Сонгуульдсан эрхмүүд найрын ширээ рүү шилжив
2013/06/23
УИХ-ын гишүүд өнөөдрөөс ажилдаа орно. Сонгуулийн сурталчилгаанд хамаг анхаарлаа хандуулж, орон нутгаар тэнүүчлээд ирсэн тэд зарим нэг нөхрийнхөө асуудлыг хэлэлцэж, дархан эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.
Тухайлбал, гишүүн Ё.Отгонбаярыг сайдаар ажиллаж байхдаа авлига авсан, бусдыг авлига өгөхийг шаардсан хэргээр УМБГ-т шалгаж буй. Эхэндээ эхнэрийг нь саатуулж шалгаж байсан бол өдгөө эрхэм түшээгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай болсныг хуулийн байгууллагынхан тодотгох болсон билээ. Сайд асан Ё.Отгонбаяр Багшийн хөгжлийн ордонг улсын төсвийн 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бариулах явцдаа хууль зөрчсөн, мөн улсад 2.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэнэ. Түүнчлэн эхнэрийнх нь нэр дээрх дансуудаар их хэмжээний гүйлгээ хийсэн, ашигласан дансны тоо хэдийн 36-д хүрсэн гэх. Энэ мэтчилэн түүнийг буруутгах шалтгаан олон бий аж. Иймээс халдашгүй дархан эрхийг нь хуулж, УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлж шалгах шаардлагатай болох нь.
Сайд асантай хамт УИХ-ын гишүүн С.Баярцогт суудлаа суллах шаардлагатай болох нь. Дэд даргаасаа татгалзсанаар түүнтэй холбоотой асуудал төгсөхгүй нь бололтой. Түүнийг АТГ-аас дахин шалгаж эхэлжээ. Өнгөрөгч баасан гаригт тус газраас УИХ-ын гишүүн С.Баярцогтод эрүү үүсгэж шалгах хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт гаргаж, прокурорын байгууллага уг хүсэлтийг хүлээж авсан байна. АТГ-аас С.Баярцогт гишүүний Швейцарийн банкин дахь нууц дансанд шалгалт хийж, эрхэм гишүүний хувьд уг дансыг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдаагүй зөрчил гаргасан буруутай ч энэ нь УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх үндэс болохгүй хэмээн үзсэн билээ. Харин С.Баярцогт гишүүн үүнийхээ төлөө хариуцлага хүлээж УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа татгалзаж, УИХ түүнийг нь хэлэлцэж шийдвэрлэсэн. Гэтэл АТГ-аас С.Баярцогтыг дахин шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон нь олны анхаарлыг татаад байна.
Сүүлийн үед ах намын угшилтай гишүүдийг олноор нь шалгаж, аавын хаалга татуулах болсон гэх шүүмжлэлээс зайлсхийхийн тулд С.Баярцогтоор туг тахиж байна гэж үзэх хэсэг ч байгаа юм. Түүнчлэн хуулийн байгууллагууд улс төрийн нөлөөлөлд автаж, нэг хүний халаасанд багтсан гэх шүүмжлэл ч бий. Энэ мэт шалтаг, шалтгаануудаас болсон уу, ямартаа ч АТГ-аас С.Баярцогт гишүүний Швейцарийн банкин дахь нууц данс, уг дансаар орж гарсан мөнгөний эх үүсвэрийг шалгах хэрэгтэй хэмээн үзжээ. Тиймээс түүнийг “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.
Удаан хугацаанд нэр дэвшигчээ дэмжиж байгаа нэртэй хөдөө орон нутгаар зугаалаад ирсэн гишүүд ийнхүү нөхдийнхөө хувь заяаг шийдэх хүндхэн үүргийг хүлээх нь. Тэднийг сурталчилгаа хийж явах хугацаанд улс орны амьдралд хэрэгтэй олон чухал асуудал хүлээгдэж байсан. Уг нь УИХ-ын гишүүд сонгуулийн менежерүүд биш. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Улс оронд хэрэгтэй олон хууль хэлэлцэгдээгүй байгаа. Гэвч чуулган завсарлаж хугацаа алдах нь буруу гэсэн байр суурьтай байна. УИХ-ын үйл ажиллагаа сонгуулийн үйл ажиллагаанаас ангид байх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулиас болж завсарлуулах шаардлагагүй” гэж мэдэгдэж байсан. Харамсалтай нь, МАН-ын бүлгийн байр суурийг эрх баригчид тоогоогүй. Тоох нь байтугай зарим гишүүн чуулган завсарлаагүй байхад л нутгийн зүг жолоо залчихсан байсан. Зарим нэгнийх нь хувьд бие нь дугуй танхимдаа байвч сэтгэл нь хөдөө хээр зугаалж явсан гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч чуулганы хуралдааныг халтуурдаж хаяад, тархи угаах ажилдаа гарцгаасан даа, хөөрхий.
Ерөнхий сайдыг огцруулна огцруулахгүй, УИХ-ын дэд даргаар хэнийг сонгох вэ гэх мэтчилэн асуудлаар намууд завсарлага авсаар их хугацааг үр бүтээлгүй өнгөрөөсөн. Тэгвэл эргээд ажилдаа ороод юу хэлэлцэх бол. Ерөнхийлөгчийн сонгууль булхайтай явагдсан, луйвар орсон гэх мэтчилэн танай манайдаа хүрч хэрүүл болж байтал наадам болно. Тэгээд л төрийн түшээд маань тэр ч аймаг, сумын ой, баяр наадам гээд алга болдог уламжлал үргэлжилнэ.
УИХ-д морь уяач гишүүд цөөнгүй бий. Тэдний хувьд сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусгавар болмогц уяа руугаа анхаарлаа хандуулсан байлгүй. Тэд ихэвчлэн наадам болтол хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулах гэж байхаасаа байхгүй нь олон. Тэгээд Ерөнхийлөгчийн сонгууль баяр наадам хоёрын хооронд сар хүрэхгүй хугацаанд чуулган хуралдсан болоод улс орны хэрэгтэй хууль тогтоомжийг гурилдаад өнгөрнө. Гурилдсан хууль нь гурав хонохгүй асуудал үүсгэж, нэмэлт өөрчлөлт оруулах нэрийн дор дахин бантан хутгана. Иргэдийнхээ төлөө ажиллана гээд амлалт өгөөд гарч ирсэн төрийн түшээдэд улс төрийн намынх нь ажил улс оронд хэрэгтэй хууль тогтоомж батлахаас ч илүү чухал гэдэг нь харагдаж байна. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр уг нь УИХ-ын гишүүд хууль тогтоомжоо батлаад ажлыг ч ид бужигнуулж байх ёстой баймаар. Нэр дэвшигчид чинь гишүүдтэй, гишүүдгүй сурталчилгаагаа хийгээд, иргэдтэйгээ уулзаад сонгуулийн ажлаа өрнүүлсэн. Тэд нарт УИХ-ын гишүүдээс гадна сонгуулийн олон шоу менежерүүд бий. Угтаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүдийг сонгуулийн менежер хийлгэхгүй байх хуулийн төсөл үгүйлэгдээд байгаа юм.
Туг намируулж, шоу менежер хийхийн оронд улс орны хувьд чухал олон асуудлыг хэлэлцэж суумаар. Тухайлбал, иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хуулийн төсөл, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Улсын төсвийн хөрөнгөөр 2014-2016 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг батлах асуудал, Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Эрдэнэс Монгол” компанийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэхцэх баяв. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тулаанд мордсон эрхэм гишүүд сонгууль, наадам хоёрын дундах хэдхэн хоногт хэдийг нь амжиж хэлэлцэх бол. Ер нь л УИХ-аар хэлэлцэх ёстой олон асуудал намар болтол хойшлогдох шинжтэй.
“NT” © Г.ХИШИГСҮРЭН
drietrick · 2013/07/15
http://156.behappyinrussia.su/russianroulette-delux-igrovoy-avtomat-kupit.html http://30.behappyinrussia.su/zarabotok-na-kazino-i-bukmekerskaya-kontora.html | Заработок на казино и букмекерская контора http://177.behappyinrussia.su/besplatnye-igrovye-avtomaty-piramida-bez-registracii.html http://65.behappyinrussia.su/kak-otkryt-kazino-v-internete.html | Как открыть казино в интернете http://37.behappyinrussia.su/igrat-besplatno-v-igrovye-avtomaty-bez-registra.html http://113.behappyinrussia.su/igrovye-avtomaty-atlantis-progressive.html | игровые автоматы atlantis progressive http://32.behappyinrussia.su/igrovye-avtomaty-actiononlayn-besplatno-bez-registracii.html http://160.behappyinrussia.su/igrovye-avtomaty-v-pyaterochke.html | игровые автоматы в пятерочке
moldova news · 2013/07/13
Yw4NVi Very good post.Thanks Again. Will read on...
news · 2013/07/10
Gp3cqL Say, you got a nice blog.Really looking forward to read more. Will read on...
aawaplybiab · 2013/07/02
http://www.downloadmeinedluarli1**1.xpg.com.br/skachat-besplatnyy-chit-bez-sms-na-wolfteam.html mamoleptino101 http://www.findingloopholes.com/2*/06/2011/user-generated-content-we-dread-what-we-fail-to-control/#comment-454 http://www.downloadmechronratvamalm1**5.xpg.com.br/skachat-minusovku-idu-uliya-beretta.html http://salalnews.com/forum/viewthread.php?thread_id=16&pid=76753#post_76753
Зочин · 2013/06/27
Ene niitleliig unshlaa. Ulsturchdiig bid songoson shuu dee. Gehdee uls ornoo uud ni tataj hugjuuleg gej tom daalgavar ugsun sanagdana. Tegeegui bol ted muriin hutulbur bolovsruulj yadag yum be, orond ni nuur turiivch 2ooroo ursuldunu biz. Ard tumen ulsturchdiig hobby-goo huu gej zalaagui sanagdana. 4hun jil hobby-goo hoish ni tavij mori uyah, nair heseh zergees tatgalzval taarna, Hobby huuh gesen yum bol turiin ordond yugaa hiih gej orson baramnuud yum be? hiih zuil ih bna shuu!!!!!