Тавантолгойн орд он гартал Монголдоо үлдэхээр боллоо
2016/12/27
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдааны “Бусад” асуудлын хүрээнд Тавантолгойн гэрэээний талаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байсан. Энэ ёсоор болж эрх баригчид бүлгийнхээ хуралдаанаар Тавантолгойн ордын ашиглалтын гэрээний талаар хэлэлцлээ.
Хуралдаан нэлээд ширүүн уур амьсгалтай болсон байна. Бүр хэрүүл тэмцэл өрнөж, барилцаж авахдаа тулсан тухай мэдээлэл байна. Мэдээж хэрэг, Тавантолгойн ордын хэдэн хувийг хэн авч, ямар эрх хэмжээтэйгээр эзэмших нь бараг тодорхой болоод байсан. Тиймээс он солигдохоос өмнө гэрээг эцэслэх сонирхол бүхий хэсэг, нөгөө талд нь үүнийг эсэргүүцсэн гишүүдийн хооронд ширүүхэн тэмцэл өрнөснийг хэлэх хэрэгтэй.
Таван цаг үргэлжилсэн хурлаар олонд ил болсон Тавантолгойн гэрээнд нэлээд хэдэн гишүүн ихээхэн шүүмжлэлтэй хандсан байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ё.Баатарбилэг, Л.Оюун-Эрдэнэ, Л.Энхболд нар одоо явагдаж буй гэрээний эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан “...Хямралаар далимдуулж баялгаа хямдхан зарах гэж байгааг зөвшөөрөхгүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “...Энэ асуудлыг хэрхэн шийдэхээс Засгийн газрын тогтвортой байх эсэх хамаарна” гэдгийг анхааруулсан байна. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “...580 сая ам.долларын өрийг төлөх менежмент туйлын хангалтгүй байна. Хурдтай, санаачлагатай ажиллах хэрэгтэй байна” хэмээн сануулж, хурлыг орхин гарчээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Энхболд “...Тавантолгойг буруу явуулбал өмнөговьчуудтайгаа хамт тэмцэнэ” гэсэн байна.
Үүнээс гадна ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ард түмнийхээ талд зогсч, Тавантолгойн гэрээг яаран шийдэхгүй байх нь зөв гэсэн байр суурьтай байсныг энд дурдах хэрэгтэй. Ж.Мөнхбатын хувьд халуунд халж, хүйтэнд хөрч өнөөдрийг хүрсэн улстөрч. Тиймээс ийм ухаан гаргах зүрх сэтгэл түүнд байж таарна.
Эцэст нь Тавантолгойн ордын асуудлыг он гарахаас өмнө хэлэлцэхгүй, оны дараа УИХ-аар заавал оруулж хэлэлцүүлнэ гэсэн шийдэлд хүрчээ.
Эндээс харахад МАН-ын залуус Тавантолгойн ордыг он гарахаас өмнө бусдын мэдэлд шилжихээс хамгаалж үлдэв бололтой. Гэхдээ тэд хэр удаан ингэж тэсэх бол гэдэг асуулт гарч ирнэ.
Тавантолгойн гэрээ хэлэлцээний талаар УИХ-ын гишүүд, олон нийт л мэдээгүй болохоос бараг л гарын үсэг зурдаг дээрээ очсоныг сүүлийн хэд хоногт ил болсон зарим баримтаас харж болно.
Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдод TTJV компаниас ирсэн захидал эхлээд ил болсон. Уг захидалд Чалкод төлөх өрийг 2017 оны эхний хоёрдугаар сард төлж дуусна. Оны эцэс гэхэд 300 сая ам.долларын ашиг Монгол Улсад орно. Улмаар төмөр замгүй “Эрдэнэс Тавантолгой”-н үнэ 5 тэрбум ам.долларт хүрнэ гэдгийг тооцоо судалгаатай бичсэн байдаг. Гэвч зарим хэвлэлээр үүнийг буруушаах PR-ын өнгө аястай нийтлэлүүд нэлээд гарсан. Уг нь бид дээрх захиаг зүхэх биш, тийм бололцоо бий юу гэдгийг эрдэмтэд, эдийн засагчдаа суулгаад бодуулах ёстой юм.
Үүний дараа “Энержи ресурс корпорац” ХХК-ийн 34 хувийг давуу эрхийн хувьцаагаар үнэ төлбөргүйгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэх ерөнхий нөхцөл нийтэд ил болсон. Уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн хоёр талын удирдлага энэ сарын 2-ны өдөр гарын үсэг зурчихсан бололтой юм.
Ерөөсөө л Монголын талын хөрөнгө оруулагчаар MCS группийн “Энержи ресурс корпорац” тодорчихсон. 51 хувийнхаа 34 хувийг “Эрдэнэс Тавантолгой” буюу Монголын Засгийн газар, Монголын ард түмэнд давуу эрхийн хувьцаагаар эзэмшүүлнэ гээд тохироод гэрээлчихсэн гэсэн үг. Энэ тухай УИХ-ын гишүүд байтугшай жирийн иргэд бид ч мэдэж байх учиртай юм.
Хамгийн аймшигтай нь хоёрхон сарын дараа төлж дуусгах Чалкогийн өрийн үлдэгдэл 85 сая ам.долларыг тэглээд, нэмж 400 сая ам.доллар аваад Тавантолгойн 49 хувийг Хятадын “Шинхуа”-д өгөх тохироо юм.
Энэ ордыг монголчууд 300 жил ухаж амьдрах нөөцтэй гэж байгаа. Дээрээс нь энэ ордод хэн ч нөөцийг нь тогтоож амжаагүй метаны хий хэмээх асар үнэтэй баялаг байгаа. Тийм учраас УИХ-ын гишүүд, ард түмэн энэ гэрээний сайн муу эсэхийг дүгнэж шийдэх учиртай.
Хэдхэн хоногийн дараа он солигдоно. Он солигдохоор энэ гэрээ дахиад л хөндөгдөнө. Тэр үед, Тавантолгойн ордын хувь заяаг шийдэхдээ УИХ-ын гишүүд хэр зэрэг эх орончоор хандахыг л харах үлдлээ.
Б.ДАМДИН-ОЧИР
Зочин · 2016/12/27
буруу, хэзээч 49 %-ийг өгч болохгүй, ингэвэл ард түмэн Босно
Зочин · 2016/12/27
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
Зочин · 2016/12/27
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
Зочин · 2016/12/27
Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..
Зочин · 2016/12/27
Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
Зочин · 2016/12/27
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг. 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авдаг. Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсын төсөвт орох орлого адил хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
Зочин · 2016/12/27
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
Зочин · 2016/12/27
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.