Хэдүүлхэнээ хэл ам, хэрүүл шуугиангүй чимээ аниргүй сонгуульдаж байна
2013/06/14
Монгол Улсад дөрвөн жилд нэг удаа болдог томоохон үйл явдлын нэг ид өрнөж байна. Монгол төрийн тэргүүнээ сонгох энэ үйл явдал уг нь яавч нам гүм өнгөрөх зүйл биш л дээ.
Гэхдээ Монголд сонгууль улам л нам гүмхэн, анир чимээгүйхэн хийгддэг боллоо. Уг нь ардчилсан хувьсгалын дараагаас монгол хүн жинхэнэ утгаараа саналаа өгч, сонголтоо хийдэг болсон. Тэр үед сонгууль тал, тал тийшээгээ салаалж мөчирлөсөн, бүдүүн мод шиг байлаа. Салаа бүр дээр нь шувууд шулганалдаж, сайн муу бүгдийг нь сонгогчид дуулж, сонгуулийн сураг эртээс эхэлж, сонгуулиар ид буцалж, дууссан сонгуулийн анир удтал яригддаг байж билээ. Харин өнөө цагт шинээр батлагдсан Сонгуулийн хуулийн заалт бүрт хяргагдаж тайруулсаар сонгууль маань үр жимсээ ч өгдөггүй, навч нахиа ч байхгүй шувтан ёдор мод мэт болж дээ. Соёл урлаг, шашин шүтлэг, овоо тахилга, уралдаан тэмцээн, спортын арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээ, хүүхэд багачууд, гурил будаа, ном сонин гээд салаа мөчир бүрээ таслуулчихаар нээрээ юу ч үлдэх вэ дээ. Аль болох нөлөөлөлгүй, шударга сонгууль хийнэ гэдэг санаа нь зөв боловч хууль баталдаг тэр хүмүүс аль болох өөрсдөдөө таатай, өөрсдөдөө боломж нээсэн тэр хувилбаруудыг сонгосоор байгаад хаврын дэлгэрч дэлбээлж байгаа мод шиг байсан чөлөөт сонгууль маань навчаа байтугай мөчрөө гүвсэн намар оройн мод шиг болчихсон байгаа нь энэ.
Уг нь дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулиар хөдөө алсад амьдардаг монголчууд маань алдартай дуучдыг амьдаар харах ганц боломж олдож, ном зохиолын захаас уншиж, хүүхдүүд санал өгдөггүй ч өөрсдөд нь зориулж хийсэн баярын ганц том эзэд болдог байсан сан. "Сонгууль болохоор нэр дэвшигчийн намтар багтаасан сонинууд ирэхэд "Өдрийн сонин"-ыхоо барааг хардаг сан. Хөдөөний биднийг өнөөх алдартай "Өдрийн сонин"-той сонгууль анх уулзуулдаг байлаа. Одоо ч өнгөрч дээ" гэж хөдөөний уншигч маань гомдол мэдүүлэн ярьсан нь оргүй зүйл биш ээ. Сонгуулиар нэр дэвшигчдийн тарааж байсан ном сонингууд олон хүний оюуны бүрэнхийд гэгээ татуулж, тэдний үр хүүхдүүдэд номонд татагдах их буяныг хийснийг хэн үгүйсгэх билээ. Гэвч өөрийн өнгө будагтай өмнөх сонгууль алга болжээ. Үүнийг үе, үеийн улстөрчид үгүй хийсэн юм. Аль болох өөрсдөдөө амар хялбар байж болох бүх хувилбарыг шударга сонгууль зохион байгуулах нэрийн дор бэлтгэсэн. Хуучин хүмүүстээ ашигтай, шинэ тутам улстөрчдийг гаргаж ирэх боломжийг хаасан хуулийн заалтуудыг шигтгэсээр. Энэ нь өөрсдөө суудал дээрээ удаан сууж, шинээр цус сэлбэхийг хаасан хэрэг л дээ. Хуучин улсад байтугай аймагт, аймагт байтугай сумынхны тал нь ч танихгүй хүн гараад ирж болдог байв.
2000 онд Л.Гүндалай гээд хөдөөд байтугай хотод хүн танихгүй Германаас дөнгөж шахам ирсэн залуу сонгуулийн сурталчилгааны үеэр нисдэг тэрэг хөлөглөж явсаар байгаад гараад ирж л байлаа. Энэ нь огт танигддаггүй хүмүүст ч боломж байсан гэдгийн жишээ. Уг нь тэгш гараан дээрээс өрсөлдөж, сонгогчдод өөрийнхөөрөө сонголтоо хийх боломжийг өгөх нь шударга хэрэг. Алдсан оносон ч сонгогчдод өөрийнхөөрөө сонголтоо хийх боломжийг олгож байгаа нь сонгууль хэмээх модны амьд байгаагийн баталгаа болж байв.
Сайжруулсныг нь үгүйсгэхгүй, гэхдээ бүгдийг болохгүй бүтэхгүй гэж хассаар байгаад сонгууль болж байгаа нь ч мэдэгдэхгүй, үгүй нь ч мэдэгдэхгүй юм болж. Ямартаа л хэл амгүй, хэрүүл шуугиангүй хэдүүлхэнээ аниргүйхэн сонгуульдаж байна даа гэхэв дээ. Заавал хэрүүл хийж, гэдсэндээ хөлөө жийлцэнэ гээд байгаа юм биш. Энэ аниргүйхэн сонгуульд чинь ирж саналаа өгөх хүн байна уу гэж эмзэглэсэндээ ингэж бичиж байгаа юм. Улс төрийн том намууд асуудал шийдэхдээ өвөр түрийндээ орж, хуйвалдаанаар юуг ч хийж болно. Харин хуйвалдаанд хуурагдаж, найраанд нийлдэггүй ганц юм сонгууль байдаг. Сонгуульд ирц хүрэхгүй бол тэгээд л өнгөрөө. Татвар төлөгчдийн мөнгөнөөс татаж, төрийн албан хаагчид дахин ажиллахаас эхлээд зардал мундахгүй. Энэ удаагийн сонгуулийн зардал 15,8 тэрбум төгрөгөөр батлагдсан байгаа. Аймаг, нийслэл, сум, дүүрэг болон хэсгийн хороодод 15863 хүн ажиллаж байна. Тэдэн дээр техникийн, бүртгэлийн, цагдаагийн алба хаагчдыг нэмбэл явж өгнө. Сонгуулийн хороодод ажиллаж байгаа хүмүүс дээд тал нь 50, багадаа 40 хоног ажиллаж байгаа юм билээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн зардал 16,8 тэрбумаар батлагдаж, тодорхой хувийг нь хэмнэсэн байсан ч нэр дэвшигчийн хувь хүрээгүй шалтгаанаар СХД-т дахин сонгууль явуулахад 400 сая төгрөг зарлагадаж байх жишээтэй. Орон нутгийн сонгууль яалаа даа. Ирц хүрээгүй аймгуудын 66 хэсэг, дүүргүүдийн 149 хэсэгт дахин санал хураалт явуулахад орон нутгийн төсвөөс гарсан зардлаас гадна улсын төсвөөс таван тэрбум төгрөг алга болж байх жишээтэй.
Үндэсний хэмжээний өдөр тутмын сонины хувьд бид сонгогчдын тодорхой хүрээлэлд судалгаа явуулж, тандалт хийхэд сонгууль болох өдрийг мэдэж байгаа хүмүүс алга, цаана чинь. Ялангуяа залуус сонгууль болох 26-ны өдрийг мэдэхгүй, харин амралтын өдөр болбол салхинд гарна гээд сууж байна. Харамсалтай ч гэсэн үнэн нь энэ. Улаан, цэнхэр гэлтгүй аль, аль улс төрийн хүчин үүн дээр анхаарал тавьж, Сонгуулийн Ерөнхий хороо, сонин хэвлэлүүд, хувь хувьсгалгүй бүх байгууллага дор бүртээ хичээчихвэл уг нь зүгээр юмсан. Хариуцлагатай улс төрийн хүчнүүд нэр дэвшигчээ сурталчлахын зэрэгцээ сонгууль зургадугаар сарын 26-нд шүү гээд сануулаад авч байгаа харагдаж байна.
Үүрэн телефоны компаниуд саналаа өгсөн хүмүүст 1000 нэгж өөрсдийнхөө хөрөнгөөс шийдээд өгье гэсэн саналыг СЕХ-нд тавьсан нь дэмжигдэж байх шиг байна. Саналыг 1000 нэгжийн төлөө биш өөрийнхөө төлөө өгч байгаа гэдгээ мэддэг болтол нь ингэж л амь оруулахаас яах билээ. Салаа мөчир бүр дээр нь шувуу шаагилдаж байдаг сонгуулийн модоо нүцгэлчихээр сонгууль хэзээ болохыг мэдэх хүн цөөрчих юм даа.
Зочин · 2013/06/17
Залуус бид ирээдүйнхээ төлөө заавал саналаа өгөх хэрэгтэй шүү...
Зочин · 2013/06/17
Тэр санал тоолох машинд итгэхгүй байна гээд байгаа тэнэг хүмүүст хэлэхэд юм хөгжөөд байна гараар тоолдог цаг өнгөрсөн шүү. На******дын төлөөлөлүүд бүгд л шалгаад тестлээд үзээд зөвшөөрсөн гэсэн шүү дээ . Нэгэнт зүгээр асуудалгүй гэсэн юман дээр тэнэгтээд яахав дээ.
Зочин · 2013/06/17
Залуус бид саналаа заавал өгөх хэрэгтэй эс бөгөөд үеэ өнгөрөөж буй настайчуул бидний өмнөөс сонголт хийгээд байна.
Зочин · 2013/06/15
Har mashin ch geh shig, avtomat mashinuud hun shig huuray, mehlie ene ter gej muu sana****gui sh dee . Hotsrogdson yum bitgii yariad bai, Huuchin huu tsarailaad.
Зочин · 2013/06/15
Chi teged yg yu huseed bgan ulstorchdiin hooson amlalt mon sonindo horongo orulalt husee yu?nadad bol saihan bn bi ali hedin songolto bhiisen
зүч · 2013/06/15
интерактев гэдэг үгийг зөв тайлбарвал хар машиний учир олдоно,бооцоо 1000000 s
Зочин · 2013/06/15
HAR MASHINAAR IREEDUIGEE SHIIDUULMEERGUI BNA. ELBEGEE SHUDARGA BAIMAAR BNA
Зочин · 2013/06/15
HAR MASHINAAR IREEDUIGEE SHIIDUULMEERGUI BNA. ELBEGEE SHUDARGA BAIMAAR BNA
Зочин · 2013/06/15
HAR MASHINAAR IREEDUIGEE SHIIDUULMEERGUI BNA. ELBEGEE SHUDARGA BAIMAAR BNA
Зочин · 2013/06/15
HAR MASHINAAR IREEDUIGEE SHIIDUULMEERGUI BNA. ELBEGEE SHUDARGA BAIMAAR BNA
Зочин · 2013/06/15
HAR MASHINAAR IREEDUIGEE SHIIDUULMEERGUI BNA. ELBEGEE SHUDARGA BAIMAAR BNA
Зочин · 2013/06/15
HAR MASHINAAR IREEDUIGEE SHIIDUULMEERGUI BNA. ELBEGEE SHUDARGA BAIMAAR BNA
Зочин · 2013/06/15
sanal ogoh mashind ergeljij l bn, sanal ogohs ***r durgui hurchlee bn