Хуурамч дардастай өндөг худалдан борлуулсан аж ахуйн нэгжид 20.000.000 төгрөгийн торгууль ногдууллаа
2025/11/06

Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа талаар нэр бүхий аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу шалгалт хийж, 2502000074 дугаартай зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлийн ажиллагааг явууллаа.
Шалгалтаар “Х” ХХК нь Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах хүнсний агуулахад хуурамч дардас бүхий, гарал үүсэл тодорхойгүй өндгийг жижиглэнгээр борлуулж байсан нь баримтаар тогтоогдсон байна. Энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар “Барааг … хууран мэхлэх, төөрөгдүүлэх … замаар худалдах, … хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн” байх тул Монополын эсрэг газрын улсын байцаагч 20.000.000 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулан, 157 хайрцаг өндгийг холбогдох журмын дагуу устгалд оруулан ажиллалаа.

Цаашид худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуй нэгж нь худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүний талаарх үнэн бодит мэдээллийг хэрэглэгчдэд өгч үйлчлэх, хуульд заасан гарал үүсэл, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан борлуулж ажиллахыг анхааруулж байна.








SHINE OYUN · 2025/11/11
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин · 2025/11/09
Ардчилсан нийгэмд нэгнийгээ монжиж мөнгө олж л байвал тэр хуурамч дардас энэ тэр юу ч биш. Хортой өндөг байвал тэрийгээ идэж үхээд далд орох нь үхэр монголчууд бидний сонгосон ардчилал биз дээ. Хордож үхээд дуус үхэрнүүд.
Зочин · 2025/11/07
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/11/06
ANUSDI80955877