Өтгөн хаталтыг гэрийн нөхцөлд хэрхэн үр дүнтэй эмчлэх вэ

Хүүхэддээ хангалттай хэмжээний шингэн өгч чадаж байна уу?

  • Хөхөөр эсвэл нэмэлт тэжээлээр хооллож байгаа бол хооллох хоорондоо 30-60 мл буцалсан бүлээн ус өдөрт 2 удаа бага багаар уулгах. Үргэжлэх хугацаа 2-3 долоо хоног. 2 хүртэлх сартай хүүхдэд дан ус өгөхгүй.
  • Хэрвээ та хангалттай хэмжээний шингэн өгч байна гэж үзвэл заавал нэмэлт ус өгөх хэрэггүй юм.

6 сараас дээш насны хүүхдүүдэд жимсний шүүс өгч болно. Үүнд: алим, манго, лийр, чавганы шүүс. Дэлгүүрийн бэлэн шүүсэнд сахар их хэмжээтэй агуулагддаг тул гэрээр бэлдэж өгөх нь харшлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

  • 6-с дээш сартай хүүхдэдтал амны халбага буюу 7 мл – 2 амны халбага буюу 30 мл хүртэлх хэмжээтэй чавганы шүүс өгөх. Аажим аажмаар анх өгсөн шүүсний хэмжээнээсээ ахиулаарай.
  • Дасгал хийхдээ хүүхдээ усанд оруулж сайтар хуурайшуулсны дараа дээш харуулан хэвтүүлж нар зөв гэдсийг нь илж өгөөрэй.
  • Үүний дараа өдөрт хэд хэдэн удаа хөлөөр нь дугуй унуулж байгаа мэт эргүүлж хөдөлгөөрэй.

  • Мөн 2 хөлөөр нь нар зөв эргүүлээрэй.

 

  • 9 сар хүрэх үед өтгөрүүлсэн чавганы шүүс 1,5-3 амны халбага буюу 22-45 мл нэмж өгөөрэй.

Эслэг өндөртэй хоол хүнсний бүтээгдэхүүн өдөр тутам хэрэглэх нь чухал юм. Үүнд: хатаасан шош, вандуй, тоор, лийр, цангис жимс. Үхрийн нүд, наранцэцэгийн самар, чавга, бууцай гэх мэт.

12 сараас дээш настай хүүхдүүдэд өдөр тутам 20-35г эслэг агуулсан хоол хүнс заавал нэмэлтээр хэрэглэнэ. Ингэснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж баасыг зөөлрүүлж амархан гарахад тусална. Доор зөвлөсөн хүнсний бүтээгдэхүүнийг гэртээ бэлдэж өгөх нь чухал юм.

  • Хоногт дор хаяж 1 удаа жимс эсвэл шүүсийг нь өгөх.
  • Мөн өдөр бүр ногооны нухаш 1 аягыг өгөх. ( брокколи, вандуй,амтат төмс )
  • Ислэгээр баялаг бүтээгдэхүүнийг хоолонд нь нэмж өгөх. Үүнд: бор будаа, гурвалжин будаа, шар будаа, хүнсний хивэг, арвайн гурил , овъёос, давсгүй бяслаггүй попкорн гэх мэт. Цагаан талх боовны оронд улаан буудайгаар хийсэн талх , боовыг хэрэглэх нь чухал юм.
  • Ислэг огт агуулдаггүй хүнсний бүтээгдэхүүн болох мөхөөлдөс, чипс, боловсруулсан хоол хүнснээс аль болох зайлсхийх. Өтгөн хаталтын хамгийн том шалтгааны нэг нь ислэггүйхоол хүнс ихээр хэрэглэхтэй холбоотой юм.

 

Таны хүүхэд ямар нэгэн байдлаар гэдэс нь эвгүй оргиж, баахдаа хүчилж байгаа мэт санагдвал:

  • Ваннад бүлээн ус тосон хүүхдээ оруулаарай. Энэ үед анусны сфинктер булчин суларч гэдэснээс баас дамжих үйл явцыг сайжруулж , хэвийн баахад тусална.
  • Хэрэв дээрх үйл явц тус болохгүй бол эмчид хандаж үзүүлээрэй!

Хүүхэддээ туулгах эм, цай болон клизм битгий хэрэглээрэй. Хүүхдэд хэрэглэх шаардлагагүй байдаг.

 

1-с дээш насны хүүхдүүдэд “Коршокон дээр сууцгаая” хэмээх дадлыг хэвшүүлээрэй.

  • Баахаар коршок, жорлонгийн суултуур луу явахад нь үргэлж урамшуулж байгаарай.
  • Гэдэс баасыг дамжуулж байна одоо гарга гэсэн дохиог тархинд өгдөг. Харин таны хүүхэд энэ дохиог хүлээж авахгүй эсвэл хойшлуулаад байвал эцэстээ баас хатуурч гарахад хүндрэлтэй болно.
  • Тийч учраас хоол идсэнийх нь дараа коршокон дээр суух, жорлонгийн суултуур дээр суулгаж хүүхдэдээ за одоо баацгаая гэж хэлж удаа дараалан уйгагүй хичээж сургавал тогтмол баах рефлексийг дэмжиж өгч чадна.
  • Таны хүүхэд жорлонгийн суултуурт суухдаа хэрхэн сууж байгааг та хянаарай. Учир нь хүүхдийн хөл газарт хүрэхгүй байх нь гэдсийг бүрэн суллаж чаддаггүй. Иймээс өвдөг дээрээ сууж байгаа мэт суулган баалгах нь гэдэсний хөдөлгөөнийг дэмжиж өгдөг.
  • Өдөрт хангалттай хэмжээний дасгал хөдөлгөөн хийж чадаж байна уу гэдгийг та анхаараарай. Гэрт тоглох болон гэр цэцэрлэг , сургуульд явах хөдөлгөөнийг дасгал хөдөлгөөнд огт тооцохгүй бөгөөд дор хаяж өдөрт гадаа гарган 30-60 мин идэвхтэй хөдөлгөөн хийлгэнэ. Гүйх, харайх , гулсуур дээр гулгах, дугуй унах, усанд сэлэх гэх мэт.

Эцэст нь хэлэхэд таны хүүхдийн эрүүл мэнд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, жорлонд зөв сууж бие засахаас эхэлнэ шүү!

Хүн бүр Пробиотикыг зөвхөн суулгалтын үед үр дүнтэй гэж боддог бол сүүлийн үед эрдэмтдийн хийсэн судалгаагаар өтгөн хаталтын үед ач холбогдолтой болохыг тогтоосоор байна.

Гэдэсний хөдөлгөөнийг сайжруулж , дамжин өнгөрөх хугацааг богиносгож , баас чөлөөтэй гэдсээр дамжин өнгөрч баасыг зөөллөхөд тусалдаг.

 

 

Эх сурвалж: www.doctorpro.mn