Энэтхэгт түгжигдсэн 300 бяцхан ламхайд төр төмөр нүүрээ үзүүлж буй бололтой
2020/05/05
Гадаадад гацсан 10 гаруй мянган монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илгээсэн ч тусгай үүргийн онгоцонд багтаж чадалгүй, өдөр өдрөөр хүндэрч буй нөхцөл байдалтайгаа эвлэрч ядан байна. Тэднээс хамгийн хүнд байдалтай нь Энэтхэг болон Австралид байгаа монголчууд юм.
COVID-19-ийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буй улсуудын тоонд Энэтхэг орж ирлээ. Итали, АНУ шиг өдөрт хэдэн мянгаар тоологдоход ойрхон байгаа ч 1.3 тэрбум хүн ам, үүнээс 130 сая гаруй нэн ядуу иргэнтэй тул олон сая хүний амь үрэгдэх жинхэнэ сүйрэл болох нь гэж судлаачид эмээж байна. Дөрөвдүгээр сард өдөрт 500 халдвар шинээр илэрч байснаа одоо тав дахин нэмэгдэж хоногт 2500 орчим бүртгэгдэх боллоо. Гэхдээ энэ зөвхөн шинж тэмдэгтэй иргэдэд шинжилгээ хийж гаргасан дүн. Нас барсан хүний тоо 1373-т хүрсэн ч, коронавирусээс илүүтэй өлсгөлөнгөөр үүнээс олон хүн амиа алдах эрсдэл үүсэв. Тиймээс Энэтхэгийн Засгийн газраас тавдугаар сарын 18 хүртэл тогтоосон хөл хориог цуцаллаа. Ингээд халдвар авсан ч хүндрээгүй л бол эмнэлэгт хандах эрхгүй болж, байгалийн шалгарлаар үлдэж чадах нь амьдарч, эс чадсан нь үхэхээс өөр гарцгүй болов. Уг нь гуравдугаар сарын сүүлээр ядууст хоол тараахад зориулж 22 тэрбум ам.доллар зарцуулахаар баталсан ч сарын хэрэгцээг ч хангаж чадаагүй тул эмх зам бараагүй байдал үүсэхээс сэргийлж ийнхүү хөл хориог цуцалжээ.
Энэтхэгээс иргэдээ авчрах бүх боломж байна, гагцхүү даргын хүүхэд алга
Энэтхэгт Монголын 500 гаруй иргэн бий. Үүнээс шашны сургуульд суралцаж буй 300 гаруй хүүхэд, бусад нь ерөнхийдөө эмнэлэгт хүнд хагалгаа хийлгэхээр очсон болон тэднийг асрахаар дагаж явсан иргэд байна. Хөл хорионоос үүдэн хүнсний зүйлээ авч чадахгүй болсон монголчууд хүнд өвчтэй нэгэндээ тахианы хоёрхон ширхэг мөч хүргэхийн тулд 40 км явах шаардлага тулгарч байгаагаа хуваалцаж байв. Өлссөн ядуусын эмх замбараагүй байдал гудамж талбайг эзэлж, цагдаа нар таарсан бүхнээ зодож хөөсөн ч бөөгнөрлийг тарааж дийлэхээ больжээ. Дэлгүүр явж байгаагаа мэдэгдэхийн тулд урт саваа модны үзүүрт хүнсний уут өлгөн өргөж явах учиртай ч хоол хайсан өлсгөлөн иргэдэд дээрэмдүүлэх, бүр амь насаа алдах ч эрсдэлд хүрч болзошгүй байна. Дэлгүүрт мах (зөвхөн тахианы мах), ногоо, будаа, гурил дуусч, зөвхөн ундаа, чипс л үлдсэн аж. Ингэж хүн дэрсэн нөхцөлд эдийн засгаа хааж, ажлын байр улам хороохгүйн тулд хөл хориог цуцалсан нь коронавирустэй хамт амьдрахаас өөр сонголтгүй болголоо. Харин гаднын иргэдийг нутаг буцахад нь Энэтхэгийн талаас дэмжлэг үзүүлсээр ирсэн. Хөл хорионы үеэр 72 орны 60 гаруй мянган хүнийг явуулжээ. Монголчуудыг ч мөн нутаг буцахад нь дэмжлэг үзүүлж, чартер нислэг хүлээж авах боломжтой гэсэн. Монголын Засгийн газраас хүсэлт илгээвэл Энэтхэгийн хотуудад буй монголчуудыг Делид цуглуулж авчрах ажлыг зохион байгуулж, бүр өөрийн онгоцоор хүргэж өгч боломжтойг ч илэрхийлсэн. Харамсалтай нь, Монголын төр таг чиг. Энэтхэгээс монголчуудыг авахад бүх боломж нээлттэй байна. Хөл хорио цуцалж, хилээ нээлээ, нислэг хүлээн авахаа илэрхийллээ, нэг хотод цуглуулж өгье гэлээ. Харин манай дарга нарын хүүхэд, хамаатан садан нь тэнд алга. Тиймээс ядарсан хэдэн иргэнээ авахын тулд Монголын төр хуруугаа ч хөдөлгөхийг хүсэхгүй байна. Хэрэв Шадар сайдын хүү Европод биш Энэтхэгт гацсан байсан бол өвчин дэгдэхээс өмнө хүүгээ авах нислэг илгээж, далимд нь ядарсан хэдэн монгол “башийх” байлаа. Улсын онцгой комиссоос тавьсан хүнд өвчтэй, бага насны, мөнгөгүй болсон зэрэг хүн чанаргүй, хүйтэн цэвдэг шаардлагыг нь бүрэн хангасан монголчууд эмх замбараагүй байдал, өлсгөлөнгийн аюул нүүрлэх гэж буй Энэтхэгт байна. Төрийн айлчлал, мөргөлийн зорилгоор үндэсний агаарын тээврийн онгоц хөлөглөөд Энэтхэгт очиж байсан агаарын замын туршлагатай атлаа 500 гаруй иргэнээ татан авах сэтгэлгүй эрх баригчдыг зүхэх ч багадна. Аялж зугаалж, амин хувийн жаргалаа хөөсөн даргын хүүхдүүд улс дамжин ирж болоод байхад амь насаа дэнчин тавьж, эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэсэн, аав ээжээсээ хол суралцахаар одсон балчир үрсээ авчрахад яагаад болохгүй байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин тайлбарлах хэрэгтэй. Арга ядахдаа “бусад улсад гацсан мөнгөтэй, нөлөөтэй эрхэмүүд Энэтхэгт очоод онгоц захиалчихдаг ч болоосой” гэж хүртэл хүсэх юм. Хэдийгээр УОК өчигдөр тэнд буй иргэдийг авчрахыг судлуулахаар үүрэг болгосон ч наад зах нь нэг сар шаардагдах нь ойлгомжтой. Ингэж нүдийг нь бүлтийтэл хүлээлгэх хэрэг юу байсан юм бол.
Хойшоо Монгол хол, доошоо газар хатуу
Амьжиргааны өртөг хамгийн өндөр орны нэг Австралид гацсан монголчууд хөл хорионы үед эдийн засгийн хямралд нэн түрүүнд өртөж, хэрэгцээгээ залгуулахаар цагаар ажиллаж олдог хэд нь хумигдлаа. Орох оронгүй, оочих аягагүй болсон нэгнээ нутаг нэгтнүүд нь дэргэдээ авч, олдсон хүнсээ хувааж өдөр хоногийг зогоож байна. Тэдний туйлын хүсэл нь эх орондоо буцах. Харамсалтай нь шууд нислэг үйлдэх боломжгүй тул тив дамжин нутагтаа “гүйх” хүндхэн сорилт тулгараастай. Австралид 7000 гаруй иргэн байдгаас 1100 нь Монгол руу буцах хүсэлтээ гаргаад байна. Монголоос Австрали руу шууд нислэг хийх боломжгүй тул монголчууд ихэвчлэн БНСУ-аар дамждаг. Гэвч Солонгосоос дамжин очих иргэдийг бүү хэл тэнд байгаа монголчуудаа авах гэж бөөн хэл ам, нугалаа гарч буйг мэдээлж байна. Солонгос дахь монголчууд Элчин сайдын яамтайгаа холбогдох гэж мянгантаа оролдсон ч тусыг эс олж, хаягдаж хоцроод байгаа энэ үед Австралиас дамжихаар ирсэн монголчууд багтаад явна гэдэг зүүд, зэрэглээ болох нь ойлгомжтой. Харин Монголоос Хонконг, Тайланд руу онгоц илгээх боломжтой. Австрали дахь монголчууд энэ гарцыг судалж, хэрэв эх орноос нь нислэг үйлдэх боломжтой гэх л юм бол тэдгээр улсад очоод хүлээж байхаар зохион байгуулалтад ороод байна. Тэд Улсын онцгой комиссын амыг харж, нүдээ ширгэтэл хүлээсээр байгааг Монголын төр засагт амьд амьтан байдаг л юм бол харж үзээч. Сардаа ганц онгоц илгээх маягаар гадаадад гацсан иргэдээ авбал хүсэлт гаргасан сүүлийн хүнийг 1.8 жилийн дараа авна. Энэ хугацаанд тэдний яаж амьдрах, нөхцөл байдал хэр хүндрэхийг төсөөлөхөд бэрх. Монголоос бусад улс иргэдээ авч, ээлжээ хүлээж үлдсэн иргэдийнхээ амьдрах зардлыг нь дааж, байр, буудлын мөнгийг хямдруулж өгөхийг Элчин сайдын яамны ажилтан нь гуйж, иргэдээ халамжлахыг хараад манай хэдэд өнчин хүүхдийн өр өмрөм мэдрэмж төрдөг байх. Эх оронтой элэг бүтэн монгол хүн харьд ингэж хаягдахыг хараад суух зүрх бидэнд байхгүй. Харин төр баригч төмөр зүрхтнүүд цөөхөн иргэнээ татаж авч чадахгүй дэлхийн гутамшиг болоход нүүр хийх газар олдохгүй юм. “Сонгуулийн үеэр тусгаарлах байранд нэг ч хүн байлгахгүйгээр зохицуулахын тулд гадаадаас иргэдээ авчрах ажлыг зохион байгуулна” гэж хээв нэг мэдэгдэж буй УОК-ын даргыг харахаас ой гутаж байна.
Засгийн газрын мэдээ сонин
balbar · 2020/05/05
avaad irmeer ll bn shuud nisleg khiij bolomjgui sh dee medser baij yakh geed buruu yn yriad bn
Хүрлээ · 2020/05/05
за таминь Монголд л лам хэрэггүй шүү.
Зочин · 2020/05/05
Ард · 2020/05/05
Яаралтай яв. Мөнгөн тусламж шилжүүл!!! Ламхай нарт тусал!!!
Unshigch · 2020/05/05
Munharsan mankuur bool bolson mongolchuudaar nasan turshda ynegyi tejeelgene gej edgeer 300 jijig shar huvalzuud etseg ehchyyd tootsoolj baga nasnii hyyhdyydeer togloj hariin gazar tsoljed. Edgeer hyyhdyyd bygd hodoodnii sharhtai, tom tolgoi lamuudad hychindyylj tembyytsen
z · 2020/05/05
oopsdoo durandaa yabaa bizdee
z · 2020/05/05
dyrandaa yabsan biz dee
Тэнд даргын хүүхэд байхгүй бол хөдлөхгүй ээ · 2020/05/05
Тэнд даргын хүүхэд байхгүй бол ГХЯ хөдлөхгүй ээ. ГХЯ гэж дан хулгайч нараар дүүрсэн газар. Гадаадад очсон дарга нарын өмнө хойно гүйхээс өөр ажил хийдэгүй. Одоо тэр халуун оронд дарга нарын хүүхдээс байхгүй болохоор ГХЯ-ны хар тамхины наймаачид хөдлөхгүй л дээ.
Зочин · 2020/05/05
Өөрсдийн итгэл үнэмшилээр хилийн дээс алхаж явчихаад өвчин зовлон болж буцаж ирэхдээ яагаад улсын мөнгөөр ирж, ирсэн хойноо улсын мөнгөөр хооллоно гэж??? Ядаж аьаад ирж байхад өөрсдийн баасны мөнгөө өгчиж болдоггүй юм уу? Улс орон мөнгөгүй, маш их өр зээлтэй гэсэн ш дэ.
багш · 2020/05/05
Яагаад лам болох сургуульд срч болохгүй гэж. Хүний итгэл үнэмшил шдээ. Бурханы шашин олон зуун жилийн түүхтэй. Монголчуудын шашин шүтлэг биз дээ. Энэ хүүхдүүдийг авчрахгүй байгаа нь хүүхдийн рэх зөрчиж байна. Цаана нь маш хүнд нөхцөлд байгаа нь үнэн. Яагаад авчрахгүй байгаа юм бэ?
Зочин · 2020/05/05
ламхай биш бандихай гээч,нэг нэгнийхээ боовыг хөхөөд боовоо саагаад сууж байдаг гомо болдог гэсэн шд,хөдөлмөрч биш сул мөнгө олдог ийм хөгийн заваан юманд хүүхдээ сургаад олсон мөнгөөр нь ходоодоо тэжээх гээд сууж байгаа мулгуу эцэг эхээс нь төлбөрийг нь төлүүл
багш · 2020/05/05
Энэ хүүхдүүдийн буруу биш. Үүний цаана хүүхдийн эрх зөрчиж байгаа юм биш үү?
Зочин · 2020/05/05
яг үнэн
Ганаа · 2020/05/05
Энэ хүүхдүүдийн буруу биш. 21-р зуунд хүүхдээ лам болгож байдаг тэнэг бүдүүлэг харанхуй эцэг эхчүүдийн буруу шүү дээ. Эцэг эхчүүдээс нь төлбөр мөнгийг нь гаргуулах хэрэгтэй.