Эм ууж байх үед ямар хүнс хэрэглэхийг хориглодог вэ?
2015/02/24
Монгол Улс эмийн хэрэглээгээрээ дэлхийд эхний 10-т ордог болоод олон жилийн нүүр үзэж байна. Бид хамрын ханиад хүрэх төдийд эмийн сан руу гүйж мэдэх, мэдэхгүй баахан эм авч хэрэглэдэг. Тэгэхдээ эмийн санчийн санал болгосон эмнүүдээс мөнгөндөө тааруулж авна. Мөнгө тааруутай нь парацетамол мэтийн шахмал эм аваад давхарлаж уугаад хэрэглэчихдэг бол арай бийлэгжүү нь капсул, сироп зэрэг үнэ өндөртэй эм худалдаж авдаг. Дээрх эмийг хэрэглэхэд ямар ханиад туссан, хэр зэрэг хүндэрсэн зэрэг огт хамаагүй. Дийлэнх монголчуудын эмийн талаарх хэрэглээ иймэрхүү, ойлголт нь ам дамжсан, сургаар байдаг гэхэд хилсдэхгүй. Ингээд эмийн үйлдвэрлэл, худалдаатай холбоотой мэдээллийг хүргэе.
Монгол Улсын эмийн бүртгэлд 2011 оны байдлаар 2574 нэрийн эм, эмийн түүхий эд бүртгэгдсэн байсан бол 2013 онд 2711 болон нэмэгджээ.
Монгол Улс жилд хэрэглэдэг нийт эмийнхээ 80 хувийг гадаадаас импортолж үлдэх хувийг дотооддоо үйлдвэрлэдэг байна.
2013 онд Монгол Улс 60 орчим орноос эм импортолжээ. Үүнээс хамгийн ихийг буюу ОХУ-аас 345 эм, Энэтхэгээс 342 эм, Германаас 222 эм, Словениас 177 эм, Хятадаас 145 эм импортолсон байна.
Монголчууд доор дурдсан таван төрлийн өвчинд эмийг хамгийн их хэрэглэдэг байна. Үүнд: нянгийн эсрэг 488 эм, хоол боловсруулах замын эмгэгт 417 эм, зүрх судасны тогтолцооны эмгэгт 273 эм, мэдрэлийн тогтолцооны эмгэгт 234 эм, амьсгалын тогтолцооны эмгэгт 207 төрлийн эмийг хэрэглэдэг байна.
Монгол Улсын хэмжээнд 1200 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 800орчим нь нийслэлд байдаг.
Монголд 34 эмийн үйлдвэр үйл ажиллагаа эрхэлж, эм үйлдвэрлэдэг.
Доор нэр дурдсан эм хэрэглэж байх үед эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг хориглодог байна.
№ |
Эмийн бодис |
Хориглох зүйлс |
1 |
Курантил |
Цай, кофе |
2 |
Антикоагулянтууд |
Ногоо, байцаа болон квит агуулсан бүтээгдэхүүн |
3 |
Цусны даралт бууруулах эмүүд |
Ягаан манжин, гүзээлзгэнэ |
4 |
Диакарб, ампициллин, нитрофуран, төмрийн бэлдмэл |
Хүчиллэг ихтэй хүнсний зүйл, шүүс, сүү сүүн бүтээгдэхүүн |
5 |
Инсулин |
Нүүрс ус ихтэй хүнс |
6 |
Фурозолидон |
Пиво, кофе, дарс |
7 |
Кальцийн давстай бэлдмэл |
Сүүн болон өөхний хүчил, цууны хүчил, хурган чихний хүчил агуулсан хүнсний зүйлс |
8 |
Урографин |
Сүүн бүтээгдэхүүн, ногоо жимс |
9 |
Тетрациклины бүлгийн антибиотикууд |
Сүү, сүүн бүтээгдэхүүн |
10 |
Тироксин тримодин иодын бэлдмэл |
Байцаа, манжин |
11 |
Сульфаниламидууд |
Хүхэр агуулсан өндөг мэт бүтээгдэхүүн, Вит В1, фолийн хүчил агуулсан хоол хүнс |