Анхааруулж, сануулсаар байтал Х.Булгантуяа албаар Үндсэн хууль зөрчжээ
6 цагийн өмнө

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол болон тогтоолыг баталсан чуулганы хуралдаан, хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн билээ.
Үндсэн хуулийн цэцэд очмогцоо Х.Булгантуяа би хууль сайн мэдэхгүй, өмгөөлөгч авъя хэмээн мэлзэж эхэлсэн юм. Тэр бүү хэл эмэгтэй хүн гэдгээр нь ойлгоод УИХ-ын гишүүнээс нь түтгэлзүүлэхгүй авч үлдэе гэсэн яриаг ч парламент дотор тарааж эхэлжээ.
Бодит байдал дээр туршлагатай парламентчдаас эхлээд маш олон хүн тухайн үед Х.Булгантуяад Үндсэн хууль зөрчиж, УИХ-ын чуулганы санал хураалтыг явуулах гэж байна гэж анхааруулж, сануулсан юм байна.
Харин хариуцлага хүлээх болохоороо би хууль сайн мэдэхгүй гэж өөрийгөө хаацайлж буй Булгантуяа тэдний анхааруулгыг үл тоон даналзаж, албаар шахуу Үндсэн хууль зөрчжээ.
Х.Булгантуяа өөрөө ч үүнийг батлан, 11-р сарын 16-нд Төрийн Ордонд мэдээлэл хийх үеэрээ: "Чуулган дөнгөж эхэлмэгц ЗГХЭГ-ийн дарга С.Бямбацогт орж ирээд: "Хэрвээ ийм томьёоллоор өөрөөр хэлбэл УИХ-ын төрийн байгууллагын байнгын хорооны саналаар санал хураалт явуулах юм бол Үндсэн хууль зөрчиж байгаа шүү, өөрөөр хэлбэл хууль бусаар аргаар төрийн эрхийг авах ялтай шүү, арван жил хоригдоно шүү, анхаарууллаа шүү, чамд гэж хэлээд гарсан" хэмээж байсан юм байна.
эх сурвалж: сонин.мн






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					
						
						
						
						
                    
Зочин · 5 цагийн өмнө
ИРГЭД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛДАГ ЭРХ МЭДЭЛТЭН ЗОРИУД ХУУЛЬ ЗӨРЧДӨГ БАЙЖ БОЛОХГҮЙ
Зочин · 5 цагийн өмнө
ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ЗОРИУД ХУУЛЬ ЗӨРЧДӨГ БАЙЖ БОЛОХГҮЙ
Зочин · 5 цагийн өмнө
ГИШҮҮНЭЭС НЬ ЭРГҮҮЛЭН ТАТЬЁО ТЭХГҮЙ БОЛ МАНАЙ УЛС ХУУЛЬГҮЙ БОЛЛОО
Зочин · 6 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 6 цагийн өмнө
ANUSDN BOOB XXNO80955877AL SEKSDN