Ирэх долоо хоног бол АН-ын хувьд заяагаа шийдэх чухал өдрүүд болно. Учир нь АН-ын даргын сонгууль ирэх долоо хоногт буюу 2017.01.29-ны ням гарагт болно. Тус намын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 160 000 гишүүн Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр нараас нэг нь намынхаа даргаар сонгох болно. Тэдний хэн нь хэн билээ, тэднээр АН удирдуулбал АН-ын ирээдүй ямар харагдах бол гэдэг талаарр хамтдаа эргэцүүлэн бодоцгоое

Н.Алтанхуяг

1998 онд Хүнс, хөдөө ахуйн сайд, дараа нь 2004 оны хамтарсан засагт Сангийн сайд, 2008-2011 онд С.Баяр, С.Батболд нарын танхимд тэргүүн Шадар сайд, 2012 онд УИХ-ын гишүүн, АН-ын дарга, Ерөнхий сайд болсон. Намаа ялалт байгуулахад голллох үүрэг гүйцэтгэсэн нь түүнийг Ерөнхий сайд болоход хамгийн том дэмжлэг болсон.  Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АН-ын  фракцын зөрчилдөөнийг улам ширүүсгэсэн нь түүний алдаа болсон. Тэр ч утгаараа сайдын суудлаас буухдаа өндрөөс асар чанга газардаж  түүний гэр бүлийнхэн, эргэн тойрныхон гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа. Өнөөдөр тэр Намбарын Энхбаяр шиг ганцаардаж яваа нэгэн. Түүний хувьд одоо л Ардчилсан намын дарга болохгүй бол тэр чигээрээ гэмт хэрэгтэн болох магадлал өндөр байгаа.  Тиймээс өөрийгөө болон тойрн хүрээлэгч, хамаатнуудаа хэрэг хийсэн ч эс хийсэн ч мулталж гарахын тул АН-ын дарга ахин дахин болох гэж зүтгэж яваа.

С.Эрдэнэ

УИХ-ын хамгийн хэрүүлч гишүүн С.Эрдэнэ Баянгол дүүргээс удаа дараа сонгогдсон. Баянгол дүүргийн сонгогчдоо харж ханддаг болохоор удаа дараа сонгогддог биз. Гэхдээ түүний намтар тийм ч цэвэрхэн биш. Нэгэн цэргийг алсан хэмэн хүн амины хэргээр шоронд сууж ял эдэлж байсан.  Талийгаач эхнэрийнх нь үхэлд түүнийг сэжиглэж байсан. 2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад сонгуульд нэр дэвшсэн ч албан тушаалаа урвуулан ашигласан, төсвийн мөнгө шамшигдуулсан хэргээр шүүхээс ял сонсож байсан ч эцэстээ УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаж уснаас хуурай гарсан. Шонхор фракцийн энэ эрхэм хүүхдийн паркийн газраас хумсалж хотын төвд Шонхор гэх  өндөр барилга бариулсан хэмээн  хэл амд өртөж байсан.

Түүний хувьд хашиж үзээгүй албан тушаал цөөхөн үлдсэн.  Түүнд хүрэхийн төлөө энэ удаад АН-ын даргад нэр дэвшиж байгаа хүн. Хэрвээ энэ хүн АН-ын дарга болох юм бол намын дотоод хагарал нэмэгдэх болно. Дарангуйлагч шинжтэй хүнээр удирдуулсан нам хол явна гэдэг юу л бол. Тэр бол хэрүүлч.

Ж.Батзандан

Одоогоос арав гаруй жилийн өмнө  АН, МАН-ыг хамтад нь муулж, луйюарчин болохгүй бүтэхгүй  амьтад, төрийг шинэчлэх хэрэгтэй хэмээн гудамжинд жагсч, нойр хоолоо хася явсан ясны тэмцэгч. Олонд танигдаад 2008 оны сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Улмаар сонгууль шударга болоогүй хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн О.Магнайтайгаа хамт жагсаал хийсэн нь 07-р сарын 01-нд болсон аймшигт түүхийн эхлэлийг тавьсан. Тухайн түүнд 15 болон түүнээс дээш жилийн ял төлөвлөөд байхад АН-д хадаг барин орж байсан.  Өөрөөр хэлбэл муулж байсан намдаа гишүүнээр орсон. Орсон хойноо харин  намынхнаа муулсан, муулдаг, муулсаар ч байх биз. 2012, 2016 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулснаас нь үзэхэд түүнд Баянзүрх дүүргийнхэн итгэл үзүүлснийх байх.  Харин намынхан нь түүнийг поп хэмээн эгдүүцдэг. Өөрийгөө магтахын төлөө намаа муулдаг энэ эрхэмд намын дарга болвол намтар нь сайхан харагдана. Чухам үүний төлөө намын даргад өрсөлдөж байгаа.

Хэрвээ энэ хүн АН-ын дарга болох юм бол АН попчдод нээлттэй нам болно. Ямар ч байсан улс төрийн арвин туршлагатай, тушиг тулгатай хүн гэж түүнийг хэлэхгүй байх..Тэр бол попчин.

Д.Эрдэнэбат

Ширүүн төрхтэй энэ эрхэм 250 сая төгрөгөө төлөөд АН-ын даргад нэр дэвшиж байгаа. Бусад нэр дэвшигчдээ бодвол харьцангуй намтар цэвэр, улс төрийн туршлагатай нэгэн. Дүүргийн засаг даргаар ажиллаж байгаад 2008-2012 онд намынхаа генесек болсон. АН-ын гал тогоог сайн барьсан энэ хүн харьцангуй шийдэмгий. МАН олонх болсон энэ удаагийн парламнтад сөрөг хүчний үүргээ сайн биелүүлж байгаа цөөн хүний нэг. Сөрөг хүчин болохоосоо өмнө   Хүнс хөдөө ахуйн сайдаар ажиллаж байсан. Ам.долларын хаш буурна гэж мулт үсэрснийг эс тооцвол өөнтөглөөд байхаар хийтэй үг унагадаггүй.  АН-ыг аймаар болохоос нь хамгаалсан цөөхөн хүний нэг. Ардчилсан төрийн төлөө АН-ын даргад өрсөлдөж байгаа гэдгээ мөрийн хөтөлбөрөөрөө зарласан. 

Хэрвээ намын дарга болвол  намаа шинэчлэхийн төлөө хатуу гараар тэмцэх нь тодорхой. Улс төрийн туршлагатай, түшигтэй болохоор  түүгээр намаа удирдуулах юм бол АН-ынхны  талцсан байдал намжих болно. Тэр бол туршлагатай улс төрч.

Л.Гантөмөр

УИХ-ын гишүүн байсан.  Боловсорол, соёл шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан.  Харин өнгөрсөн жил болсон сонгуулиар ард түмэн түүнд итгэл хүлээлгээгүй. Учир нь тэр боловсролын салбарыг утгаар нь самарсан. Үүнд “Мүүн” Б.Насанбаяр ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг  олон хүн хэлдэг.  Харьцангуй залуу хүн Ардчилсан намын даргад өрсөлдөж байгаад баярламаар... Гэхдээ ард түмэн түүнд итгээгүй байхад намынхан нь итгэж дарга болгох нь юу л бол.   Хэрвээ Л.Гантөмөр ялалт байгуулаад АН-ын дарга болох юм бол намын шинэчлэлийн талаар яриад ч хэрэггүй. Учир нь шийдвэр гаргаж чаддаггүй хүн хурц өнцөгтй байх ёстой намын ирийг мохоох гэмтэй. Тэр бол барж идэхэд амархан  “ааруул”.

 

Сумтай бас ташууртай таван эрхмийг дүгнэхэд ийм л байна.  Харин сонголтыг  АН-ын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүд нь хийнэ.  Намын даргыг бүх гишүүдийнхээ саналаар сонгодог шинэ тогтолцоог улс төрд оруулснаараа Ардчилсан нам Монголд анхдагч болж чадсан.  Одоо харин ямар сонголт хийхийг ирэх ням гарагт харах л үлдлээ.