С.Эрдэнэ АН-ын дарга биш болсныг Дээд Шүүх нотолжээ
2022/05/11
2021 он гармагц УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээс үүдэн, намын дүрмийнхээ дагуу огцорч, УИХ-ын гишүүн Ц.Туваанд тамгаа хүлээлгэн өгсөн С.Эрдэнэ гэнэт л буцаж АН-ын даргаар ажиллаж эхэллээ хэмээн зарласан билээ.
Улмаар АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваантай илт зөрчилдөн, өөрийгөө АН-ын дарга хэвээр гэж үзэн, АН-ын ЕНБДарга, дэд дарга, Нарийн Бичгийн Дарга гэх албан тушаалуудад дур мэдэн өөрийнхөө хүмүүсийг томилж, Хэрэг Эрхлэх Газар хүртэл дахин байгуулсан юм.
Түүнээс хойш тус намынхан хоёр тусдаа АН-ын даргын сунгаа явуулж, О.Цогтгэрэл, М.Тулгат гэх хоёр даргатай болсон ч Дээд Шүүх хэнийг нь ч бүртгээгүй.
Улмаар нэг жилийн дараа буюу одоогоос сарын өмнө АН-ын Дотоод Сонгуулийн Хороо АН-ын даргын сунгааг дахин зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувь 13 мянган хүний санал авч, сонгогдсон билээ. Энэ үетэй зэрэгцэн Улсын Дээд Шүүх С.Эрдэнэ нарын АН-ын дүрэмд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авч, бүртгэсэн. Үүнийг С.Эрдэнийн талыхан АН-ын албан ёсны дарга нь С.Эрдэнэ хэвээр байгааг нотолсон явдал хэмээн тайлбарлаж байв.
Гэвч эрх зүйн шинэ нөхцөл байдал дахин үүсчээ. Тодруулбал Улсын Дээд Шүүх АН-ын бүртгэлийн тухай мэдээллээ шинэчилсэн байна. Уг бүртгэлээс үзэхэд С.Эрдэнэ намын даргаас огцорсон, одоогоор АН албан ёсны даргагүй байгаа нь тодорхой болжээ.
Э.Мягмар
Дашзэвэг · 2022/05/12
Ан н сонгуулиар Баттулга дарга болсон бүх гүгүүдийн 93 .6% санал авсан тул дээд шүүх батлах ёстой тамга тэмдэгний будлиан үүсгэсэн Эрдэнэ иргэний бүртгэл мэдээллийн газрын хүмүүс хариуцлага хүлээх ёстой Эрдэнэ дөрга биш жирийн гишүүн болсон тамга тэмдэг хуурамчаар үйлдсэн бүртгэл мэдээллийн ажилтанг хуулийн байгууллагад шилжүүлж ажлаас нь халах ёстой
Зочин · 2022/05/11
Олон удаа төрд гарч үзлээ энэ хугацаанд төрд мөн ард түмэнд хэрэгтэй юу хийв НД-ын хөрөнгөөр олон байшин барьж өөрийн хөрөнгөө өсгөсөн байх одоо улс төрийн хувьд тэтгэвэртээ гар
Зочин · 2022/05/11