Алтайн хүн – Монгол хүн
2013/09/13
Өнгөрсөн жил Оросын ШУА-ын Сибирийн салбарын Археологи, этнографийн Институтын захирал Анатолий Деревянко Төрийн шагнал хүртэв. Тэрээр Алтайд амьдарч байсан өмнө нь мэдэгдээгүй байсан эртний хүн оршин байсныг нотолсны учир ийн шагнагджээ.
Энэ нь зүй ёсны хэрэг бөгөөд Деревянкогийн энэ нээлт хүний үүслийн одоо болтол оршин байсан таамаглалыг няцаасан юм. Энэ нь Монгол хийгээд монголчуудад туйлын их хамаатай учраас би байн байн энэ тухай “орилоод” байгаа юм. Харин энэ тухай бичих болгонд эргүү малууд энд тэндээс цэцэрхэж солиорохоо болиод анхаарч судлаач гэж монгол хүн бүхнээс хүсч байна…
“Өөр” хүн
2000 оны дундуур манай баруун талд уугуул Монгол нутагт, одоогийн ОХУ-ын Алтайн хязгаарын Солонешенскийн районд байх алдарт Денисовын агуйнаас эртний хүний үлдэгдэл олсон юм. Радио-нүүрстөрөгчийн тооцооллоор энэ нь 40 мянган жилийн өмнөх үед хамаарагдаж байлаа.
Эхлээд неандерталь хүн гэж үзэж байсан чинь геномыг нь шинжлээд үзтэл алтайн агуйн тэрхүү оршин суугч эртний хүний шинэ төрөл болох нь тогтоогджээ. Түүнийг одоогоор Денисовын хүн, Алтайн хүн гэж хоёр янзаар нэрлэж байгаа боловч монголчууд алтайн хүн гэж нэрлэх нь зүйтэй. Заавал ингэж нэрлэж дасгах ёстой. Визуаль (харах) загвар хийж үзэхэд алтайн хүн бараандуу арьстай, хар нүдтэй, хар үстэй, гадаад төрх нь одоогийн малайзуудтай төстэй байжээ.
Алтайн хүн хөдөлмөрийн зэвсэг, гоёл чимэглэлд дуртай гэх мэт тухайн үеийнхээ кроманьон хүний түвшинд байжээ. Чулуугаар зүүлт хийхдээ зүлгэх, өнгөлөх, хөрөөдөх, нүхлэх зэрэг хэд хэдэн техник арга хэрэглэсэн нь ихээхэн гайхалтай байжээ. “Ганган”, “моод мэддэг” нөхдүүд байж. Гэхдээ хөгжлийн нэлээд өндөр түвшинтэй байсан ч алтайн хүн биологийн хувьд үндсэн төрөл сапиенсаас салсан байна.
“Генетикийн” хувьд тэд бол яг бид биш юм. Чулуун болон ясан зэвсгүүд, материаллаг биш зүйл асар их хэмжээтэй байгаа, мөн амьдралаа тэтгэх арга, барил, хамгийн гол нь Алтайгаас олон зуун километр зайнд солилцоо хийдэг байсан зэргээс үзэхэд Алтайн хүн орчин үеийн хүний зан үйлтэй байжээ.
Академик Деревянко: “Археологичид бид нар энэ бүл бол генийн хувьд орчин үеийн анатомийн хэв маягийн хүнд хамаарна гэж үзэж байлаа. Гэтэл Денисовын агуйнаас олдсон хүний хурууны ДНК-г шинжлээд үзтэл гэнэтийн юм болов. Алтайн хүний геном хүний эталон геномоос 804 мянган жилийн өмнө салсан байна.
Харин неандертальчуудаас 640 мянган жилийн өмнө салжээ. Гэхдээ нөгөө талаасаа алтайн хүмүүс орчин үеийн меланезчуудад генийн материалынхаа 4-6 хувийг үлдээсэн байна. Энэ нь неандертальчууд европчуудад генээ үлдээсэнтэй адил юм.” гэжээ.
Гэхдээ Алтайн хүн биет төрхөөрөө одоо үлдээгүй ч түүнийг хүний хувьслын мухардмал салаа гэж үздэггүй юм байна. Яагаад гэвэл Алтайн хүн орчин үеийн хүмүүс бидний генэнд үлдэж, оршин байдаг ажээ. Монголоор бол “эцэг” хүн гэж үзэж болох юм байна.
Нэг төвт онол сүйрчээ
Алтайн хүнийг Деревянко нээснээр хүний үүслийн моноцентрист буюу нэг төвт онол сүйрэв. Саяхан болтол орчин үеийн хүн 200-150 мянган жилийн өмнө Африкт төлөвшсөн, дараа нь 80-60 мянган жилийн өмнө Евроази, Австралид тархаж эхэлсэн гэж үзэж ирсэн.
Гэхдээ энэ онол олон асуудалд хариулт өгч чаддаггүй байсан юм. Жишээлбэл, хэрэв орчин үеийн хүн наад зах нь 150 мянган жилийн өмнө үүссэн юм бол хомо сапиенсын соёл ердөө 50-40 мянган жилийн өмнө яагаад үүсдэг юм ?!
Яагаад эртний хүмүүсийн эдлэл хэрэглэл Евроазийн бие биенээсээ алс хол нутгуудад бараг нэгэн зэрэг бий болж, чингэхдээ шинж чанар нь асар их ялгаатай байгаа юм ?! гэх мэтчилэн.
Өөр ч хачин зүйл гардаг: орчин үеийн хүмүүс Австралид 50-60 мянган жилийн өмнө “хамаагүй эрт” очсон атлаа Африк тивд 30-40 мянган жилийн өмнө “бүр сүүлд” очсон байх жишээтэй.
Хомо сапиенс 5-10 мянган жилийн дотор ямар ч ул мөр үлдээлгүй асар уудам 10 мянга илүү километр зайг яаж туулж чадсаныг моноцентрист онол тайлбарлаж чаддаггүй байсан юм.
Алтайн хүнийг олж, түүнийг судалж дэлхийд гаргаж ирсэн нь Анатолий Деревянкогийн үлэмжийн гавъяа мөн. Энэ нээлт ямар том юманд хүргэж байгааг монголчууд бид ухаарах л үлдэж байна.
Анатолий Деревянко Алтайн хүн оршин байсныг нотолсноороо хүн төрөлхтөн генетикийн хэд хэдэн бүлээс үүссэн гэдгийг нотолж байна. Түүний үзэж байгаагаар хүн төрөлхтөн өөрийн хувьслаа эхэлсэн нэг биш, дөрвөн том төв байсан бөгөөд энэ салаа тус бүх өөрийн гэсэн хувьсалтай байжээ гэж үзсэн юм.
Эндээс түүний нээлтийн гайхамшиг эхэлнэ. Монголчууд минь тун анхаарч үзээрэй…
Хомо сапиенсын 4 төрөл
Орчин үеийн хүн үүсэх гинжин хэлхээний үндэс нь “шулуун явдаг хүн” буюу Homo erectus sensu lato байжээ. Эндээс хүний хөгжлийн сапиенслаг шугамын хувьсал эхэлсэн юм байна.
Нүүдлийн хоёр дахь давалгаа 300 мянган жилийн өмнө, магадгүй Ойрхи Дорнод хавиас эхэлж Төв Ази, Өмнөд Сибирь, Алтайд хүрсэн байна. Энэ цаг үеэс эхлэн Денисовын агуй болон Алтайд буй бусад агуй бууц суурингуудаас хүний тасралтгүй хөгжлийг ажиглаж болох юм байна.
Алтай хавийн үйлдвэрлэл Евроази болон африкийн бусад хэсгүүдтэй харьцуулахад өчүүхэн төдий ч бүдүүлэг буюу эртний гэж хэлэхээргүй байна. Харин Алтай хавийн уур амьсгалдаа зохицсон баримжаатай байжээ.
Харин хятад-малайн бүсэд тухайн бүс нутагтаа дасан төлөвшсөн орчин үеийн хүний өөр нэг хувьсал явагдсан бөгөөд түүнийг Homo sapiens orientalensis буюу хятадын хүн гэнэ.
Харин Европт бол Homo sapiens neanderthalensis буюу неандерталь хүн хөгжиж иржээ. Энд цэвэр тохиолдол байдлаар орчин үеийн хүмүүс Африкаас хүрч ирсэн байна. Энэ хоёр дэд төрлийн харилцааны талаар маргаж байгаа ч генетикийн шинжлэх ухаан өнөөгийн хүмүүсийн (голдуу европ) геномын хэсэг нь неандерталь гэдгийг нотолж байгаа юм.
Харин Алтайд Алтайн хүн бие даан үүсч, материаллаг болон оюуны соёлоо хөгжүүлж иржээ. Энд оросууд Өмнөд Сибирьт гэж бичиж байгаа. Энэ чинь Монгол биш өөр юу юм ?! За энэ ч яахав…
“Уулын Алтайн нутагт Орост байгаа хамгийн эртний хүний бууц суурин олдсон нь маргаангүй юм. Палеолитын цаг уурын нөхцөл байдал нь тэнд энэ хүний амьдрах нөхцлийг бүрлдүүлсэн ба нүүдлийн (миграци) анхдагч давалгаа Сибирийн өмнөд нутгуудыг дамжин гарчээ” гэж оросууд дүгнэж байна.
Үүнийг “орчуулахад” тун амархан: Монгол Алтайд хамгийн эртний бууц суурин олдож байна. Монгол алтай, монгол нутаг бол эртний хүн амьдрах хамгийн таатай газар байжээ. Нүүдлийн анхны давалгаа монгол нутгаар дайран гарчээ. Ингэхээр Монгол Алтай “бүх хүний” үүслийн нэг том төв болж байна.
Би өөрийгөө Оросуудын дүгнэлтийг “буруу орчуулсан” гэж огтхон ч бодохгүй байна.
“Өмнө нь эрдэмтэд энэ бүс нутагт (Алтайд-Х.Д.Г.) орчин үеийн хүн үүсч чадна гэж боддог ч үгүй байсан юм. Бид үйл явц Ойрхи Дорнод, Сибирьт нэгэн зэрэг болсон гэдэг маргашгүй нотолгоог олж чадсан. Бидний өгөгдөхүүн тод, илүү бөгөөд баталгаатай” гэж Деревянко өгүүлж байна.
Одоо бол шинжлэх ухааны шинэ төсөөлөл дараах байдалтай болж байна: Хомо сапиенс бол дөрвөн дэд төрөлтөй, энэ бол: Homo sapiens africaniensis (Африк), Homo sapiens orientalensis (Зүүн Өмнөд Ази, Зүүн Ази), Homo sapiens neanderthalensis (Европ) и Homo sapiens altaiensis (Хойт ба Төв Ази).
Эндээс “онолын” ямар их боломж гарч байгааг төсөөлөхийн аргагүй юм. Манайхны хэн нэг нь Африк хүн, Хятад хүн, Европ хүн, Монгол хүн гэсэн “дөрөвхөн” хүн энэ дэлхий дээр байдаг гэвэл түүнийг буруутгах үндэслэл бараг байхгүй л дээ…Манайхны ярих дуртай “онол монол” чинь иймэрхүү зүйлээс л гардгийг дурдахын хэрэг юусан билээ…
Ийм болохоор нь аль ноднингоос хойш Алтайн хүн гэж орилоод байгаа юм, тэнэг africaniensis, orientalensis, neanderthalensis сармагчингуудаа…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Зочин · 2013/09/19
yaahav dee hun torlogtoniig Har arista ***r aristan tsagaan aristan gej 3 huvaadag odoo hyatad afirik evrop Mongol gej 4 huvaaj uzeh estoi yum bna. Bid chine *** tolbotoi tordog ene chine bid asia humuusees oor gedgiig batlaad bgaa yum bna.
banana · 2013/09/15
Sonirxoltoi yum.
**** ***ka · 2013/09/14
ganaa.mn tom salaawch aw ha ha
Зочин · 2013/09/14
JOOHON BITUU L YUM BICHCHIHEJ...HUNII UUSEL NUUDELIIN 5 HELBER BDAG 3 NI ASIA 2 NI EUROPE! TEGHEER AFRICAAS SALAALSAN ZAMIIN HAMGIIN EHNIIH NI ALTAIN HUMUS BUYU BIDNII UVUG HARIN UMNUD ASIA HYATAD MALAYSIA NAR BOL ASTRO ASIA BUYU AUSTRALIAN UUGUULCHUUD ENETHEG ZEREG BOLJ TAARNA! ER NI SUDVAL IH SONIRHOLTOILDOO!
Зочин · 2013/09/14
TER SUULD YMAR EEMAR SOYLTOI HARAAJ BNA AA HAHAHAIH GOY SONIRHOLTOI MEDEELEL BNA
Зочин · 2013/09/14
Зочин · 2013/09/14
zuv shdeee uuniig un****ad neg sudlaaad uzeeesei
Зочин · 2013/09/14
sudlah l heregtei ym bn
Зочин · 2013/09/14
Юутай хүн - Монгол хүн гэнээ???