Ахмадууд "цагаан сар тэмдэглэхгүй байх шийдвэрийг дэмжиж байгаа ч ёсоо дагаж идээ засна" гэлээ
2021/01/07
"DNN-Тодруулга" буланд ахмад настнууд цаг үеийн асуудлаар үзэл бодлоо илэрхийллээ.
Баянгол дүүргийн 10-р хорооны иргэн Б.Зулзага / 71 настай / :
Цахилгаан, дулаан хэрэглээний зардлуудыг шийдээд өгчихсөн учраас бид засаг төрийн шийдвэрийг дагаад, гэр гэртээ байхаас илүү сайхан зүйл алга. Бидний зүгээс өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах цорын ганц хийж чадах зүйл энэ учраас хүүхдүүддээ ч мөн гадагшаа гарахгүй байх, дэглэмээ сахиж мөрдөхийг захиад сууж байна. Тэтгэвэрийн хувьд зөвхөн хоол ундад л зарцуулагдаж байгаа. Огцом зардал гаргачихсан байсан болохоор өвлийн хүнсээ таньдаг хүнээсээ хагасыг нь зээлж авах жишээтэй нөөц муутай цар тахлын үеийг даван туулж таарлаа. Ямар нэгэн илүү зардал гаргахгүй байгаа. Тэтгэврийн хэмжээ доод хэмжээгээр тогтоогдсон болохоор их л арвилан хэмнэхгүй бол болохгүй юм байна. Ийм байхад Цагаан сар тэмдэглэхгүй байх нь ч зөв. Манайх ууц, хэвийн боов бэлдэхгүй, хүүхдүүдээ ч ирээд хэрэггүй гэж хэлнэ. Бэлгэдлээ бодоод хонины өвчүүгээ чанаад, жижиг таваг засаад уур амьсгал оруулах төдий л өнгөрөөе гэсэн бодол байна. Түүнээс биш илүү боов хатааж, мах үрж байх шаардлагагүй.
Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны иргэн А.Булган /67 настай/ :
-Энэ жил хэцүүхэн жил болж байна. Үр хүүхдүүд маань хааяа л хоол, хүнсний материал дөхүүлж ирдэг юм. Хөл хорио тогтоосон энэ үед аргагүй дээ. Би нэг ачтайгаа хамт байгаа. Бид хоёр ч яахав энэ хэдийнхээ дөхүүлж өгсөн хүнсээр өдөр хоногоо болгоод л тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө завсар хийгээд болоод л байна. Цагаан сар хийхгүй гэсэн ч идээ ундаагаа засаад гэр орондоо ёс үйлдээд өнгөрөхөд болно. Яаж уламжлалт баяраараа гар хоосон яаж суухав дээ. Ёс болгоод нэг айл нь идээ, ундаагаа бэлдчихэж болох байхаа заавал айл болгон ёс үйлдээд яахав хүүхдүүдийнхээ өмнөөс цайныхаа дээжийг өргөөд энүүхэн хоорондоо болгочихно л гэж бодож сууна. Манай хүүхдүүд ихэнх нь ажил төрөлтэй зарим нь гэрээсээ ажиллаж байгаа. Утсаар байнга ярина. Зарим ач, зээ маань эмээгээ санаад байна гэж уйлж байгаа сурагтай. Цаг сайхан болоод бүгдээрээ элэг бүтэн уулзаж байвал бусад нь яахав ээ.
Чингэлтэй дүүрэг 7-р хороо С.Сарантогтох / 65 настай / :
-Би өвгөнтэйгээ нэг зээтэйгээ хамт амьдардаг. Хоёр хүү, нэг охинтой хүүхдүүд маань бүгд тусдаа гарсан. Том хүү маань хуулийн байгууллагад ажилладаг болохоор өдөр шөнөгүй л завгүй байх шиг байна. Хааяа бид гурвыг эргэж ирнэ. Ойр зуурын хүнсийг маань дөхүүлж өгдөг юм. Харин бага хүү маань хувиараа ажил эрхэлдэг байсан одоо хэцүүхэн л байх шиг дуулдана. Аргагүй дээ хоёр сар ажил төрөл хийж чадсангүй. Бид хоёр ч яахав тэтгэврээ аваад өдөр хоногоо болгоод л байна. Цагаан сар тэмдэглэхгүй гэсэн маш зөв шийдвэр байлаа. Энэ их халдвар гарчихаад байхад баярлаж, цэнгэж байх цаг үе биш шүү дээ. Харин ч шинэ жилийг ч гэсэн хорих ёстой байсан юм. Тэр бялуунд оочерлож байгаа хүмүүс үнэхээр ухамсар муутай байна. Тэрийг идэхгүй байлаа гээд үхчихгүй шүү дээ манайхан жоохон хариуцлагатай байхгүй бол өдөр өнгөрөх тусам л 20-30 халдвар нэмэгдээд байна шүү дээ. Цагаан сарын үеэр хөл хориогоо бүр чангатгахгүй бол яг л ноднин жилийнх шиг ууц булаацалдаад зодолдоод эхэлнэ. Ийм л ухамсар муутай хүмүүс шүү дээ.
Увс аймгийн иргэн Д. Хоролоо / 71 настай / :
-Эмээ нь бага хүүгийндээ амьдардаг. Хүүхдүүд маань ажил төрлөө хийгээд л, би 3 настай ачаа хардаг юм. Манай нутагт халдвар гараагүй болохоор тайван л байцгаана. Өдөр болгон л "Цагийн хүрд" үздэг. Улаанбаатарт маань хэцүүхэн л байх шиг байна. Энэ халдвар энгийн зүйл биш бололтой, хүн бүр л дор бүрнээ хичээхгүй бол амар салчих өвчин биш байна. Би ч тэтгэврээ аваад хэдэн хүүхэдтэй нэмэр болж л байна. Цагаан сар ч яахав. Цайныхаа дээжийг өргөөд мөрөө гаргахад болох биз, эрүүл байхад бүх зүйл болно доо. Заавал хориод байхад үр хүүхдүүдээ дуудаад баяр ёслол тэмдэглээд юу гэхэв, удахгүй цаг сайхан болохоор аяндаа уулзаж учирцгаана биз.
Чингэлтэй дүүргийн 10-р хорооны иргэн С.Батдорж / 65 настай/ :
Цар тахал бидний амьдралд урьд нь тохиож байгаагүй хүнд сорилт болж байна. Тэтгэврийн таван цаас нь хаанаа ч хүрэхгүй, хүүхдүүд ажилгүй, ажиллаж байгаа газар нь цалингаа өгөхгүй байна. Тэтгэврийн мөнгө хоол унд, түлээ нүүрсэнд зарцуулагдаад л таарч байна. Цагаан сарын тухайд тэмдэглэхийг хориглох шийдвэр гарсан ч ах дүү, гэр бүл дотроо ёсолно. Ууц, хэвийн боовоо бэлдэнэ. Олж байгаа орлого байхгүй, олсон мөнгө нь хүрэлцэхгүй, иргэд ажилгүй, орлогогүй болсон энэ хүнд үед Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн өрх бүрт 1 сая төгрөг өгөх санаачлагыг нь зөв гэж бодож байна. Төр засаг ядарсан иргэддээ одоо л гар сунгах ёстой шүү дээ
Дархан-Уул аймгийн 9-р багийн иргэн Ц.Оюундэлгэр / 62 настай/:
Цагаан сарын баярыг хориглох Засгийн газрын шийдвэрийг зөв гэж бодож байгаа. Гэхдээ манай гэр бүлийн хувьд айл хэсэхгүй зөвхөн гэр бүлийн хүрээнд жижиг ул боов засаад, цомхон боловч тэмдэглэнэ. Засгийн газраас тэтгэврийг жаахан нэмбэл амьдралд хэрэгтэй л байна. Гэхдээ засаг маань өнгөрсөн жил тэтгэврийн зээл, энэ жил хэрэглээний төлбөрүүдийг тэглэсэн учраас төсөв, мөнгө муутай байгаа болов уу. Тийм учраас бодолцоод энэ жилдээ тэсээд л амьдаръя гэж бодож байна.
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны иргэн Д.Сандуймаа /70 настай/:
-Хүүхдүүддээ тус болохоос илүү аваад л байх шиг байна. Манай хүүхдүүд гэрээсээ ажиллаад нэмэр болж л байгаа. Бүгд гэртээ байгаа энэ үед хүнс бараа ахиу орох юм. Сарын 600 мянган төгрөгийн тэтгэврээ мөн хүнсэндээ хэрэглэнэ. Өвлийн идэшээ авчихсан учир айх зүйлгүй, гэрээсээ гарахгүй байгаа. Цагаан сараар ямар нэгэн юм бэлдэхгүй гэж бодож сууна. Коронавирусээр хоёр ч хүн нас барсан гэж сонсогдсон. Хүүхдүүд маань хүнсний жаал юм бэлдэж өгдөг болохоор хоосон хонохгүй болно доо.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Ч.Оюунцэцэг /65 настай/:
-Би чинь сардаа 350 мянган төгрөгийн тэтгэвэр авна. Манай хүүхдүүд төрийн албанд ажилладаг болохоор их тусалж дэмжинэ. Энэ өвчин гайгүй байвал Цагаан сарынхаа идээ, ундааг бэлдэнэ дээ. Гадуур өвчин их гарч байгаа учраас гэртээ зурагт үзээд л гарахгүй байгаа. Хөдөлгөөн дутагдаж байна.
Чингэлтэй дүүргийн VII дугаар хорооны иргэн Д.Давааням /55 настай/:
-Өнгөрсөн жил Цагаан сар хийгээд сүйд болоогүй. Энэ жил ч бас өнгөрсөн жилийнхтэй адил тавгийн идээгээ хэдэн үеэр өрөөд л гэр бүлийнхээ хүрээнд цомхон тэмдэглэчихнэ дээ. Хүүхдүүд маань ойрхон байгаа нь ороод л ирэх байх. Гадаа өвчинтэй байна, тэднийгээ ир гэж хэлэхгүй. Сардаа тэтгэврийнхээ 350 мянган төгрөгийг авчихна. Манай гэр бүл өнөр олуулаа болохоор хүүхдүүд маань их дэм болдог. Бид хоёр чинь хоёр ачтайгаа хамт амьдардаг. Гэр цэвэрлэх, хоол хийх гээд бүгдийг манай хоёр ач хийчихнэ. Хөгшин бид хоёр өдөржингөө зурагт үзээд, хоорондоо шагай няслаад сууна даа. Гарч орохгүй хүмүүс чинь тийм л зүйл хийх байх даа.
Бат · 2021/01/14
Цагаан сар бол бэлэгдлийн баяр байлаа одоо бэл бэнчингийн болгоод хувиргачихсан айл бүр ууц тавид л намайг багад манай суманд л ууц тавидаг айл өдрийн од шиг ховор
ах · 2021/01/11
Бурхандаа идээ ТАВьЧИХвал болоо. Илүү УУЦ энээ тэрээ бол МӨНГӨ нь ДЭНДҮҮ ихдээд бнал дөө. 6 сая-г ТЭГЛҮҮЛСЭН хүмүүс л ХАЛУУРЧ БГАА БИЗ. ЭД НАРЫН ХАРГАЙГААР ядарснууд нь 6 сар-с дээ ЗЭЭЛ АВАХ эрх хасагдчихсан
ахмад настан · 2021/01/10
зөв зөв ганаас хүэ хүлээж авч болохгүй
Ch · 2021/01/10
Ul boov mongol idee zanshild orohgyee.bolomjtoinuud ni esiig bodoj jahan mah chanaj heden buugaad ideed l bolno doo.ilyy dutuu yumand byy munguu yree . tsag yamar bilee yu ch boloo bilee
настан · 2021/01/09
Настай хүмүүс цагаан сарын ёслоод өнгөрөөх нь зөв. Хуучин шиг баахан юм бэлдээд бөөн бөөнөөрөө айл хэсэх асуудал хориотой. Үүнийг манай хөгшчүүд сайн ойлгож байна. Би ч гэсэн ёслоод л өнгөрнө. Манайх цагаан сараар 600-700 бууз хийдэг юм. Энэ жил ёсыг бодож 8-г чимхээд хөгшинтэйгээ хоёулаа идчихнэ. Тэгээд шинийн нэгэнд цээрээ гаргана тэгээд л болно.
Зочин · 2021/01/09
Тонил гэнүү хөгшчүүдийг хэлж байгаамуу.Чи ямар учиртай цагаан сар хийдэг гэж санаж байна өлсөөд үү? баярхаад уу? Тэгвэл жилд ганцхан тохиодог хамгийн хар өдрийг сайханаар өнгөрөөх гэж ёслодог юм тэнэг минь.Юм бүхэн учиртай гэж ...энэ хэцүү хар өвчний нэрийг хэлэхийг ч цээрлэ....муу юмны нэрийг их дуудаад байвал дэлгэрдэг гэж үг байдаг юм тэнэгүүд минь.Таваг засаад,махаа өрөөд суужил байг яадгийн хөгшүүл түүнийх нь буян хишиг ирж л таараа.Солговол цахимаар л золгоно биз.Тийм болохоор битгий дураараа чалчиж бай
ИРГЭН · 2021/01/08
NASTAI CHUUD MAANI JAAHAN UHAAN SIILMEERDEEEE.
ИРГЭН · 2021/01/08
HUN BAITUGAI HUUHDUUD CHINE OCHIJ ZOLGOJ CHDHGUIGEES HOISH TAVAG ZASAAD YAHAV DEEE MAH OMHIIRNO SHUU DEE AHMADUUD MINI BOOVOO ZASVAL ZASHIIMDAA.
za khutsaa · 2021/01/08
yun yosoo dagaj khutsaa khuts
ЗОЧИН · 2021/01/08
Цагаан сараар угаасаа л ах, дүү хамаатнууд ирдэг. Хийлгэхгүй гэж байхад яасан тэнэг хүмүүс вэ? Өвчин тарна шүү дээ. Дээрээс нь идээ засах юмаа цуглуулна гэж гадуур баахан явцгаана
Zochin · 2021/01/08
Urgun delger temdeglehgui ger buliin hureend temdeglej hevshvel taarna.!!haluun baishind olon hunii uur amisgal shingesen uitslag, boov olon honog taviad l teriigee ideed l butehguigee butehgui!!!jinhen haldvar!!!!
НАЙМАЙЧИН · 2021/01/07
ЗОРИУД НАЙМААЧИД ИЙМ ӨГҮҮЛЭЛ БИЧИЖ ИРГЭДИЙГ ӨДӨӨДӨГ ЮМ БИШҮҮ
Бат · 2021/01/07
Эрүүл явал олон цагаан сар тэмдэглэнээ ковидоос болгоомжлохгүй бол болохгүй өвчлөл их гарсан орнуудад зарим хүн хүнээ учраа хэлээд гэрт нь гаргаж байна шүү айшиг л энэ дээ
Зочин · 2021/01/07
мэдрэл муутай тэнэгүүдэд цагаан сарыг нь нээгээд зайлуул учир мэдэх нь ингэж бга юм чинь залуус нь дураараа блгүй яахав