photo huvaari_zps3a81ee79.jpg

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн  улсын болон хувийн  их дээд сургуулиудын хуваарийг зарна гэсэн зар гадуур ихээхэн гардаг билээ. Хэдийгээр энэ нь хууль бус үйлдэл ч тухайн сургуулиудын сургалтын албаны мэргэжилтэнтэй  үгсэн тохирсон байдаг болохоор  ийм байдал зогсохгүй байна.   Энэ жилийн хувьд  Хүмүүнлэгийн их сургуулийн хуваарь 500 мянга, МУИС 2-3 сая, ЭМШУИС-ийн хуваарь 2,5-6 сая, ШУТИС-2-3 сая төгрөгийн ханштай байна.  

Тэгвэл хууль бус энэхүү  үйлдлийн иргэд ойлголт тааруу байгаагын улмаас зарим нь хохироод үлдэж байгаа юм.  Тиймээс энэ талаар тун энгийнээр тайлбарлъя.  Өнөөдөр хэн хэддүгээр сургуулийг ямар дүнтэй төгссөн талаарх мэдээлэл Боловсрол шинжлэх ухааны яамны мэдээллийн нэгдсэн сүлжээнд бүртгэгдсэн байдаг.  Тиймээс энэ мэдээллийг эхнээс нь будлиантуулж, байж л худалдан авсан сургуулийнхаа хуваарийн дагуу аль нэг их, дээд сургуульд орно гэсэн үг. Үүнд ихээхэн цаг мөнгө орно. Нэгэнт л бүртгэлгүй хуваарийн дагуу орж байгаа болохоор элсэн орж байгаа сургуулийнхаа сургалтын албаны хэд хэдэн хүнийг “найрч” байж тухайн сургуульдаа элсэнэ. Бас л цаг, мөнгө, амны “фигур” их шаардна.  Энэ бүхний эцэст  худалаж авсан хуваарийнхаа хэргийг гарган тухайн сургуульдаа элсэн орлоо гэхэд санаа амрах болоогүй олон асуудалтай учирна.  Нэгэнт хууль бус хуваарь болохоор төгсөн төгстлөө нуугдсан маягтай сурах болно. Өөрөөр хэлбэл худалдаж авсан хуваарь нь хууль бус болохоор оюутанд сар бүр олгодог 70200  төгрөгийг авах боломжгүй. Мөн төрийн сангийн зээлэнд хамрагдах боломжгүй болдог. Үүнийг “тоолгүй” тэслээ гэхэд хууль бус үйлдэл нь илэрээд сургуулиа төгсөх эсэх нь мөн эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл Боловсрол, шинжлэх ухааны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас жил бүр шалгалт хийж дээр дурьдсан болон түүнээс өөр ноцтой зөрчил байгаа эсэхийг  шалгадаг. Энэ шалгалтын улмаас  цаг, мөнгөө гарлагдан байж элссэн “хулхи” оюутнууд ихээр илэрч, хариуцлага хүлээсэн хүн цөөнгүй байдаг ажээ.

Энэ үйлдлийг таслан зогсоохоо ч салбарын сайд нь өчигдөр мэдэгдсэн. Тодруулбал БШСУ-ны сайд Л.Гантөмөр:  Хүний авчихсан хуваарийг ч өөртөө шилжүүлж авна гэсэн ойлголт одоо байхгүй. Арын хаалгаар хүүхдээ оруулна гэсэн зүйл байхгүй шүү. Гадуур сургуульд оруулж өгнө, таван сая, арван саяаар сургуульд оруулна, хуваарь зарна гэх мэт янз бүрийн мэдээлэл, зар явж байна. Бид ийм мэдээлэл бүрийг цагдаагийн газарт шилжүүлж байгаа. Хэрэв ийм асуудал сонссон хүн байвал шууд хуулийн байгуулагад нь хандах хэрэгтэй байна. Элсэлтэнд орсон хүн бүрийн оноо, мэдээлэл Тагнуулын Ерөнхий газар, манай яаманд бүртгэгдсэн. Авсан хувиараа хэн нэгэнд өгнө гэх ойлголт байхгүй. Чардайж, чармайж байгаад сургуульд орж ирсэн хүүхдийн хажуугаар хичээлээ хийхгүй явж байгаад хаалгадуулж их сургуульд ордог энэ байдлыг бүрэн таслан зогсоох болно. Сургуулийн ямар нэг ажилтанд мөнгө төлж ордог явдлыг таслан зогсоох болно”  гэж мэдэгдсэн юм.

Тэгэхээр их дээд сургуулийн хуваарь зарна гэсэн зарын цаана хууль бус үйлдэл, мөнгө, цагаа дэмий үрэх болно гэдгийг иргдэд анхаруулж байна.

 photo huvaari_zps3a81ee79.jpg  photo huvaari3_zps7cdaee49.jpg  photo huvaari1_zps45625c2d.jpg  photo huvaari2_zpsbf699127.jpg  photo huvaari4_zps766df045.jpg

А.Баярмаа