Н.Номтойбаяр оролцох нь ашиг сонирхлын зөрчил биш үү?
2016/11/18
Засгаас “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээг Монголын алт /МАК/ ХХК-тай байгуулах эрхийг Үндэсний хөгжлийн газарт зөвшөөрсөн шийдвэрийг гаргаад байгаа билээ.
Тэгэхээр “Монголын алт” компанийн эздийн нэг Н.Номтойбаяр эрхэм Засгийн газрын гишүүний хувиар, уг асуудлыг шийдвэрлэх асуудал хэлэлцэж байх үед өөрийн биеэр хуралдаа суугаа биз. Тэгэхээр эндээс бас л ашиг сонирхлын зөрчлийн асуудал үнэртэж байгаа юм. Ямарч байсан уг концессын төслийг хэрэгжүүлснээр Цагаансуваргын ордын бүтээн байгуулалтыг цахилгаанаар хангахын зэрэгцээ Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумыг төвлөрсөн эрчим хүчний системд холбоно гэх мэдээлэл байгаа. Тэгэхээр нэг сумаар хоёр туулай онож байгаа л харагдана.
Ер нь Н.Номтойбаяр сайдын тухайд нэлээд сахилгагүй улстөрчөөр өнгөрсөн хугацаанд тодроод авсан билээ. “Мунзуй” хочит хүн рүү хүйтэн мэс барьж дайрч, гэмтээсэн гэх асуудлаасаа салж санаа нь нэг амарч байх. Гэхдээ л “Мунзуй”-тай холбогдсон мэдээллүүдэд нэр нь холбогдсон янзаараа л байгаа. За тэгээд төрийн ажлын хажуугаар гэр бүлийнх нь бизнес ч цэцэглэн мандсаар байгаа. Тодруулбал, стратегийн ач холбогдолтой, мөн стратегийн ач холбогдолтой гэж тогтоогдож болзошгүй хэд хэдэн томоохон ордын хайгуулын болоод ашиглалтын лицензийг эзэмших эрх Монголын Алт компанийн мэдэлд бий. Нарийн сухайт, Цагаан суварга, Адуунчулуун, Хөөт гэхчлэн хэдэн арваар тоологдох ашигт малтмалын ордууд энэ компанийн мэдэлд байдаг. Лизенз эзэмших эрх нь дуусах хугацаануудыг нь харахад олонхи нь 2030 он хүртэлх болоод түүнээс хойшхи хугацаанд хүчин төгөлдөр гэсэн утга бүхий ийм нэг мэдээлэл байдаг.
Нэгэн цагт тагнуулч явсан Б.Нямтайшир болоод өдгөө төр түшилцэж яваа хүү Н.Номтойбаяр нарын МАК компанийн мэдэлд монголын уул уурхайн баялгийн чамгүй хэсэг нь байна гэж харахад хүргэдэг мэдээлэл л дээ, энэ бол. Ер нь бол МАК компанийн нүүрсний салбар дахь үйл ажиллагааны гараа Алагтолгойн орд дахь Элдэвийн уурхайгаас эхлэлтэй ч Нарийн сухайтын ордын эзэмшигч гэдгээрээ нэлээд танигдсан гэхэд болох биз. Ямартаа л Нарийн сухайтын ордын шууд үргэлжлэл болсон нөөцийн хэмжээ нь нэг тэрбум тонноор хэмжигдэх прогнозтой нүүрсний бүлэг ордууд Саус Гоби Сэндсээс Хятадын төрийн өмчит Чалкогийн мэдэлд шилжиж магадгүй нөхцөл байдал үүссэн тэр үед МАК-д ч бас буруу байгаа талаар байр сууриа илэрхийлэх мэргэжилтнүүд байсан юм. Учир нь Саус Гоби Сэндс ХХК-ийн мэдлийнх гэгдэж ирсэн Овооттолгой, Сүмбэр-Билүүт, Заг Сүүж зэрэг нүүрсний ордууд нь геологийн бүтэц, тогтоц, үүссэн нөхцөл, насжилтаар нь аваад үзэхэд Нарийнсухайт ордын шууд үргэлжлэл бол Нарийнсухайтын орд нь Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаарт бичигддэг стратегийн орд.Тэгвэл “Монголын Алт” компанийн мэдэл дэх Нарийнсухайтын ордын хайгуулыг улсын төсвөөр 1990-1991 онуудад гүйцэтгэж тухайн үеийн яамны Шинжлэх Ухаан Техникийн Зөвлөлөөр хэлэлцэж нөөцийг нь батласан байдаг. Улмаар тус компани нь 2003 онд тус ордын хайгуул болон ашиглалтын 22 км2 талбай хамарсан лицензүүдийг авсан бол “Айвенхоу Майнз Монголия Инк” компани 2005 онд Нарийнсухайтын ордоос яг хил залгаад зүүн болон өмнөд хэсгүүдэд хайгуулын ажил гүйцэтгэж зүүн ба баруун гэсэн хэсгүүдэд 2006-2007 онуудад нөөцийн тайлан бичиж 2007 оны 7-р сарын 26-ны өдөр Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн хурлаар нөөцийг хэлэлцэж гадаргуугаас 340 м гүн хүртэл 188 сая тонн нүүрс бүртгэсэн байдаг юм. Цаашлаад, “Айвенхоу Майнз Монголия Инк” компани нь тэрхүү нүүрс агуулсан талбайг Овооттолгойн орд гэж нэрлэсэн түүхтэй. Харин эх сурвалжуудын өгдөг мэдээллээр Монголын Алт компани нь Нарийнсухайтын ордын шууд үргэлжлэл болсон талбайгаа “Айвенхоу Майнз Монголия Инк” компанид худалдсан гэх мэдээлэл бий. Улмаар “Айвенхоу Майнз” компани хайгуул хийж, Овооттолгой зэрэг ордуудыг нээжээ. Тиймээс ч “Айвенхоу Майнз”-ын охин компанийн нэрээр овоглодог Өмнийн говийн нүүрсний ордууд нь Хятадын төрийн өмчит компанийн мэдлийнх болж, цаашлаад хятадууд манай улсын нүүрсний зах зээлийг өөрийн бодлогоороо залах, монополь үнээр дарамтлах аюул хаяанд ирээд байсан тэр үед ийм нөхцөл байдалд хүрэхэд зохих хувь нэмрээ оруулсан МАК-ийг буруутгагсад байсан юм.Гэхдээ МАК-ийнхан нэг хэсэг худалдсан талбайнуудаа эргүүлэн авах тал дээр бодлогын чанартай зүйлс хийснийг бас үгүйсгэх аргагүй юм. Ямартай ч МАК ХХК нь 2002 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Чин Хуа корпорацитай хамтран Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа-МАК-Нарийн Сухайт” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Энэ нь Нарийн Сухайтын орд газрын нүүрсийг экспортлох анхны гарц сувгийг нээх, Хятадын зах зээлд Нарийн Сухайтын нүүрсийг таниулах, уг орд газарт дэд бүтцийн орчныг бүрдүүлэх зорилготой хэмээн мэдэгдэж байсан. Тус хамтарсан компани жилдээ 1.5 сая тонн нүүрс олборлон Хятадын зах зээлд экспортолж байгаа. Анх 2003 оны 4 дүгээр сараас эхлэн Шивээхүрэнгийн боомтоор нүүрс экспортолж эхэлсэн юм.
2007 оны байдлаар МАК-ийн Геологи хайгуулын газар нь Дорнод, Дорноговь, Дундговь, Говь Алтай, Завхан аймгуудын нутагт геологи-хайгуулын ажил гүйцэтгэж, 330 тууш км эрлийн маршрут; 693.7 м3 суваг малталт; 21,715.3 тууш метр өрөмдлөг; 1,104 ш литогеохимийн сорьцлолтын ажлууд тус тус гүйцэтгэж, 159 ш ховилон дээжлэлт, нийтдээ 7,062 ш кернийн дээж аван шинжилгээнд явуулсан байв.
Эхэнд өгүүлсэн Элдэвийн уурхайн тухайд Монгол орны төвийн бүс дэх чулуун нүүрсний томоохон уурхай бөгөөд дотоодын үйлдвэр аж ахуйн газруудыг технологийн чулун нүүрсээр хангах гол эх үүсвэр болдог. Төмөр замтай ойрхон оршдог тул гадаад зах зээлд нүүрс экспортлох өргөн боломжтой гэж тодотгодог.
Мөн тус компанийн мэдэл дэх Хөөтийн хонхорын нүүрсний орд буюу шатдаг занар, нүүрсний ордод “Монголын Алт” компани 1444 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөлтөй. Ордын хэмжээнд 487 сая тонн шатдаг занар , 190 сая тонн нүүрсний баялаг тогтоогдсон бөгөөд цаашид нарийвчилсан хайгуул хийж, шатдаг занар болон нүүрсний баялгийг ашиглалтын нөөцөд бэлтгэх ажлууд хийгдэж байгаа гэх мэдээлэл бий. Хөөтийн орд газарт одоо МАК компани уурхайн ам нээн ажиллуулж байна.За харин Адуунчулууны орд газрын тухайд МАК-ийн эзэмшиж буй талбайн хэмжээнд 400 сая тонн хүрэн нүүрсний баялагтай. МАК-ийн геологчид нарийвчилсан хайгуул хийж, уг баялгийг ашиглалтын нөөцөд бэлтгэж байгаа аж. Адуунчулууны чийглэг ихтэй, илчлэг бага хүрэн нүүрсийг хол зайд тээвэрлэн дотоод, гадаадын зах зээлд түүхийгээр нийлүүлэх нь эдийн засгийн хувьд үр ашиггүй тул зайлшгүй боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай гэж тус компани үзэж байгаа аж.
Тэгэхээр Монголын алт омпанийн эзэн суусан томоохон төслүүдийн заримынх нь талаар хүргэхэд л ийм байна. Н.Номтойбаяр гэж Монгол төрийн сайд эрхэм Засгийн хуралдаанд гэр бүлийнхээ компанитай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд оролцож байна гэдэг бас л анхаарах ёстой асуудал шүү.
Эх сурвалж: Шуурхай.мн
Зочин · 2016/11/19
Төрөөс төсвөөс хол байлгах ёстой ханаж цаддаггүй хар хувалж
Зочин · 2016/11/18
nomtoibayar mongolin min gazar nutgig ezleed duusch bndaa shunaltan ardin nam nutgig min zalgina end hyanalt gj bhguiee negent ongorsoon
МАН ЗҮТГЭНЭ · 2016/11/18
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
Зочин · 2016/11/18
NOMT BOL ULS TOROOS HOL BAIGACHEE BOON ASHIG SONIRHOL YMAR ZAVAAN NIIGEM BEEEE