Ц.Мөнхбаяр гадаадынхны захиалгаар Төрийн ордонд галт зэвсэгтэй очсон уу
2013/09/17
УИХ-ын ээлжит бус чуулган эхлэхтэй зэрэгцэн Төрийн ордны гадна буун дуу гарлаа. Энэ нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд Урт нэртэй хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай багтсантай холбоотой юм.
Энэхүү хуулийн төсөлд өөрчлөлт оруулах гэж буйг эсэргүүцсэн 11 төрийн бус байгууллагын төлөөлөл УИХ болон Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлэхээр болжээ. Ингэхдээ тэд буу шийдэм агсаж ирсэн байна. Тиймээс Төрийн тусгай хамгаалалтын албаныхан тэднийг саатулах үед “Онги гол” хөдөлгөөнөөр олонд танигдсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр буун дуу гаргажээ.
Төрийн ордны хашаанд буун дуу гарсан хэдий ч хүний амь эрсдэх, шархдах зүйл болоогүй. Гэсэн ч Ц.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177, 91 гэсэн зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Тэднээс эскиз маркийн буу нэг ширхэг, сайга маркийн буу нэг ширхэг, 7.62 мм-ийн бууны сум 46 ширхэг, F1RGD маркийн гар гранат есөн ширхэгийг хураан авсан талаар холбогдох албаныхан өчигдөр мэдээллээ. Энэ хэргийн хажуугаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон “Централ тауэр”-т тэсрэх бөмбөг тавьсан хэмээх дуудлага цагдаагийнханд ирж, дуудлагын мөрөөр цагдаа, онцгой, тагнуулынхан ажилласан. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон тэндхийн ойрлоцоох яам, албан газруудын ажилчдыг ажлын байрнаас нь гаргаж, үзлэг, нэгжлэг хийсэн бөгөөд тэндээс тэсрэх бөмбөг олдсон гэх мэдээлэл одоогоор алга байна. Харин “Централ тауэр”-ын доод давхрын хогийн савнаас тэсрэх бөмбөг олдсон хэмээн албаны хүн хэлсэн боловч ТЕГ-ынхан энэ тухай нууцаллаа.
Ямар ч болов өчигдрийн үйл явдал нэг иймэрхүү. Зөв буруу аль нь боловч улсын нийслэл Улаанбаатарын төвд тэр дундаа Төрийн ордны хашаанд буун дуу гарлаа. “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын тавьж буй шаардлага нь урт нэртэй хуулийг өөрчлөх гэсэнтэй холбоотой гэх. Гэхдээ энэ удаад урт нэртэй хуулийг биш түүнийг дагаж мөрдөх хуулийн төсөлд өөрчлөлт оруулах гэж байгааг “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр мэдэхгүй байна гэж баймааргүй. Харин ч урт нэртэй хуулийн тухайд зүйл заалт бүрийг нь мэддэг хүн гэгддэг. Тиймээс түүний өчигдрийн гаргасан үйлдлийг олон нийт өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна. Зарим нэг нь түүнийг санаатайгаар ийм үйлдэл хийсэн, ингэхдээ гадаадынхны гар хөл болж байна хэмээн шүүмжилж байна.
Тэгвэл Ц.Мөнхбаяр гэдэг хүн үнэхээр гадаадынхны гар хөл болсон уу. Урт нэртэй хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хэн эсэргүүцээд байна гэдэг асуулт гарч ирнэ. Угтаа урт нэртэй хууль хэрэгжиж эхэлснээр алтны орд газруудын 242 лицензийг бүрэн түдгэлзүүлсэн бөгөөд алтны шороон ордоос бусад 1500 гаруй лиценз бүхий талбайн хил хязгаарыг тогтоосон билээ. Харин хууль хэрэгжиж эхэлснээр үйл ажиллагаа явуулж байсан компаниудад Засгийн газар нөхөн төлбөр өгөх болчихсон хэрэг. Тэдгээр нөхөн төлбөрийг олгохын тулд засгийн газраас улсын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө гарах юм. Тиймээс л энэхүү урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмыг өөрчилж байж асуудлыг шийдвэрлэхээр шийджээ. Ингэхийн тулд компаниудыг богино хугацаанд олборлолтоо явуулж, хатуу хяналтын дор нөхөн сэргээлтээ хий гэсэн шаардлага тавьж байгаа юм. Ингэхдээ нөхөн сэргээлт явуулах барьцааг 100 хувь байршуулахыг шаардсан байна. 50 хувийг мөнгөөр, үлдсэн 50 хувийг бусад баталгаагаар буюу барьцаа байршуулахыг шаарджээ. Хэрэв энэ нөхцлийг хүлээн зөвшөөрвөл олборлолт явуулж болно гэдгийг Засгийн газрын зүгээс тавьж байгаа аж.
Эрх баригчдын зүгээс урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмыг өөрчилснөөр Засгийн газар 300 сая ам.доллараас 1 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгох өрнөөс чөлөөлөгдөнө гэж байгаа. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой хэмээн үзэж байгаа юм. Харин Ц.Мөнхбаяраар ахлуулсан иргэний хөдөлгөөнийхөн үүнийг мэдээгүй байх боломжгүй учраас л хардах үндэслэл байна гэх хүн байна. Хөрөнгө оруулалтын тухай ярьж эхлэхээр л иргэний хөдөлгөөн идэвхжиж байгаа нь Монголд гадаадын хөрөнгө оруулалт орохыг эсэргүүцдэг том хүчин байгаатай холбоотой гэж зарим хүн үздэг. Харин эх орноо хамгаалах, байгалиа унаган төрхөөр нь хадгалахын тулд тэмцдэг хэмээж буй Ц.Мөнхбаяр нарын хэлж, яриад байдаг зүйл бол буруу биш юм. Эмх замбараагүй алтны олборлолтоос болж эх орны газар шороо ямар болж байгаа бүгд мэднэ. Харин түүнийг энэ үзэл бодлынхоо төлөө биш гадаадынхны гар хөл боллоо гээд байгаа нь ямар учиртай вэ.
Нөгөө талаар Ц.Мөнхбаяр гэдэг хүн урт нэртэй хуулийг өөрчлөх гэж байна хэмээн Төрийн ордны гадна буун дуу гаргаснаараа жагсаал цуглаан хийхдээ зохих журмын дагуу зөвшөөрөл аваагүй, Төрийн тусгай хамгаалалтын бүсэд галт зэвсэгтэй орсон, буун дуу гаргасан, олон нийтэд заналхийлсэн гэх зэрэг Монгол Улсын хэд хэдэн хуулийг давхар зөрччихөв.
Эсвэл энэ хүнд Монголын хууль үйлчилдэггүй юм уу. Тэрбээр 2009 оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд “Пураам”, “Сентерра гоулд” компанийн техник руу олон удаа буудсан хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн 153.2 дугаар зүйлд зааснаар буюу бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, 5-10 жилийн ял тулгаж байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хоёр жилийн өмнө Сү.Батболдын Засгийн газрын үед нум сум агсан ирж Төрийн ордон руу сум тавьж байлаа.
Тэгэхээр Ц.Мөнхбаяр үнэхээр эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэгч үү. Эсвэл олны яриад байгаа шиг гадаадынхны гар хөл болж явна уу.
Н.БУДСҮРЭН
Зочин · 2013/10/20
buun duu sonsogsn iheehen byuntai hundee ireedui hoich blson zaluus bidend huuli busaar herhen yumiig hj bldgiig sn surgah shinjtei. mongol ch irak shig blh tsag udhgui nee ene hunii gaviyagaar
zochin.123 · 2013/10/03
mongoliinhoo tuluu tuluu l gd bdg tsaad uchir ni ih l tom yumand bndaa, gadaad ni ugui yumaa gehd ardaa tom huntei ni batalgaatai yum shigee yagd gevl turuund olon udaa buu herglsn bj yagd gemgui gd sullagdsaar odoo iim asudal uusgj bga yum be, huuli yridg hun yum chn huulia sn l medj bmaar esvl zugeer hudlaa yrij tsejee deldgch yumuu
amar · 2013/10/01
arai ugui blgui dee eh orniihoo toloo gj yridag baijeej....
amar · 2013/10/01
arai ugui blgui dee eh orniihoo toloo gj yridag baijeej....
Зочин · 2013/10/01
ene mongol deelen deer korshonkon malgai omstson ugaas ul buteh gar bn shdee yer ni mongoloo gesen setgeltei l bol ydaj zov huvtsaslmaar "biye zasaad toroo zas gdgdee
conin · 2013/09/30
uilaaaal guigeed bggaginh ni uchir yu yum boldoo urt nertei huuliin tsoorhoi ih l ogoojoo hairlaj bj oor yu ghw
zochin.A · 2013/09/29
urt nert huuliin utga sanaa zov bolovch zaj zalruulah yum ihtei shuu dee. yagaad erguutsed bga yum be monhbayraa, eniig ingj ih eserguutseed bga chn taniig luivarchin gdgiig batlaad ogch bn shuu dee , gadaadiin hunii gar hol gegdiig ni medhgui ch ardaa iheehen tom huntei gedgt ni bl bat itgeltei bga
Зочин · 2013/09/29
toriin tusgai hamgaalalttai gazar luu buu shiidem barij dairdag ene Monhbayr arai heternee huuliin daguu zohih ysoor shiitgeh heregtei sh dee....
Зочин · 2013/09/29
toriin tusgai hamgaalalttai gazar luu buu shiidem barij dairdag ene Monhbayr arai heternee huuliin daguu zohih ysoor shiitgeh heregtei sh dee....
Зочин · 2013/09/29
ene chine bas ene gal undesten gdg neriin dor olon kompani daas awaad surchihsan gar(ailgan surduulj gehiimuu da nuuu aihtar urt nert huuliin tsoorhoigoor)
Зочин · 2013/09/28
c***al zuil ch c***al bish bolj. temtsegch geheer l buu barih boljdee. arai oor zuil baidg bzdee ene chin yu bolj bn daa
Зочин · 2013/09/28
yag sain medehgui ch mongolchuud gadniihnii gar hol bolj bgad ih haramsaj bn bid tolgoigui yum shg l bolj dee ali mongotei ruu ni guij savsaganaad l iim tsag uyd hend itgeh itgehguigee bid yaj medeh yum bee uls torchid ch adilhan temtsej bga ni ch adilhan buur ohid huuhnuud ni ch adilhan hudaldchihsan yana wee byrhan mini
Зочин · 2013/09/20
мэдээж үүний цаана гадныхан байхыг үгүйсгэх аргаггүй. үндэстэн дамжсан томоохон корпарацууд мөнхбаяр мэтийн хүмүүсээр дотоодод нь са******н дэгдээгээд цэрэг оруулан өөрсдийн дэглэмийг тогтоодог нь илэрхий болсон шүү дээ. өнөөдөр ливийг хар лдаа. одоо сирийг яахыг дэлхий нийт харж л байна.
Зочин · 2013/09/18
зөвхөн алтны компаниудыг дарамталж мөнгө аваад амташсан мулгуу амьтан төрийн ордон руу буудаж даварч байна. Үнэхээр байгаль хамга******** гээд байгаа юм бол тэр нөхөн сэргээлт хийлгүй 30-40 жил болсон Багануурын уурхай руу буудахгүй яасан юм бол. Эсвэл Туул голын эргийг ухаад хайрга аваад байгаа энэ олон дарга нарын компаниуд, Улаанбаатар хот дотор химийн хороор арьс, шир боловсруулж байгаа үйлдвэрүүд, эсвэл хулгайгаар мод унагаж хотод оруулж ирж байгаа цагдаа, байгаль хамгаалагчдыг буудахгүй байгаад л байсан. Учир нь эндээс ашиг хонжоо гарахгүй л дээ
Зочин · 2013/09/18
tegsen tegsen. uur yaval gej. ene bid 2 haanaasaa tesreh bumbug oldiiin