүүн юм.  

Ингээд “Herbalife”-ийг хэрэглэхгүй байх шалтгаан үндэслэлийг тайлбарлъя.

  1. Food and drug administration /FDA/ 2004 оноос эхлэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний найрлагад эфедрин оруулахыг хориглосон. Тэгвэл  “Herbalife”-ийн бүтээгдэхүүний найрлагад эфедрин ордог бөгөөд эфедрин хэрэглэсэн хүн тухайн үедээ бие нь их сэргэг болж, хөнгөрч, сэтгэл санаа нь дээшлээд ирэхээрээ энэ үнэхээр сайн юм байна гэдэгт итгэдэг.  Гэвч эфедрин хэрэглэсэн хүний сэтгэцэд өөрчлөлт орж, салгалдаг болохын зэрэгцээ бөөрний чулуу, зүрхний хэм алдагдах, хөлс ихээр гарах,  цусны даралт ихсэх, хүний дотор эрхтэнг  хордуулдаг болох нь тогтоогдсон байдаг.  Өөрөөр хэлбэл та “Herbalife”-ийг удаан хэрэглэбэлдээр дурьдсан шиг өвчтэй болно гэсэн үг.
  2. Дэлхийн Элэг судлалын төвөөс гаргадаг “Hepatology” сэтгүүлийн 2013 оны 7 дугаар сарын дугаарт “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр элэгний өөрчлөлтүүд, элэгний цочмог эмгэг үүсгэж, бодисын солилцоонд өөрчлөлт гарч байгааг баталсан эрдэм шинжилгээний өгүүлэл гарсан байна.
  3.  Wikipedia сайтад бичснээр “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хийдэг ажилчид нь “Энэ бүтээгдэхүүнд хүнд хэрэгтэй зүйл гэж юу ч байхгүй” гэж хэлсэн байна.
  4. Энэ сараас эхлэн АНУ-ын худалдааны коммисс “Herbalife”-той холбоотой мөрдлөг явуулж эхлээд байгаа.  Энэхүү мөрдлөг нь 12-18 сарын турш хийгдэх бөгөөд  тэр үед  энэхүү сүлжээний бизнесийн  “но” бүхэн илэрэх юм.  
  5.  Израиль, Исланд, Аргентин, Шведэд   энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглоод байгаа.  Учир нь  хүний эрүүл мэндэд сөрөгт нөлөөтэй бөгөөд  пирамидын  луйвар гэдгийг баталсан.

Тэгвэл  “Herbalife”-ийг хэрэглээд  иргэд хэрхэн хохирсон бэ?

·         Энэтхэгт нэгэн бүсгүй  комд орсон бөгөөд энэ хэрэг 2012 онд гарсан.  Тухайн үедээ бүсгүйн талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч  байсан.  Дэлгэрэнгүйг дараах бичлэгээс үзэж болно.

 

 .

·          Хятадын хэрэглэгчдэд дараах сөрөг нөлөөг үзүүлсэн байх юм .

 

·         Монголчууд ч гэсэн энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглээд хохирсон байх юм. Тухайлбал  иргэн Б.А нь турах зорилгоор  26 настайдаа буюу  2012 оны 8-р сард 21 хоногийн хэрэглээний  термо цай,  коктейль,  алое авсан байна. Хэрэглээд 18 хоносноос хойш  юу ч идэж, ууж чадахгүй болжээ.  Өөрөөр хэлбэл юу ч идсэн уусан буцаж бөөлжиж гаргасаар байжээ.  Энэ байдал гурван өдөр үргэлжилсэн бөгөөд сэхээнд ортлоо бие нь муудсан.   Улмаар  сайд нарын гэгдэх  2-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 3 өдөр сэхээний тасагт эмчлүүлсний дүнд  энгийн тасагт шилжсэн байдаг.  Улмаар  олон төрлийн шинжилгээ, эмчлгээндээ  3 сая төгрөг зарцуулсан байгаа юм. Түүнийг анх хэрэглэхэд  ямар ч өвчтэй хүн хэрэглэж болно, эсийн түвшинд тураана,  жирэмсэн хүн ч хэрэглэж болно хэмээн эмч мэргэжилгүй  “захын нэг нөхөр” зөвлөсөн байгаа юм.  Бүсгүйн  ийнхүү  эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хохирсон бөгөөд  өнөөдрийг хүртэл  эмчилгээ хийлгэдэг байна.  

·         2013 онд  иргэн  н.Т нь биеийн дархлааг сэргээх,  цус төлжүүлэх зорилгоор алоег дангаар нь хэрэглэсэн.  Хэрэглээд  удалгүй  хордлогод орсон.  Хордлого нь өнөөдөр харшил болсон бөгөөд  Арьсний өвчин судлалын  төвөөр үйлчлүүлэгчийн тоог нэгээр нэмсэн.  Энэ мэтчилэнгээр хохирсон хүн цөөнгүй бий.

Удаан хугацаанд хортой бүтээгдэхүүн хэрэглэхээр хүний бие хордож эмчилгээ авахад бэрх болдог бөгөөд нас барсан хүн нэгээр тогтохгүй  байдаг юм билээ.   Тодруулбал  2011 оны байдлаар  Израйль, Испани, Швейцарь, Исланд, Аргентин, АНУ-д элэгний өвчлөл нэмэгдсэн байна. Элэг нь өвдсөн иргэдийн дийлэнх нь  “Хербалайф”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан бөгөөд эмнэлэгийн эмч ажилтанууд хэдийгээр  элэгний өвчлөлийг хүндрүүлэлгүй байнгын эмчилгээ хийдэг ч  хоёр өвчтнийг аварч чадаагүй байна.  Өөрөөр хэлбэл талийгаачид Хербалайф”-ийн бүтээгдэхүүнийг  удаан хугацаанд хэрэглэж гүн хордлгод орсон тул  эмчилгээ авалгүй  нас барсан  байна.  

 Монгол улсын иргэн  та  энэхүү  луйварын бизнесийг дэмжиж,  эрүүл мэнд,  хөрөнгөөрөө хохирох эсэхийг таны сонголт л мэдэх хэрэг гэдгийг санаарай.  

А.Баярмаа