Байр суурь: Мэргэжлийн ЗГ-ын 100 хоногийг нам, иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн дүгнэв
2016/10/18
Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсаны 100 дахь хоног ирэх сарын эхээр тохионо. Энэ хугацаанд тус Засгийн газрыг хэрхэн ажилласан, чухам юу хийж бүтээснийг намууд болон иргэний нийгмийн байгууллагууд байр сууриа илэрхийлж буй. Өнгөрсөн долоо хоногт АН-аас мэдээлэл хийж, Мэргэжлийн Засгийн газрыг “Мэргэжлийн бус”, өмнөх Засгийн газраас муу ажилласан гэж дүгнэсэн. Тэгвэл өчигдөр МАХН-ынхан Ж.Эрдэнэбатын танхимыг мөн л муу ажилласан гэж дүгнэсэн гэдгээ уламжлав. Тэгвэл 100 хоногтойгоо золгож буй Мэргэжлийн Засгийн газрыг намууд хэрхэн дүгнэснийг сонирхуулъя.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийж, мэргэжлийн Засгийн газрын үйл ажиллагааны талаарх дүгнэлтээ танилцуулсан. Энэ үеэр АН-ын гишүүд мэргэжлийн Засгийн газрыг өмнөх Засгийн газраас муу ажилласан гэж дүгнэж байгаагаа онцолсонюм.
Мөн тус бүлэг 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан МАН-ын "мэргэжлийн" гэх тодотголтой Засгийн газрыг ураг төрөл, хамаатан садан, уяачдын, давхар дээлтэй “Мэргэжлийн бус” хэмээн шүүмжлэв.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан “Эрх баригч МАН-ын Засгийн газар өмнөх парламентын үед эсэргүүцэж байсан, сонгуулиар иргэдэд амлаж байснаасаа эсрэг шийдвэрүүдийг удаа дараа гаргасаар байна. Эрх барьсан өдрөөсөө төрийн албанд халаа, сэлгээг өрнүүлэн “төрлийн” томилгоог хийж олон мянган мэргэшсэн төрийн албан хаагчдыг хоморголон халсан шийдвэрүүд нь төрийн албыг наймааны хэрэгсэл болголоо. Түүнчлэн Олон улсын Валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт л хамрагдахгүй бол болохгүй байгаагаа ярьж, гадаадын банкуудыг Монголд оруулж ирж, эдийн засгаа сэргээх бодлого баримталж буйгаа хямрал гэдэг үгээр тайлбарлан төсөв хүнд байна гэсэн атлаа дэд сайдууд ба түүний ажлын алба нэртэй туслах, жолооч нарыг дахин бий болгож, найман гишүүн “давхар дээлтэй” ажиллаж байна” гэсэн юм.
МАХН-аас өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, Засгийн газар 100 хоногт буюу өнгөрсөн гурван сар гаруйн хугацааны ажлынх нь талаархи дүгнэлтийг танилцуулав. Хэвлэлийн хуралд МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж, Н.Удвал, А.Даваасүрэн нар оролцсон юм.
Хурлын үеэр МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж хэлэхдээ, Засгийн газрын 100 хоногт бүгд анхаарал хандуулж байна. МАХН-аас Засгийн газрын хийсэн ажил, МАН-ын амалсан амлалттай харьцуулж дүгнэлт хийлээ. Шийдвэр гаргах түвшинд хэдэн асуудал шийдсэнээс өөр дорвитой ажлыг эрээд, эрээд олсонгүй. МАН-ын амлалтад олон хүн итгэсэн. Сонгогчдын саналыг авсан нэг томоохон амлалт бол “Мэргэжлийн” Засгийн газар байгуулна гэсэн амлалт. Гэтэл өнөөдөр яруу найрагч, Морин спорт хорооны уяач, авто механикч, хуулийн сургуулийн орой ангийг дөнгөж сая төгссөн хүн,бизнесийн компанийн захирал, математикийн багш гэх мэтийн хүмүүс Засгийн газрыг бүрдүүлж байна.
Өнөөдөр улсын эдийн засаг туйлын хүнд байна. Тиймээс санхүү, эдийн засгийн өндөр мэргэжилтэй хүн төрийн бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэтэл авто инженер мэргэжилтэй хүн төрийн бодлого боловсруулж байгаа нь харамсалтай байна. “Давхар дээл”-нээс татгалзана гэж МАН амалсан. Гэтэл Засгийн газрын найман гишүүн “давхар дээл” өмчжээ. Төрийн албыг тогтвортой байлгаж, төрийн албаны дархлааны тухай хууль боловсруулна гэж амалсан. Гэтэл өнөөдөр бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албыг сэгсэрч байна. Мөн Эрүүгийн, Зөрчлийн хуулийн дагалдах таван хуулийг буцаасан. Эрүүгийн хуулийн шинэчлэл их чухал байсан. Ялангуяа ялын бодлогыг тодорхой зааж өгсөн. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг бүтэн жилээр хойшлуулсан. Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг хүлээсэн олон мянган хүн байсан гэв.
Түүнчлэн МАХН-ын гишүүн А.Даваасүрэн “МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт төгрөгийн ханшийг зогсоон гэсэн заалт оруулсан тухайд онцоллоо. Тэрээр хэлэхдээ “Төгрөгийн ханш 300 гаруй төгрөгөөр суларсан байна. Зургадугаар сарын үед 1964 төгрөг нэг ам.доллартай тэнцэж байсан бол өнөөдөр 2280 төгрөг нэг ам.доллартай тэнцэж байна. Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд зээл ашиглахаас татгалзана гэж амалсан. Гэтэл “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар ярьж байгаа гэсэн мэдээлэл цацагдах болсон. Энэ хөтөлбөр маш их шүүмжлэл дагуулдаг. Машинаар жишээ татахад би машин жолоодож чадахгүй нь гэж хэлээд машиныхаа жолоог гадаадын хүнд өгч байгаатай адилхан. “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжих юм бол татвар нэмэгдэнэ, цалин, тэтгэвэр, тэтгэмж танагдана. Төсвийн хүрээнд санхүүждэг нийгмийн шинж чанартай хөтөлбөр зогсдог. Ингэснээр цаашид бослого үймээн самуун дэгдэх аюултай. Нөгөө талаас Монголын зээлжих зэрэглэл “В3” гэсэн ангилалд багтаж байна. Өөрөөр хэлбэл банк санхүү, эдийн засгийн хувьд эмзэг гэсэн ангилалд багтаж байгаа юм.
Тэнэг л биш бол гадаадын хөрөнгө оруулагчид бидэнд мөнгө өгөхгүй. Гэтэл Хятадаас 4 тэрбум ам.долларын өр тавина гэсэн мэдээлэл байна. Энэ өрийг юунд зарцуулах нь тодорхойгүй байна. Үнэхээр ийм хэмжээний өр тавих гэж байгаа бол үйлдвэрлэл, орон нутгийн хөгжилд зарцуулбал ашигтай. Зүгээр л томилолт, цалин хөлс гэх мэт захиргааны зардалд зарцуулбал гамшиг дээр гамшиг болно” гэлээ.
Иргэний нийгмийн оайгууллагууд Засгийн газрын өнгөрсөн 100 өдрийн ажилд үнэлэлт, дүгнэлт өгсөн талаараа мэдээлэл хийв. Хэвлэлийн хуралд “Шударга" төвийн тэргүүн Х.Оюунцэцэг, “Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр. Тлоб- Хамтын нийгэмлэг" ТББ-ын тэргүүн А.Алтантуяа. Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар нар оролцсон юм. Тэд хэвлэлийн хурлаар дамжуулан “Засгийн газар 100 хоног-ийг төрийн байгууллагын халаа сэлгээ үргэлжилж, ах дүүгийн томилгоо хийгдсэн, амлалтаа биелүүлээгүй 100 хоног байлаа хэмээн шүүмжлэв.
“ШУДАРГА” ТӨВИЙН ТЭРГҮҮН Х.ОЮУНЦЭЦЭГ:
-МАН давхар дээлгүй, мэргэжлийн Засгийн газар байгуулах, хүүхдийн мөнгө олгох, оюутны тэтгэлэг олгох, татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй байх, цалин урамшууллыг өсгөх, өрхийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх, орлого багатай иргэдээ тусгайлан тэтгэх, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг наашлуулах, цалинтай ээж бий болгох, ханшийн уналт зогсоох, баялгийн сан байгуулж иргэдэд хүртээх, итгэлийн зээл гэх мэт шинэ зээлийг бий болгоно гэж асар олон амлалт өгч байсан. Мөн эдийн засаг, нийгэм рүү чиглэсэн тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, арилжааны зээлийн хүүг бууруулах, аймаг бүрт үйлдвэр барих, бага орлоготой аж ахуй нэгжийн орлого нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын хөгжлийг нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалалттай газар нутгийг нийт нутгийн 25 хувьд хүргэх гэх мэт маш олон амлалт өгсөн. Гэтэл өнгөрсөн 100 хоногт томилгоо хийсээр өнгөрүүллээ. Энэ мэт албан тушаал, эрх мэдлийн төлөөх марафон, ялзарсан байдал хэрээс хэтэрч байгааг ард түмэн жигшин зэвүүцэж байна. Тиймээс Засгийн газрын 100 хоногт хариуцлага тооцож, орон нутгийн сонгуулиар дүн тавих цаг нь болсон.
“ГЛОБ-ХАМТЫН НИЙГЭМЛЭГ” ТББ-ЫН ТЭРГҮҮН А.АЛТАНТУЯА:
-Энэ Засгийн газар байгуулагдсан цагаас хойш төрийн залгамж халааг үндсээр нь халсан. Өмнөх Засгийн газрыг хэтэрхий муухай болгож харагдуулаад, орон нутгийн сонгуулиар санал авах гэж байна. Улс орныг юу ч үгүй болгож харагдуулахын тулд хийж байгаа үйл ажиллагаа нь ард түмнийг хохироож байна. Хоёр нам шударгаар хоорондоо өрсөлдөхгүй яагаад ард түмний халаасыг хоослоод байгаа юм. Бидний амьдралыг яагаад доройтуулаад байгаа юм. Иймд орон нутгийн сонгуулиар МАН-д хариуцлага тооцох хэрэгтэй. Бид Засаг дарга, УИХ-ын гишүүн, сайд нартай байнга уулзаад байж чаддаггүй учраас энэ удаагийн орон нутгийн сонгуулиар сонголтоо зөв хийх хэрэгтэй.
ГАМШГИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗОХИЦУУЛАГЧ Ж.ГАНБААТАР:
-Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна. Тухайлбал, Хонхорын усан сан бүхий газар хар тугалганы боловсруулах үйлдвэр байгуулсан МАН-ын гишүүн БЗД-ийн нэгдүгээр хороонд нэр дэвшиж байна. Мөн улс төрийн намууд увайгүй аашилж байгаа. Нэгнийхээ сонгуулийн хороон дээр тагнах, чагнах төхөөрөмж тавих явдал эхэлсэн байна. Өнгөрсөн амралтын өдөр БГД-ийн АН-ын хорооноос чагнах төхөөрөмж илэрсэн байна лээ. МАН орон нутгийн сонгуульд ялалт байгуулж байж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж шалтаг тоочиж байгаа. Энэ нь утгагүй шалтгаан. Харин ч жижиг нам болон, бие даагчийг хороодод гаргаж ирснээр МАН-д хяналт тавих боломжтой болж, зөв хөгжлийн чиг хандлага бий болох боломж бүрдэх юм.
Засгийн газар дээрх хөтөлбөрүүдийг зогсоосноор Монголын ард түмэн юу алдсан бэ гэсэн тооцооллыг “Глоб-хамтын нийгэмлэг” ТББ-ын тэргүүн А.Алтантуяа хийжээ.
Тэрбээр “Нэг өрх жилд 14.4 сая төгрөг авах ёстойгоо алдсан. Тухайлбал, хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартай болгосноор нэг жилд 240 мянган төгрөг алдана. Оюутны 70 мянган төгрөгийг зогсоосноор нэг жилд 840 мянган төгрөг тэр гэр бүлд ирэхгүй болсон. Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгосноор жилд 10 сая төгрөг алдаж байна" гэлээ.
24tsag.mn
zuud · 2016/10/18
Za huuhdiin mongiig oron nutgiin songuuliin surgaar l tal hagasiig ni ogch bga biz de. Ard tumen bugd helgui dolii bish shu. Odoo edniig songoj yadgiin . Ardiin namiin teneg uhuulagchaa
АРД ТҮМЭН · 2016/10/18
МЭРГЭЖИЛИЙН БИШ МӨНГӨНИЙ З/Г БАЙГУУЛСАН БИЗ ДЭЭ???ДАНДАА ӨӨРСДИЙНХӨӨ ПИЗ -Г ДОЛООГЧИДОД Л АЛБАН ТУШААЛ ӨГСӨН ШҮҮ ДЭЭ
МАН ЗҮТГЭНЭ · 2016/10/18
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН
yund heregtei gej...? · 2016/10/18
Oorsodiigoo jijig namiin tolool gej yaridag nohduud yaah gej ingej ilteer hudlaa yarij chadaj baina aa.Ene ni lav mongoliin ard tumend ashig tusaa ogohgui l dee. Harin gants neg hunii husel moroodloo heregjuuleh zevseg ni baih boloh. Humuusee tungaan boddoo. MAN yamarch tatvar nemeegui ee. Huuhdiin 20 maynag, oyutnii 70 myangiig ogoh erh zuin undes tsutslagdaaguigeer barahgui ogch baigaa. Ondor nasnii tetgevriin hemjeeg oorchloogui ee