Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо нийтийн байр шатаж байна гэсэн дуудлага аравдугаар сарын 28-ны 17:42 цагт онцгой байдлын алба хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход нийтийн байранд иргэн Г-ийн өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.

Утаажилтын бүсээс 81 иргэнийг гаргасан гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Иргэд та бүхэн галын болзошгүй аюулаас сэргийлж, аюулгүй байдлаа хангана уу.