Манай улс япон хуучин машины оршуулгын газар болж байна. Хуучин машин нь тухайн үйлдвэрлэсэн улсдаа стандартын дагуу зам дээр давхих нас нь дуусч дахин ашиглахаар үйлдвэрийн хогийн цэг дээр хэвтэж байх ёстой машинууд байдаг.

Гэтэл манай улсад ихэвчлэн энэ ангилалын машинууд замын хөдөлгөөнд хэдэн арваараа давхиж явна.

Нэг талдаа үнэ хямд ч амь нас, засч, засварлах гээд шинэ машин худалдан авсантай дүйцэхүйц хэмжээний зардал ордог. Тэгээд эргүүлээд зарахад засварласан болон худалдан авсан үнээсээ доогуур өгөх нь “их”.

Үүнийг хуульчилж хуучин, ашиглалтанаас гарсан машиныг оруулж ирэхгүй байвал энэ их түгжрэл “эрс” багасна. Мөн иргэдийн эд хөрөнгө, амь нас хохирохгүй. Хүн ам цөөхөн мөн 500 мянган хүний багтаамжтай хотод хүнээсээ ихдсэн машинуудын тоог бууруулах ажил энэ л баймаарсан.

Монгол үнэхээр Японы төмрийн хогийн цэг. Монголчууд Toyota Prius машиныг эдийн засгийн энэ их хямдралын үед ч Япон орноос оруулж ирсээр. Өнөөх нь зарагдах нь буурахгүй харин ч эргүүлээд зарагдахад амархан, яг л “талх” шиг худалдан авч, зарагдаж байна. Манай улсад замын хөдөлгөөнд оролцож буй нийт машины 13 хувь нь Prius байгаа гэнэ. Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд 2000 Prius импортолсон нь Монголын нийт автомашины импортын 52.5 хувьтай дүйцэж байгаа юм.

Гэтэл хуучин машины оруулж ирэхээ болих тал дээр Засгийн газар ажиллаж нүдэнд харагдаж, чихэнд сонсогдох юм ер алга. Иргэдийн дунд хуучин машины гомдол нэмэгдэж, яригдсаар байгаа ч Төрийн түшээдийн чихэнд, толгойд нэг л сууж өгөхгүй байнаа даа. Хүн чичихээс, цаас бичихээс наашгүй гэгчээр заавал жагсаал, цуглаан гэж тэмцэх ёстой гэж үү. Хамтын тэтгэвэр батлана, батлахгүй, баар цэнгээний газрын цагийн хуваарийг өөрчилж нааш, цааш хөдлөгөхөөс өөр ажил хийсэн нь харагдахгүй л байна. Шулах, татвар нэмж иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж, бүсийг чангалсаар байгаа юм.

М.Буянжаргал