Эрүүл мэндэд заналхийлж буй "хуванцар сав"
2014/06/26
-Хуванцар саванд айраг, сүү зэргийг хадгалах тусам химийн бодис нэмэгддэг нь тогтоогдлоо-
Сүүлийн үед хүний эрүүл мэндэд чимээгүй хор уршиг тарьж буй нэгэн зүйл бий болоод удаж байгаа билээ. Энэ бол хуванцар сав. Иргэдэд эрүүл мэндэд хортой хар тугалгын агууламж нь өндөр гэдгийг мэдсээр байж өнөөг хүртэл хэрэглэсээр байгаа нь харамсалтай.
Иргэд ундны ус, айраг, сүү, цагаан идээгээ хадгалах, тээвэрлэх зориулалтаар иргэд болон хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид өргөн хэрэглэж байгаа хуванцар саванд хүнсний бүтээгдэхүүн, ундны ус хадгалахад тухайн савнаас химийн бодисын шилжилт байгаа эсэхийг тогтоох зорилгоор холбогдох шинжилгээг Мэргэжлийн хяналтын газраас хийжээ.
Шинжилгээ хийхдээ Нарантуул худалдааны төвд худалдаалагдаж буй 10-120 литрийн багтаамжтай, иргэдийн дунд өргөн хэрэглэгддэг долоон төрлийн хүнсний зориулалтын бус хуванцар савнаас дээж авч МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлсэн байна.
Шинжилгээгээр хуванцар саванд хадгалсан усан дахь аммиакийн агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их гарсан бөгөөд хадгалах хугацаа нэмэгдэх тусам химийн бодисын шилжилт нэмэгдэж байгаа нь тогтоогджээ.
Хуванцар саванд хадгалсан сүүнд хар тугалга стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их, айраганд 4,4 дахин их агууламжтай гарчээ.
- Аммиакийн агууламж өндөр гарчээ -
Хуванцар саванд хонуулсан усанд хийсэн шинжилгээний дүнг төвлөрсөн сүлжээний усанд хийсэн шинжилгээний дүнтэй харьцуулахад төмрийн агууламж 2 дахин их /төвлөрсөн сүлжээний усанд - 0,11мг/л, хуванцар саванд хадгалсан усанд - 0,24 мг/л/, нитритийн агууламж 11 дахин их /төвлөрсөн сүлжээний усанд - 0,01 мг/л, хуванцар саванд хадгалсан усанд - 0,11 мг/л/, аммиакийн агууламж 48 дахин их /төвлөрсөн сүлжээний усанд - 0,17 мг/л, хуванцар саванд хадгалсан усанд - 8,23 мг/л/ гарсан байна. Хуванцар саванд хадгалсан усан дахь химийн элемент төмөр болон нитритийн агууламж нь харьцуулан шинжилсэн төвлөрсөн сүлжээний усан дахь агууламжаас их гарсан боловч Монгол улсад мөрдөгдөж буй “Ундны усны эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS 0900-2005 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй байна.
Харин аммиакийн агууламж харьцуулан шинжлэхэд төвлөрсөн сүлжээний усан дахь агууламжаас 48 дахин, дээрх стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их гарсан бөгөөд хуванцар саванд хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа нэмэгдэх тусам химийн бодисын шилжилт нэмэгдэж байгаа нь шинжилгээний явцад тогтоогдлоо.
Хуванцар саванд хадгалсан сүү болон айраганд агуулагдах хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээний дүнгээр кадьми 0,001 мг/л-ээс бага, хартугалга сүүнд “Хүнсний бүтээгдэхүүн дэх хүнд металлын үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 4504:2008 стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их, айрганд 4,4 дахин их агууламжтай гарсан байна.
-“3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ кодтой болон тэмдэглэгээ, кодгүй хуванцар савыг хэрэглэхгүй байх-
Дээрх шинжилгээний дүнгээс үзэхэд хүнсний зориулалтын бус хуванцар саванд ундны ус, сүү, айраг зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах тохиолдолд хуванцар савны найрлага дахь хар тугалга болон бусад химийн бодисууд хүнсний бүтээгдэхүүнд тодорхой хэмжээгээр шилжиж, хадгалалтын хугацаа уртасах тутамд шилжилтийн хэмжээ нэмэгддэг гэдэг нь тогтоогдлоо.
Уг бохирдсон хүнсээр дамжиж хар тугалга болон бусад химийн бодисууд хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан, бусад эд эрхтэнд өвчлөл үүсгэх эрсдэлтэй байгаа тул “3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ кодтой болон тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг цаашид хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байх, “2”, “4” гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг аль болох хэрэглэхийг багасгахыг анхааруулан сэрэмжлүүлсэн юм.
-Хүнсний зориулалттай саванд формалины үлдэгдэл илрэх ёсгүй-
Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс 2008 онд хийсэн судалгаагаар хот хөдөөгийн айл өрхийн 63% нь хүнсний зориулалтын бус хуванцар савыг ундны ус, сүү, цагаан идээ хадгалах зориулалтаар хэрэглэдэг болох нь тогтоогдсон бөгөөд эдгээр хуванцар савнуудад хадгалсан усан дахь хартугалганы шилжилтийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон Монгол Улсад мөрдөж буй “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2005 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ /хар тугалга-0,01мг/л/-нээс 60-800 дахин их, формальдегидын шилжилтийн хэмжээ ОХУ-ын ерөнхий эрүүл ахуйч эмчийн баталсан 880-71 тоот тушаалд заасан хуванцар сав суулганаас хүнсэнд шилжих химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /формальдегид – 0,1 мг/л /-нээс 1800-6900 дахин их байгаа нь тогтоогдсон байна.
Мөн хүнсний зориулалттай саванд формалины үлдэгдэл илрэх ёсгүй бөгөөд хуванцар савнуудад 27,0 - 53,43 мг/л хэмжээтэй илэрч энэ хэмжээ хадгалалтын хугацаа ихсэх тусам өсч байгаа нь тогтоогдож, эдгээр хуванцар савнуудыг хүнсний зориулалтаар ашиглах боломжгүй гэсэн судалгааны дүн гарчээ.
-Та “1”, “5” гэсэн кодтой хуванцар савыг хэрэглэж болно-
Иргэд, аж ахуйн нэгж олон улсад мөрдөж байгаа, хэрэглэхийг зөвшөөрсөн “1”, “5” гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар савыг хүнсний зориулалтаар хэрэглэж болно.
Х.Даваа
зочин · 2016/04/21
дэлэгрэнгүй өөр мэдээлэ байнуу
ЗочинЯагаад: http:// · 2015/04/27
Яагаад: http://tv.onair.mn/701975/watch_archive/mnb/2015-04-26
Бүх төрлийн хүнсний зориулалттай нерж сав
СҮҮ, УНДНЫ УСАНД ЗОРИУЛСАН БОЧКА
+ 100% хүнсний зориулалтаар хийгдсэн
+ Stainless Steel 304 материалаар хийгдсэн, зэврэхгүй
+ Хэвтээгээр нь тээвэрлэхэд гоожихгүй бүслүүртэй
+ Нэг авсан байхад насны хэрэглээ, эрүүл байх бас нэг шалтгаан
http://www.partline.mn/index.php/2014-06-12-07-32-38/erchimjsen-ferm/nerj-sav-detail
Утас: 89887777
Зочин · 2014/06/28
Fairy-geer ugaachihaad sain usaar ugaah heregtei. Tegehgui bol ter chin bas himiin bodis. Savand us udaan hadgalsnaas salst bodis uusdeg uuniig bas bainga tseverlej baih heregtei. Ene kanistruudin dotorhiig yaaj ugaadag yum boloo? Ene chin eruul mended bas hortoi
sanaa · 2014/06/28
Xodoo gazar ix xeneggvi tosooliin savand cvv tarag xiigeed tvvniigee zarna l getsen yvj baigaa xaragddag vvniig boliylmaar bna tomor xyvin bidend olziitei bna daa xvmvvc mini
Зочин · 2014/06/27
ene mash zow sedew hondson bna. ene asuudlaar uls oron, niigmiin hureend sain bedeelel hurgej, shiidwerleh heregtei
зүрх судас · 2014/06/27
Атеросклероз буюу Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь Цус шингэлэх, Цусан дахь холестриныг бууруулах, Судасны дотор хананд наалдан хуримтлагдсан өөхөн товруу /Бляшка/-г хайлуулан судсыг цэвэрлэх / Fairy-тэй ижил/ үйлчилгээтэй юм. Ингэснээр Атеросклерозоос шалтгаалсан Тархи, зүрхний цусан хангамжийн дутагдал-шигдээс ишеми, даралт болон хуян, бусад эрхтний артери болон венийн судасны бөглөрөл, нарийсал зэрэг олон эмгэгүүдийг ГАНЦХАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР эрүүлжүүлнэ. Бүтээгдэхүүний үнэ: 1 курс-330$ /3 сар хэрэглэнэ/ бүтээгдэхүүнтэй холбоотой ЭМ-ийн лекц, зөвлөгөөг АУ-ы доктор удирдан явуулна. 6 сарын 28-нд явагдах гэж байна. Та бүхний урьж байна. Лавлах утас: 96665038
sanaa · 2014/06/27
Zarim xoolnii gazar xyvantsar ayag ix xereglex um xagraxgvi gedeg baix getel milanum ylgarch boorond chuluu vvsgedeg gesen.
sanaa · 2014/06/27
Zarim xoolnii gazar xyvantsar ayag ix xereglex um xagraxgvi gedeg baix getel milanum ylgarch boorond chuluu vvsgedeg gesen.