Хар тамхи хэрэглэсэн урлаг спортынхонд шийтгэл нь багадаад байна уу
2017/02/08
Хар тамхины хэрэг сүүлийн үед нэмэгдэж байгаа. Гол төлөв 18-35 насныхан хар тамхи хэрэглэж байгаа. Энэ тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдлыг сүүлийн гурван жилийн байдлаар харьцуулж харахад:
- 2014 онд гэмт хэрэг 69,4 хувь, холбогдогч 45.5 хувиар,
- 2015 онд гэмт хэрэг 29.5 хувь, холбогдогч 17.4 хувиар өссөн,
- 2016 онд гэмт хэрэг 24.0 хувиар, холбогдогч 30.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Насны байдлаар авч үзвэл 18 нас буюу насанд хүрээгүй холбогдогчийн тоо 2 дахин, 19- 25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 3.6 хувиар тус тус өсчээ.
Улсын хэмжээнд 2014 онд каннабис 13841 гр, гашиш 15,5 гр, мөс 140,8 гр, 2015 онд каннабис 9808,2 гр, гашиш 24,5 гр, мөс 344,2 гр, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм 2331 ширхэг, экстази 4 ширхэг, 2016 онд каннабис 10816 гр, гашиш 89,9 гр, кокаин 0,4 гр, мөс 626,5 гр, мансууруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм 654 ширхэгийг эд мөрийн баримтаар тус тус хураан авчээ,
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг шүүхээс шийдвэрлэсэн байдлыг харахад 2014-2015, 2016 оны эхний 10 сарын байдлаар нийт 131 эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, 189 шүүгдэгчийг гэмт буруутайд тооцон, баривчлах болон хорих ялаар шийтгэсэн байна.
Гадаад улсад 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд манай улсын 117 иргэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсан бөгөөд тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан 1 иргэн тус тус тухайн орны шүүхээс ял шийтгэгдсэн бөгөөд 2016 оны эхний 10 сарын байдлаар 9 хэрэгт 9 иргэн холбогдон шалгагдаж байна.
Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэг өсөхөд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл бол хамтлаг дуучид хар тамхи хэрэглэж байгаа явдал юм. Тухайлбал ”Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Ice top” хамтлагийн гишүүд, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал болон хип хоп холбооны Ерөнхийлөгч Баавар. Тэдний дийлэнх нь өршөөлд хамрагдаж бараг ял эдлээгүй гэж хэлж болно. Тэд эргээд уран бүтээлээ түмэнд хүргэж байгаа ч хар тамхи хэрэглэхгүй байх уриалга, уран бүтээл гаргаагүй. Сэрэмжлүүлэг болгож амнаасаа үг унагаагүй. Тэгвэл хар тамхи хэрэглэсэн урлаг спортынхныг гадаадынхны жишгээр шийтгэдэг болмоор байна. Тухайлбал, АНУ-д бусдад үлгэр дуурайлал үзүүлэх ёстой уран бүтээлч, спортын тамирчин хар тамхины хэрэгт холбогдож шүүхээр гэм буруутайг нь тогтоосон бол дахиж хэзээ ч хэрэглэхгүй болтол нь шийтгэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл тухайн дуучны уран бүтээлийг бичсэн студиэс улс нь 20 биш 100 хувийн татвар авдаг. Ингэхээр тухайн дуучны дууг бичих студи үгүй болно.Хэрвээ уг дуучин ямар нэг ашгийн тоглолтод оролцсон бол тухайн тоглолтын бүх ашгийг улс татвар болгон авдаг. Ийм байхад ямар ч уран бүтээлч дуу хийх, арга хэмжээнд оролцож мөнгө олох боломжгүй болдог. Тиймээс тухайн уран бүтээлч нийгэмд тустай ажил хийж хар тамхины сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэдэг. Ингэхдээ хар тамхи хэрэглэснээр эрүүл мэнд хэрхэн муудсан, одоо эрүүл мэнддээ хэдийг зарцуулж байгаа, ганцхан алдвал хэрхэн амьдралаа алдаж болох талаар олон нийтэд суртал ухуулга явуулдаг. Мөн нийгэмд тустай хөдөлмөр эрхэлдэг. Манайхаар бол албадан ажил хийлгүүлдэг. Энэ бүхнийг зөвхөн өөрийнхөө мөнгөөр хийдэг. Европын улсуудад бол албадан эмчилгээнд хамруулдаг. Албадан эмчилгээ гэсэн нэртэй л болохоос шорон шиг байдаг. Эмнэлгээс гарахгүй, сэтгэл зүйчтэй уулзах, эм уух гэх зэргээр бүх зүйл цагын хуваарийн дагуу байдаг. Энэ эмчилгээ нь мэдээж ганц хоёр сараар биш урт хугацаанд байдаг. Энэ хугацаанд тухайн уран бүтээлч ард түмэнд мартагдаж эхэлдэг бөгөөд ард түмэн хүлээж авахад бэрх болсон байдаг.
Яг энэ жишиг Монголд хэрэгжээд эхлэх юм бол хар тамхи мансууруулах бодис хэрэглэх залуусын тоо буурах болно. Харин манайд ийм тогтолцоо байдаггүй. Хэрэглэсэн нь олон нийтийн өмнө мандан бадраад явж байгаа мэт харагдаж байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ хар тамхины хэрэгт холбогдсон дуучны нэг нүд хараагүй болсон. Ядаж энийгээ хэлээд хар тамхи битгий хэрэглээрэй гэвэл хичнээн хүнд хүрэх бол. Х.Бат-Ундрал та ядаж хар тамхины эсрэг уран бүтээлээ гаргаад сэрэмжлүүлэг хийгээч. Тэнсэн харгалзах ял аваад хангалттай л хугацаа өнгөрлөө шүү дээ.
Бусдад үлгэр дуурайлал үзүүлэх ёстойгоо алхам тутамдаа санаж, алдаа мадаг гаргахгүй байх, гаргасан тохиолдолд бусдад сэрэмжлүүлж байх ёстойгоо анхаармаар юм.
Зочин · 2017/02/09
БАГАДАД БАЙНА
Зочин · 2017/02/08
ХУУЛИА ЧАНГАТГААД ШОРОНД ХИЙ. ДЭЛХИЙН ЖИШГЭЭР БОЛГО ТЭНСЭН ӨГӨӨД БАЙВАЛ ТЭНСЭН ӨГСӨН ШҮҮГЧИЙН ХҮҮХЭД Ч ТЭНСЭН СУМАНД ОНОГДОН ХАР ТАМХИЧИН БОЛОХГҮЙ ГЭХ ГАЗАР БАЙХГҮЙ. ХАР ТОЛГОЙГОО ШААХ БИЙ ВИЙ.ХАХУУЛд АВСАН МӨНГӨ ЧИНЬ ТУС БОЛОХГҮЙ ШҮҮ. ЭНЭ ТАХАЛТАЙ ШИРҮҮН ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ.
iIRGEN · 2017/02/08
UUL NI ENE HAR TAMHI HERGELSEN ZARSAN URLAGIIHANAS 1 -G NI TSAAZALCHIH YM BGAAMSHD TEGVEL ED JAAHAN OILGOJ MAGDGUI TEHGUI BOL IREEDUIG MAANI BALLAJ HAYLAA.
zochin · 2017/02/08
od nertei salbadainuud er ni tengert l od gej baidag gej meddeg bolbuu gazriin od baidag ni har tamhichid mansuursgchid l ym shivdee yliin bodlogo ni hunguduud l bgaa ym daa