Хавтаст хэрэг: А.Гансүх, Д.Цогтбаатар нарын хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шалтгаан
2017/07/24
Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, Монголын төмөр зам Төрийн өмчит хувьцаат компанид төслийн хэлтэст хэлтсийн даргаар ажиллаж байсан А. Зориг, “Эс Си Ти И Си Эм” ХХКомпанийн гүйцэтгэх захирал, төсөл хариуцсан захиралаар ажиллаж байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, Лий Жонг Ёл /LEE JEONG YEOL/, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, БНСУ-ын “Соён инженеринг” ХХК-д зургийн инженерээр ажиллаж байсан Гу Дун Хён /KO DONG HYUN/ нар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Энэ хэрэг прокуророос яллах дүгнэлт үйлдэн, анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Харин анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд прокурор давж заалдах шатны шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзсэн байна. Хавтаст хэргээс түүвэрлэн хэргийг мөрдөн байцаалтад буцаах болсныг дэлгэрэнгүй хүргэж байна.
Тэдний энэ хэрэгт Эрүүгийн хуулийн
148.4 Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
150.3 Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
263.2 Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
272.2 Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Тодруулбал, яллагдагч А.Гансүх нь Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгатай бүлэглэн Концессын тухай хуулийн 6.1.2, 19.1 дэх заалтыг зөрчин Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Шинэ төмөр зам төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан 1, 2 дугаар үе шатанд барих төмөр замын суурь бүтцийн “барих-ашиглах-шилжүүлэх” концессыг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгуулахаар шийдвэрлүүлэн улмаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 6 дахь заалтыг хэрэгжүүлэхээр,
мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 65 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа “Ухаа худгаас Гашуун сухайт” хүртэлх төмөр замын дээд доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах аж ахуйн нэгжийг судлах ажлыг явуулалгүй, “Энержи Ресурс рейл” ХХК нь БНСУ-ын Самсунг Си энд Ти буюу “Эс Си Ти И Си Эм” ХХК-тай Ухаа худгаас Гашуун сухайт хүртлэх төмөр замын дээд доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах “ЕРС” гэрээг байгуулаагүй байхад албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатартай хамтран 91 дугаартай “Ухаа худгаас Гашуун сухайт” чиглэлийн 267 километр орчим төмөр замын суурь бүтцийг барих ажлын ерөнхий гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” компанитай “Энержи Ресурс рейл” ХХК-ийн байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу шилжүүлэн авч үргэлжлүүлэн ажиллуулах гэсэн хамтарсан тушаал гаргаснаар 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр “Монголын төмөр зам” Төрийн өмчит Хувьцаат компанийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ нь “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лий Жон Ёлтой Монгол Улсын Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн хоорондын төмөр замтай холбоотой зам тавих барилгын ажлын зураг төсөл, худалдан авах, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээг байгуулснаар “Эс Си Ти И Си Эм” ХХК нь “Монголын Төмөр зам” ТӨХК-иас бэлтгэл ажил болон нүүлгэлтийн зардалд олгосон 22.940.301.793,02 төгрөгийн санхүүжилтээс 10.382.000.371,02 төгрөгийг, Мөн гэрээний 5.4-д заасан Зам төмрийн чигжээс бэлтгэх, нийлүүлэх заалтын дагуу ажлын явцын төлбөрийн гэрчилгээ 10 хүртэл дугаартайгаар “ЭСТО” ХХК-иас хүлээн авсан чигжээс чулууны хэмжээг “МТЗ” ТӨХК-д 128.949,63 метр кубээр илүү тайлагнаж 8.453.935,12 ам доллар буюу 15.118.044.903,00 төгрөгийг, ул шорооны ажлын тайланг “МТЗ” ТӨХК-д гаргахдаа 107.342.372.298 төгрөгийн ажил гүйцэтгэснээр гарган санхүүжилт авсан боловч далан шорооны ажлын туслан гүйцэтгэгч нарт 89.850.922.153 төгрөгийн санхүүжилтийг олгож 17.491.450.145 төгрөгийн санхүүжилт илүү авснаас 7.674.745.454.060 төгрөгийг, ус зайлуулах байгууламжийн ажлын тайланг “МТЗ” ТӨХК-д гаргахдаа 18.544.361.128,43 төгрөгийн ажил гүйцэтгэснээр гаргаж санхүүжилт авсан боловч туслан гүйцэтгэгч нарын ажлыг 9.920.771.690,00 төгрөгөөр баталгаажуулан санхүүжилтийг олгож “МТЗ” ТӨХК-иас илүү авсан санхүүжилтээс 8.923.589.438,43 төгрөгийг, гүүрийн барилгын ажлын тайланг “МТЗ” ТӨХК-д гаргахдаа 22.553.288,22 ам. долларын ажил гүйцэтгэснээр санхүүжилт авсан боловч туслан гүйцэтгэгч нарын ажлыг 14.955.856 ам.доллароор баталгаажуулан олгож, зөрүү 7.597.432,22 ам.доллар буюу 13.012.653.983,40 төгрөгийг, нийт 55.111.034.150,045 төгрөгийн онц их хэмжээний хохирол улсад учруулсан,
Яллагдагч Д.Цогтбаатар нь Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа Зам тээврийн сайд А.Гансүхтэй бүлэглэн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр "Энержи ресурс рэйл” ХХК нь БНСУ-ын Самсунг Си энд Ти буюу “Эс Си Ти И Си Эм” ХХК-тай Ухаа худгаас Гашуун сухайт хүртэлх 267 километр урт төмөр замын дээд доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах “ЕРС” гэрээг байгуулаагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 91 дугаартай “Ухаа худгаас Гашуун сухайт” чиглэлийн 267 километр орчим төмөр замын суурь бүтцийг барих ажлын ерөнхий гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” компанитай “Энержи Ресурс рейл” ХХК-ийн байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу шилжүүлэн авч үргэлжлүүлэн ажиллуулах” гэсэн хамтарсан тушаал гаргаснаар 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр “Монголын төмөр зам” Төрийн өмчит Хувьцаат компанийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ нь “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лий Жон Ёл-той Монгол улсын Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн хоорондын төмөр замтай холбоотой зам тавих барилгын ажлын зураг төсөл, худалдан авах, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээг байгуулж улмаар “Эс Си Ти И Си Эм” ХХК нь “МТЗ” ТӨХК-иас олгосон санхүүжилтээс 55.111.034.150,045 төгрөгийн онц их хэмжээний хохирол улсад учруулсан, Яллагдагч А.Зориг нь Монголын Төмөр зам Төрийн өмчит хувьцаат компанийн төслийн хэлтсийн даргаар 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажиллаж байхдаа “Эс Си Ти И Си Эм” ХХК-иас 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр “МТЗ” ТӨХК-тай байгуулсан Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр зам барих ажил гүйцэтгэх гэрээний 422-д “Газрын гадаргуугаас малтагдсан материалыг зайлуулах” ажлыг гүйцэтгэхээр заасан боловч “Эс Си Ти И Си Эм” ХХК-иас далан газар шорооны туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээнд уг ажлыг тусгаагүй, ажил гүйцэтгээгүй ажлын тайлан гаргаж өгөхөд албан үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй ажлын гүйцэтгэлээр хянаж баталгаажуулалгүй “Хөгжлийн банк”-аас 1.023.376 ам.доллар буюу 1.522.280.301.90 төгрөгийн санхүүжилтийг олгуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан,
Яллагдагч Лий Жон Ёл /LЕЕ JЕОNG ҮЕОL/ нь “Эс Си Ти И Си Эм” ХХК болон “МТЗ” ТӨХК-ийн хооронд байгуулсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Ул шорооны ажил”-ын тоон мэдээ тайланг “МТЗ” ТӨХК-д гаргахдаа 107.342.372.298 төгрөгийн ажил гүйцэтгэснээр гаргаж санхүүжилт авсан боловч Далан газар шорооны туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээний дагуу туслан гүйцэтгэгч нарт 89.850.922.153 төгрөгөөр баталгаажуулж санхүүжилт олгож, “МТЗ” ТӨХК- иас 17.491.450.145 төгрөгийг илүү санхүүжилтээр авсан боловч уг илүү санхүүжилтээс туслан гүйцэтгэгчээр ажилласан нэр бүхий 13 компанид санхүүжилтыг олгохдоо гүйцэтгэсэн ажлын тоон хэмжээ, төлбөр тооцоог багасгаж, “Жилин мандал” ХХК-д 1.324.870.580,76 төгрөгийн, “Мапроуд” ХХК-д 1.530 633.812,4 төгрөгийн, “Бидний зам” ХХК-д 1.081.609.225,44 төгрөгийн, “Билэгт зам” ХХК-д 882.256.590 төгрөгийн, “Дардан говь” ХХК-нд 928.139.256 төгрөгийн, “Повер Ложистик” ХХК-д 305.405.115,2 төгрөгийн, “Арц суврага” ХХК-д 769.357.640,5 төгрөгийн, “Монроуд” ХХК-д 978.260.974,3 төгрөгийн, “Нутгийи буян” ХХК-д 756.415.866 төгрөгийн, “Кей Эйч Эн Ар” ХХК-д 42.914.324,8 төгрөгийн, “Эсто” ХХК-д 31.302.936 төгрөгрийн мөн компанид балласт чулууны зөрүү үнэлгээ 1.185.538.369 төгрөгийн буюу, нийт 9.816.704.690,4 төгрөгийн өртөгтэй ажлын тоон хэмжээг багасгаж, санхүүжилтийг дутуу олгож залилан мэхэлсэн,
2. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлд баригдаж байсан төмөр замын зураг төслийг боловсруулах ажлыг 100 хувь гүйцэтгэсэн мэтээр тайлагнаж “МТЗ” ТӨХК-иас нийт 5.021.600 ам.доллар буюу 8.772.297.926 төгрөгийг санхүүжилтээр авсан. Үүнээс БНСУ-ын иргэн Гу Дун Хёнтой бүлэглэн Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлд баригдаж байсан төмөр замын төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулан ажиллахаас өмнө буюу 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдөр /“МТЗ” ТӨХК болон “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй байхад/ БНСУ-ын хуулийн этгээд “Соён инженеринг” компанитай 2.308.402 ам.долларын өртөгтэй “Ухаа худгаас Гашуун сухайт” хүртэлх 217 км замын Үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж, улмаар 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр гэрээний дагуу ажлаа 100 хувь гүйцэтгэсэн мэтээр 2.308.402 ам.доллар буюу 3.889.657.370,00 төгрөгийг шилжүүлсэн, Мөн 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсад үүсгэн байгуулагдсан, зураг төслийн ажил гүйцэтгэх эрхгүй хуулийн этгээд болох “Соён инженеринг Монголиа” ХХК- тай 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 2.684.000 ам.долларын өртөгтэй “Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил гүйцэтгэх тухай” гэрээг байгуулж, гэрээний санхүүжилтэд нийт 18 удаагийн гүйлгээгээр 1.471.656 ам.доллар буюу 2.940.332.894,00 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 3.850.104,40 ам.доллар буюу 6.829.990.264 төгрөгийг туслан гүйцэтгэгч “Соён инженер”, “Соён инженер Монгол” ХХК-иудад шилжүүлсэн, Мөн Лий Жон Ёл нь дээрх ажлын санхүүжилтээс “МТЗ” ТӨХК-иас 1.942.307.661,18 төгрөгийг илүү шилжүүлэн авч онц хэмжээний хөрөнгийг завшсан,
3. Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан А.Гансүх, төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар нарыг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, “Эс Си Ти И Си Эм” ХХК болон “МТЗ” ТӨХК-ийн хооронд байгуулсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Ул шорооны ажил”-ын тоон мэдээ тайланг “МТЗ” ТӨХК-д гаргахдаа 107.342.372.298 төгрөгийн ажил гүйцэтгэснээр гаргаж санхүүжилт авсан боловч Далан газар шорооны туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээний дагуу туслан гүйцэтгэгч нарт 89.850.922.153 төгрөгөөр баталгаажуулж санхүүжилт олгож, “МТЗ” ТӨХК- иас 17.491.450.145 төгрөгийг илүү санхүүжилтээр авснаас, 7.674.745 454,6 төгрөгийг, 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр “МТЗ” ТӨХК-тай байгуулсан Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлд баригдах төмөр замын төслийг хэрэгжүүлэх гэрээний 4.1-д “Туслан гүйцэтгэгч нарын нүүлгэн шилжүүлэлтийн урьдчилгаа” заасан ажлыг 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 100 хувь гүйцэтгэсэн мэтээр ажлын тоон мэдээн санхүүжилтыг “МТЗ” ТӨХК-д хүргүүлж, 14.808.028,63 ам.доллар буюу 22.940.301.793,02 төгрөгийг санхүүжилтээр авсан боловч 12.558.301.422 төгрөгийг туслан гүйцэтгэгч нарт олгож, 10.382.000.371,02 төгрөгийг, Мөн гэрээний 5.4-д заасан “Зам төмрийн чигжээс” бэлтгэх, нийлүүлэх гэрээний заалтын дагуу Явцын төлбөрийн гэрчилгээ 10-аар “ЭСТО” ХХК-иас хүлээн авсан чигжээс чулууны хэмжээг “МТЗ” ТӨХК-д 128.949.63 м/куб-ээр илүү тайлагнаснаас үүссэн зөрүү үнэ болох 8.453.935.12 ам.доллар буюу 15.118.044.903,00 төгрөгийг, Ус зайгуулах байгууламжийн ажлын тайланг “МТЗ” ТӨХК-д гаргахдаа 18.544.361.128,43 төгрөгийн ажил гүйцэтгэснээр гаргаж санхүүжилт авсан боловч туслан гүйцэтгэгч нарын ажлыг 9.620.771.690,00 төгрөгөөр баталгаажуулж, санхүүжилт олгож зөрүү 8.923.589.438,43 төгрөгийг, Гүүрний барилгын ажлын тайланг “МТЗ” ТӨХК-д гаргахдаа 22.553.288,22 ам.долларын ажил гүйцэтгэснээр гаргаж санхүүжилт авсан боловч туслан гүйцэтгэгч нарын ажлыг 14.955.856 ам.доллароор баталгаажуулж, 7.597.432,22 ам.доллар буюу 13.012.653.983,40 төгрөг, нийт 55.111.034.150,4 төгрөгийг илүү авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан,
4. Лий Жон Ёл нь “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ БНСУ-ын иргэн Пак Жи Хён-тай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сард “Өмнө хан богд говь” ХХК-ийг үүсгэн байгуулж, улмаар гэрээгээр төлөх үүрэг хүлээгээгүй төлбөр болох Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийн ажлыг гүйцэтгэх явцад Өмнөговь аймгийн Ханбогд сумаас ашигласан “Түгээмэл тархацтай ашигт малтмал”-ын төлбөр төлөх нэрээр тус компанийн данснаас 2015 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Өмнө хан богд говь” ХХК-ийн дансанд 691.372.560,00 төгрөгийг шилжүүлж, Мөн Ким Чан Хуанаар зуучлуулан У.Ундрам, Д.Уламбаяр нартай бүлэглэж, “Содконсалинг партнерс” ХХК-ийг үүсгэн байгуулан, улмаар 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Эс Си Ти И Си Эм” ХХК-тай “Цаг үеийн улс төр, эдийн засгийн байдлын тухай хэвлэлийн тойм бэлтгэн өгөх чиглэлээр үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г байгуулан олгосон санхүүжилтээсээ сар бүр 6.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, нийт 72.000.000 төгрөгийг буцаан авч нийт 763.372.560 төгрөгийн буюу онц их хэмжээний мөнгийг завшсан,
Яллагдагч Гу Дун Хён /KO DONG HYUN/ нь “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн захирал Лий Жон Ёл /LЕЕ JЕОNG ҮЕОL/-той бүлэглэн Монгол улсад мөрдөгдөж байгаа стандарт, норм журмыг зөрчиж, төмөр замын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа эрхлэх эрхгүй аж ахуйн нэгжүүдээр суурь судалгаагүйгээр зураг төсөл боловсруулж, мөн холбогдох мэргэжлийн байгууллагаар магадлал хийгдээгүй байхад зураг төслийг төмөр зам барих ажилд ашиглаж, “Соён инженеринг” ХХК-иар 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр гэрээний дагуу ажлаа 100 хувь гүйцэтгэсэн мэтээр 2.308.402 ам.доллар буюу 3.889.657.370 төгрөгийн, “Соён инженер монголиа” ХХК-иар нийт 18 удаагийн гүйлгээгээр 1.471.656 ам.доллар буюу 2.940.332.894 төгрөгийн тус тус ажил гүйцэтгэсэн мэтээр, нийт 3.780.058 ам.доллар буюу 3.829.990.264 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэн авч, онц их хэмжээний хөрөнгийг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: А.Гансүхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар,
Д.Цогтбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар,
А.Зоригийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар,
Лий Жон Ёл /Lee Jeong Yeol/-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар,
Гу Дун Хён /Ко Dоng Нуun/-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч А.Гансүх, Д.Цогтбаатар, А.Зориг, Лий Жон Ёл, Гу Дун Хён нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд нотлоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзсэн юм. Тодруулбал, үүнд: А.Гансүх нь Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгатай бүлэглэн Концессын тухай хуулийн 6.1.2 дахь заалтыг зөрчин Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Шинэ төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан 1, 2 дугаар үе шатанд барих төмөр замын суурь бүтцийн “барих-ашиглах-шилжүүлэх” концессыг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгуулахаар шийдвэрлүүлэн улмаар, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 6 дахь заалтыг хэрэгжүүлэхээр, мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 65 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа “Ухаа худгаас Гашуун сухайт” хүртэлх төмөр замын дээд, доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах аж ахуйн нэгжийг судлах ажлыг явуулалгүй, “Энержи Ресурс рейл” ХХК нь БНСУ-ын “Самсунг Си энд Ти” буюу “Эс Си Ти И Си Эм” ХХК-тай Ухаа худгаас Гашуун сухайт хүртэлх төмөр замын дээд, доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах “ЕРС” гэрээг байгуулаагүй байхад албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатартай хамтран 91 дугаартай “Ухаа худгаас Гашуун сухайт” чиглэлийн 267 километр орчим төмөр замын суурь бүтцийг барих ажлын ерөнхий гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” компанитай “Энержи Ресурс рейл” ХХК-ийн байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу шилжүүлэн авч үргэлжлүүлэн ажиллуулах гэсэн хамтарсан тушаал гаргаснаар 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр “Монголын Төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ нь “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лий Жон Ёлтой Монгол улсын Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн хоорондын төмөр замтай холбоотой зам тавих барилгын ажлын зураг төсөл, худалдан авах, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээг байгуулснаар “Эс Си Ти И Си Эм” ХХК нь “Монголын төмөр зам” ТӨХК-иас бэлтгэл ажил болон нүүлгэлтийн зардалд олгосон 22.940.301.793.02 төгрөгийн санхүүжилтээс 10.382.000.371.02 төгрөгийг, Мөн гэрээний 5.5-д заасан Зам төмрийн чигжээс бэлтгэх, нийлүүлэх заалтын дагуу ажлын явцын төлбөрийн гэрчилгээг 10 хүртэл дугаартайгаар “ЭСТО” ХХК-иас хүлээн авсан чигжээс чулууны хэмжээг “МТЗ” ТӨХК-нд 128.949.63 метр кубээр илүү тайлагнаж 8.453.935.12 ам.доллар буюу 15.188.044.903 төгрөгийг, Ул шорооны ажлын тайланг “МТЗ” ТӨХК-д гаргахдаа 107.342.372.298 төгрөгийн ажил гүйцэтгэснээр гарган санхүүжилт авсан боловч далан шорооны ажлын туслан гүйцэтгэгч нарт 89.850.922.153 төгрөгийн санхүүжилтийг олгож “МТЗ” ТӨХК-иас илүү авсан санхүүжилтийг 8.923.589.438.43 төгрөгийг, /зөрүүтэй тоо/ Ус зайлуулах байгууламжийн ажлын тайланг “МТЗ" ТӨХК-д гаргахдаа 18.544.361.128.43 төгрөгийн ажил гүйцэтгэснээр гаргаж санхүүжилт авсан боловч туслан гүйцэтгэгч нарын ажлыг 9.920.771.690 төгрөгөөр баталгаажуулан санхүүжилтийг олгож “МТЗ” ТӨХК-иас илүү авсан санхүүжилтээс 8.923.589.438.43 төгрөгийг, Гүүрийн барилгын ажлын тайланг “МТЗ” ТӨХК-д гаргахдаа 22.553.288.22 ам.долларын ажил гүйцэтгэснээр санхүүжилт авсан боловч туслан гүйцэтгэгч нарын ажлыг 14.955.856 ам.доллараар баталгаажуулан олгож зөрүү 7.597.432.22 ам.доллар буюу 13.012.653.983.40 төгрөгийг, нийт 55.111.034.150.045 төгрөгийн онц их хэмжээний хохирол улсад учруулсан гэмт хэрэгтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд ...хохирол учирсан бол” гэж энэ гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж болон хохирогчийг тодорхой зааж өгсөн байна. Тухайн хуулийн зүйл, заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг “Албаны эрх мэдэл”-ийг албан тушаалтанд албан тушаалын хувьд хуулиар олгогдсон эрх үүрэг, эсхүл тусгайлан олгосон бүрэн эрхийн дагуу эдэлж байгаа эрх, үүргээ урвуулан ашигласан гэж, “Албан тушаалын байдал”-ыг хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалд холбоотой нэр хүнд, нөлөөг хэлнэ” гэж Улсын Дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор тогтоосон байна. Гэтэл яллах дүгнэлтийн “ТОГТООХ” хэсэгт заасан А.Гансүхийг “...төмөр замын суурь бүтцийн “барих-ашиглах-шилжүүлэх” концессыг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгуулахаар шийдвэрлүүлнэ” гэсэн нь тухайн албан тушаалтан өөрт олгогдсон албаны ямар эрх хэмжээг урвуулж хэнээр, ямар арга замаар, яаж “шийдвэрлүүлсэн” нь тодорхойгүй байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхын санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах, үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, нутаг дэвсгэрийн болон салбарын зарчмыг хослуулах үндсэн дээр ажиллана” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “...Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан 1, 2 дугаар үе шатанд барих төмөр замын суурь бүтцийн “барих-ашиглах-шилжүүлэх” концессыг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгуулахаар Засгийн газрын хуралдаанаар хамтын зарчмаар шийдвэрлэсэн байхад зөвхөн А.Гансүхийг “...төмөр замын суурь бүтцийн “барих-ашиглах-шилжүүлэх” концессыг Монголын төмөр зам ТӨХК-д олгуулахаар “шийдвэрлүүлэн” гэж яллах дүгнэлтэд дурдсан ойлгомжгүй байна. Мөн энэ хэрэгт А.Гансүхэд холбогдох үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг санаатай үйлдэх нь шууд, шууд бус санаатай байна” гэсэн гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй байна.
Учир нь: А.Гансүхийг яллагдагчаар татсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь шунахайн болон бусад хувийн сэдэлттэй байдаг бөгөөд энэ субъектив байдлыг тогтоолгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”-ийг нотлох ажиллагааг бүрэн хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнээс гадна Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхийг “Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үед “УИХ-ын гишүүн Х.Баттулгатай бүлэглэн” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгосон байна. /95-р хх-ийн 8/ Гэтэл А.Гансүх нь Х.Баттулгатай ямар хэлбэрээр, хэрхэн бүлэглэсэн болохыг тогтоох талаар мөрдөн байцаалтын ажиллагаа огт хийгээгүй, бүлэглэн, үгсэн хуйвалдсан болон гэмт хэрэгт оролцсон оролцоог тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Мөн яллах дүгнэлтэд дурдсан “Эс Си Ти И Си Эм” ХХК нь “Нүүлгэлтийн зардал, илүү тайлагнасан чигжээс чулууны хэмжээ, туслан гүйцэтгэгч нарт олгох санхүүжилтээс илүү авсан санхүүжилт, “МТЗ” ТӨХК-иас илүү авсан санхүүжилт” зэрэг үйлдлүүдэд А.Гансүх нь Зам, тээврийн сайдын албан тушаалтны хувьд хэрхэн холбогдож байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой бус байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн этгээдийг гүйцэтгэгч гэнэ” гэсэн заалтыг журамласан нь хууль зүйн хувьд ойлгомжгүй байна. Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг “барих-ашиглах-шилжүүлэх” концессыг цуцлах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд “Монгол Улсын Засгийн газар, “Энержи Ресурс” болон “Энержи Ресурс рэйл” ХХК-ийн хооронд 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Ухаа худаг, Гашуун сухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ”-г цуцлах талаар гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзэв” гэсэн 21 дүгээр тэмдэглэл гарчээ. /1-р хх-ийн 72, 21-р хх-ийн 179, 99-р хх-ийн 137/ Мөн энэхүү тэмдэглэлээр зөвшөөрсөн концесс цуцлах Гэрээний 1.3 дахь заалтад “МТЗ нь Төслийн Ерөнхий гүйцэтгэгч (ЕРС соntractor)-ийн гэрээний эрх үүргийг шилжүүлэн авч, үргэлжлүүлэн ажиллуулна", мөн Гэрээний 1.4 дэх заалтад “МТЗ нь төслийн туслан гүйцэтгэгчдийг Төслийн Ерөнхий гүйцэтгэгч (ЕРС соntractor)-ийн туслан гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллуулна” гэж заажээ. /12-р хх-ийн 136-137/ “Энержи Ресурс” болон “Энержи Ресурс Рэйл” ХХК-тай байгуулсан Төмөр замын концессын гэрээг цуцалсан тохиолдолд 146.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр Засгийн газраас нэхэмжлэх шаардлагыг “Энержи Ресурс” болон “Энержи Ресурс Рэйл” компани тавьжээ. Хэрвээ “МТЗ” ХК нь төслийн Ерөнхий гүйцэтгэгч “Samsung С&Т” компани болон бусад туслан гүйцэтгэгч нарыг үргэлжлүүлэн ажиллуулбал энэ нөхөн төлбөрөөс татгалзах боломжтой гэдгээ “Энержи Ресурс болон “Энержи Ресурс Рэйл” компани илэрхийлсэн байна. Энэ төлбөр нь их хэмжээний хохирол төрд учруулах байсан учир Ерөнхий сайдын 65 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэхүү хохирлыг үүсгэхгүй байхын тулд Ерөнхий гүйцэтгэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах заалтыг гэрээнд тусгаж, мөн Концесс цуцлах гэрээний 1.7 дахь заалтаар “Энержи Ресурс” болон “Энержи Ресурс Рэйл” компанийг нөхөн олговор нэхэмжлэх эрхээсээ татгалзах нөхцлийг тусгажээ. Гэтэл энэхүү гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн 21 дүгээр тэмдэглэл гэгч гаргасан байхад яагаад энэхүү 21 дүгээр тэмдэглэл гэгч гарах болсон шалтгаан нөхцлийг шалгаж тодруулаагүй байна. /12-р хх-ийн 136- 137/ Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Лий Жон Ёлыг “Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар нарыг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн” гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт “дэмжлэг үзүүлэх” гэдэг ойлголтыг “Зааж зөвлөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн...” гэж хуульчилсан байхад Лий Жон Ёлын дэмжлэг үзүүлсэн гэх хэлбэр нь эдгээрийн аль нь болохыг тогтоогоогүй зөвхөн “дэмжлэг” үзүүлсэн гэж ерөнхий байдлаар дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Яллагдагч Лий Жон Ёлын холбогдсон бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах хэрэгт А.Гансүхэд холбогдох “Ул шорооны ажлын тайланг “МТЗ” ТӨХК-д гаргахдаа 107.342.372.298 төгрөгийн ажил гүйцэтгэснээр гарган санхүүжилт авсан боловч далан шорооны ажлын туслан гүйцэтгэгч нарт 89.850.922.153 төгрөгийн санхүүжилтийг олгож “МТЗ” ТӨХК-иас илүү авсан санхүүжилтийг 8.923.589.438.43 төгрөгийн” хохирол учруулсан гэх үйлдэл ямар хамааралтай болох нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл Лий Жон Ёлын бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх энэ үйлдлийг зөвхөн түүнд хамааруулж яллах дүгнэлт үйлдсэн атлаа, уг үйлдлийг Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь мөн ойлгомжгүй байна.
Яллагдагч Лий Жон Ёлыг “Ул шорооны ажлын” тоон мэдээ тайланг “МТЗ” ТӨХК-д гаргахдаа 107.342.372.298 төгрөгийн ажил гүйцэтгэснээр гаргаж санхүүжилт авсан боловч далан шорооны ажлын туслан гүйцэтгэгч нарт 89.850.922.153 төгрөгийн санхүүжилтийг олгож нийт 9.816.704.690.4 өртөгтэй ажлын тоон хэмжээг багасгаж, санхүүжилтийг дутуу олгож залилан мэхэлсэн гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллагдана” гэж яллах дүгнэлт үйлджээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл болон мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд хоорондоо хамааралгүй гэмт хэргүүд бөгөөд яллагдагч нарын тус тусын үйлдэлд нь хамааруулж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн хувьд ойлгомжгүй, дээрх байдлаас хамаарч яллагдагч нарын учруулсан гэх хохирлыг аль хэрэгт хамааруулж байгаа нь тодорхойгүй байна.
Прокурорын яллах дүгнэлт болон яллагдагчаар татсан тогтоолд “МТЗ” ХК-д хохирол учирсан гэсэн атлаа тус эрүүгийн хэрэгт “МТЗ” ХК-ийг хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт тухайн гэмт хэргийн хохирогчийг “...аж ахуйн нэгж, байгууллага, иргэн...” гэж тодорхой заасан, хэнд хохирол учруулсан нь тодорхой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг байхад хохирогчийг тогтоолгүйгээр зөвхөн “улсад” гэж тодорхойгүй байдлаар бичсэн нь хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч тодорхойгүй байхад “...онц их хэмжээний хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн нь мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Дээрх тодорхойгүй нөхцөл байдал нь шүүхээс хохирогчийг тогтоох боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна.
Иймд энэ хэргийн хохирогчийг нарийвчлан тогтоож ирүүлэх нь зүйтэй. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад уг хэрэгт мөрдөн байцаалтаар тогтоож ирүүлсэн, хохирол учруулсан гэх зарим үйлдэл нь “Эс Си Ти И Си Эм” ХХК, түүний туслан гүйцэтгэгч нарын хооронд үүссэн, өөрөөр хэлбэл уг гэмт хэргийн хохирогч нь “МТЗ” ХК биш, харин “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн Туслан гүйцэтгэгч компаниуд гэж үзэхээр байна. Тухайлбал, “Ул шорооны ажлын тайланг “МТЗ” ТӨХК-д гаргахдаа 107.342.372.289 төгрөгийн ажил гүйцэтгэснээр гарган санхүүжилт авсан боловч далан шорооны ажлын туслан гүйцэтгэгч нарт 89.850.022.153 төгрөгийн санхүүжилт олгож, 17.491.450.145 төгрөгийн санхүүжилт илүү авснаас 7.674.745.060 төгрөгийг, Ус зайлуулах байгууламжийн ажлын тайланг “МТЗ” ТӨХК-д гаргахдаа 18. 544.361.128.43 төгрөгийн ажил гүйцэтгэснээр гаргаж санхүүжилт авсан боловч туслан гүйцэтгэгч нарын ажлыг 9.920.771.690.00 төгрөгөөр баталгаажуулж санхүүжилтийг олгож “МТЗ” ТӨХК-иас илүү авсан санхүүжилтээс 8.923.589.438 төгрөгийг”, Гүүрийн барилгын тайланг “МТЗ” ТӨХК-д гаргахдаа 22.553.288.22 ам.долларын ажил гүйцэтгэснээр санхүүжилт авсан боловч туслан гүйцэтгэгч нарын ажлыг 14.955.856 ам.доллараар баталгаажуулж зөрүү 7.597.432.22 ам.доллар буюу 12.012.653.983.40 төгрөгийг” гэжээ.
Гэтэл 2016 оны 7 дугаар сард “Samsung С&Т” компани, түүний охин компани “Эс Си Ти И Си Эм” ХХК болон Туслан гүйцэтгэгч нарын хооронд тооцоо нийлэн Гэрээ байгуулан өр төлбөрийг хаасан байна. Дээрх гэрээг байгуулж өр төлбөргүй болсон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг өр төлбөр барагдуулсан гэх дээрх гэрээтэй нь холбогдуулж дахин байцаагаагүй атлаа “...онц их хэмжээний хохирол учруулсан” гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй байна. Мөн “МТЗ” ХК нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Samsung С&Т” компани, түүний охин компани “Эс Си Ти И Си Эм” ХХК-тай харилцан тохиролцон “Монгол улсын Ухаа худаг болон Гашуун сухайтын хоорондын төмөр замтай холбоотой зам тавих барилгын ажлын зураг төсөл, худалдан авах, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ”-г буюу “ЕРС” гэрээг цуцалж, төлбөрийн талаар тооцоо нийлсэн акт үйлдсэн байхад энэхүү үйл баримтад дүгнэлт хийгээгүй байна. /98-р хх-ийн 230/ Иймд гэрээ байгуулж өр төлбөргүй болсон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг дахин байцааж, энэхүү гэрээг байгуулж өр төлбөргүй болсон нь уг гэмт хэргийн улмаас учирсан гэх хохиролтой хэрхэн холбогдож байгааг мөрдөн байцаалтаар нарийвчлан тогтоох нь зүйтэй байна.
Мөн тус эрүүгийн хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоох зорилгоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан хэдий боловч шинжээч нар “Samsung С&Т” компанийн гүйцэтгэсэн төмөр замын ажилд хяналт тавин ажилласан Германы “ОВГ” компанийн тайлантай танилцалгүйгээр дүгнэлт гаргажээ. Тус Германы “ОВГ компанийн тайлантай танилцахгүйгээр гаргасан шинжээчийн дүгнэлтийг уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзэхэд эргэлзээтэй, уг хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэх боломжгүй байна. Иймд “Samsung С&Т” компанийн гүйцэтгэсэн төмөр замын ажилд хяналт тавин ажилласан Германы “ОВГ” компанийн хяналтын ажлын тайлан, тус эрүүгийн хэрэгт дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтийн хооронд зөрүү байгаа эсэхийг тогтоож, газар дээр нь хяналт хийсэн герман инженерүүдээс гэрчийн мэдүүлэг авах нь зүйтэй байна. Энэ нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтооход ач холбогдолтой төдийгүй, нөгөө талаас тус эрүүгийн хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан "гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
Мөн яллагдагч нарт холбогдох хэрэгт дараах ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй байна. Үүнд:
1. Монгол улсын Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоол нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2 дахь заалт /103-р хх-ийн 68/, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын 2-ын 2 дахь заалт /21-р хх-ийн 132, 103-р хх-ийн 54/, 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр УИХ-ын 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 6.3.1 дэх заалт /21-р хх-ийн 136/, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 дугаар зөвлөмж /21-р хх-ийн 137/, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 07/04 дугаартай зөвлөмж /21-р хх-ийн 84/, Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 13 дугаар захирамжаар байгуулагдсан Тавантолгойн ордыг ашиглалт, түүний дэд бүтцийн асуудлаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт /1-р хх-ийн 48, 21-р хх-ийн 124-126/, зэрэг хууль тогтоомжуудыг анхаарч, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан Засгийн газрын болон Зам, тээврийн сайд, ТӨХ-ны дарга зэрэг эрх бүхий албан тушаалтнуудын бусад шийдвэрүүдийг хянан үзэж, энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах нь зүйтэй байна.
Энэ санал, дүгнэлтээс харахад “МТЗ” ХК-д Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын 1, 2 дугаар үе шатанд баригдах төмөр замын суурь бүтцийн “барих- ашиглах-шилжүүлэх” концесс олгох санал болон шийдвэрийг Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх дангаараа гаргаагүй, “МТЗ” ХК-д төмөр замын концесс олгох шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 13 дугаар захирамжаар байгуулагдсан Тавантолгойн ордыг ашиглалт, түүний дэд бүтцийн асуудлаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Уул, уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Зам, тээврийн сайд А.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгээс албан ёсоор гаргажээ. Гэтэл “МТЗ” ХК-д төмөр замын концесс олгох шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 13 дугаар захирамжаар байгуулагдсан Тавантолгойн ордыг ашиглалт, түүний дэд бүтцийн асуудлаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Уул, уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Зам, тээврийн сайд А.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгээс албан ёсоор гаргасан шийдвэр байхад “МТЗ” ХК-д Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын 1, 2 дугаар үе шатанд баригдах төмөр замын суурь бүтцийн “барих- ашиглах-шилжүүлэх” концесс олгохыг Монгол улсын Ерөнхий сайдын 2012 оны 13 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн бүх сайдууд тэр дундаа концессын асуудал эрхэлсэн сайд болох Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр зөвшөөрч, ажлын хэсгийн Санал, дүгнэлтэд гарын үсэг зурсан байхад ажлын хэсгийн бусад сайд нараас зөвхөн Зам, тээврийн сайд А.Гансүхийг ямар нөхцөл шалтгааны улмаас дээрх гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан нь ойлгомжгүй байна.
Иймд Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 13 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бусад гишүүд энэ гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг мөрдөн байцаалтаар шалгаж тогтоох нь зүйтэй.
Мөн Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор “МТЗ” ХК-д концессын эрх олгосон байх бөгөөд энэхүү шийдвэрийн улмаас “МТЗ” ХК болон өөр хэн нэгэн хувь хүн, хуулийн этгээд, байгууллага, төрд ямар нэгэн хохирол учирсан эсэх, мөн тогтоол нь гарсан өдрөөсөө хойш үргэлжилсэн ямар нэгэн эрх зүйн үр дагавар гаргасан эсэхийг шалгаагүй байна.
2. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 65 дугаар захирамжаар /99-р хх-ийн 134/ Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-5-д заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлыг тодруулан хуваарилж, Зам, тээврийн сайдад шинэ төмөр зам барихтай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрхийг олгож, Зам, тээврийн сайд А.Гансүх нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 65 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар томилогдож, шинэ төмөр замын асуудлаар ажиллах тусгайлан эрх олгогдсон байна.
Гэтэл яллагдагч Лий Жон Ёлын “Эс Си Ти И Си Эм" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа холбогдсон гэх хэргүүд нь “бэлтгэл ажил болон нүүлгэлтийн зардал, Зам төмрийн чигжээс бэлтгэх, нийлүүлэх, ул шорооны ажлын тайлан, ус зайлуулах байгууламжийн ажлын тайлан, гүүрийн барилгын ажлын тайлан” зэрэг үйлдлүүдтэй А.Гансүх нь албан тушаалтны хувьд 2012 оны 65 дугаартай захирамжаар тусгайлан олгогдсон эрх, үүргийн хувьд хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй, дээрх үйлдлүүд 65 дугаар захирамжид заасан үүрэгтэй холбоотой эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай.
3. Прокурорын яллах дүгнэлтэд “2012 оны 65 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа “Ухаа худгаас Гашуун сухайт” хүртэлх төмөр замын дээд, доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах аж ахуйн нэгжийг судлах ажлыг явуулалгүй” гэжээ. Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар тэмдэглэлээр /21-р хх-ийн 88/ даалгасны дагуу Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам, тээврийн сайд А.Гансүх нарын 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 26/69/75 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд “Samsung С&Т” компанитай холбоотой зохих судалгааг хийжээ. Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Зам, тээврийн яамдуудын хамтарсан ажлын хэсэг 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр дүгнэлт гаргаж, хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн бэлтгэсэн гэрээний төсөл, ажлын хэсгийн дүгнэлт, ажлын хэсгийн дүгнэлтийн хавсралт, судалгааны материалыг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Зам, тээврийн сайд А.Гансүх 1/2533 дугаар албан тоотоор 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт хүргүүлсэн байна.
Иймд хэрэгт авагдсан ажлын хэсгийн дүгнэлт, ажлын хэсгийн дүгнэлтийн хавсралт, судалгааны материал зэрэг баримтуудыг шалгаж “...ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах аж ахуйн нэгжийг судлах ажлыг явуулалгүй...” буюу судалгаа хийгээгүй нөхцөл байдал байгаа эсэх, судалгаа явуулсан эсэхийг нарийвчлан шалгах шаардлагатай байна.
4. Зам, тээврийн сайд болон Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарын хамтарсан 91 дүгээр тушаал гэх баримт хэрэгт авагдсан байна. /21-р хх-ийн 94/ Энэхүү хамтарсан тушаалаас харахад Засгийн газрын 2012 оны 121 болон 2013 оны 82 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангах зорилгоор гаргасан байна. Уг хамтарсан тушаал гаргасан нь салбар хариуцсан сайд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх үндэслэл болж байгаа эсэхийг мөрдөн байцаалтаар шалгаж тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү хамтарсан тушаал ямар эрх зүйн үр дагавар үүсгэсэн эсэхийг шалгаагүй атлаа “албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэж үзсэн нь ойлгомжгүй байгаагаас гадна уг тушаал нь “Монголын төмөр зам” ТӨХК-д эсхүл “Самсунг Си энд Ти” ХХК алинд нь хамааралтай талаар дүгнэлт хийгээгүй атлаа яллах үндэслэл болгосон нь буруу байна. Иймд дээр дурдагдсан ажиллагааг хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2, 230.1.3 дахь хэсэгт зааснаар яллагдагч А.Гансүх, А.Зориг, Д.Цогтбаатар, Лий Жон Ёл, Гу Дун Хён нарт холбогдох эрүүгийн 201501000154 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр
Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч А.Гансүх, А.Зориг, Д.Цогтбаатар, Гу Дун Хён нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Лий Жон Ёл-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 240 хавтас зураг /нийт 14 хайрцаг/, 46 хавтас зураг /нийт 3 хайрцаг/, хайрцаг №7 “СМЕК” компанийн зураг /цэнхэр өнгийн хавтастай 1 ширхэг, хүрэн өнгийн хавтастай 2 боть/, “МТЗ” ТӨХК, “ЗСТЕСМ 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн ЕРС” гэрээ, хар өнгийн хавтастай баримт 1 ширхэг, хар өнгийн цүнхтэй “Өмнө хан богд” ХХК-ийн тамга 1 ширхэг, Лий Жон Ёлын цагаан өнгийн тэмдэглэлийн дэвтэр, Төрийн албан хаагчийн талаар хийсэн судалгаа 1 хавтас, Лий Жон Ёлоос хураан авсан гялгар ууттай баримтууд, Самсунг маркийн гар утас 1 ширхэг, 120 gb хэмжээтэй зөөврийн хард диск залгуурын хамт, цагаан өнгийн жижиг тэмдэглэлийн дэвтэр 7 ширхэг, хар өнгийн жижиг тэмдэглэлийн дэвтэр, флаш диск 5 ширхэг, Самсунг маркийн зөөврийн компьютер, залгуурын хамт, 1-19 хүртэл IРС компакт диск 20 ширхэг, №45 хайрцаг /“Бомянг монгол” ХХК-ийн гүүрийн барилгатай холбоотой баримтууд, хар өнгийн нуруутай 9 хавтастай, нуруугүй задгай 8 хавтас/, хайрцаг №8 /Самсунг компанийн төмөр замын төслийн танилцуулга, өнгөт хэвлэмэл 2 хавтас/, “МТЗ” ТӨХК-иас Самсунг компанитай харьцаж байсан албан бичгүүд ягаан хавтастай, Самсунг, ЕРР Ухаа худаг гашуун сухайт ЕРС гэрээний төсөл цагаан өнгийн хавтастай, “Энржи ресурс” ХХК-иас зам тээврийн сайд А.Гансүх рүү явуулж байсан гэрээний төсөл, нуруутай гялгар хавтастай, “МТЗ” ТӨХК Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих ашиглах шилжүүлэх концессын гэрээ, бор өнгийн хавтастай, Самсунг компаниас Зам тээврийн яаманд хүргүүлсэн тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримт бичгийн хуулбарууд, хар өнгийн нуруутай гялгар хавтастай, Ерөнхий сайдын 2012 оны 65 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэр, хуралдааны тэмдэглэл 3 хавтас материалууд зэргийг хэргийн хамт буцаан хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтад буцаасан шийдвэрийг прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Дэндэвдорж, Б.Хурц нар хамтран бичсэн прокурорын эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхээс яллагдагч А.Гансүх, Д.Цогтбаатар, А.Зориг, Лий Жонг Ёл, Гу Дун Хён нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн гүйцэт нотлоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.
1. Концессын тухай хуулийн 6.1.2-т /Концесс олгох шийдвэр гаргаж, концессын гэрээ байгуулах эрхийг энэ хуулийн 6.2-т заасан байгууллага буюу концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгох/ гэж заажээ. Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь 2013 онд Эдийн засгийн хөгжлийн яам ажиллаж байсан болно. Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-т “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтын талаарх саналыг бэлтгэж Засгийн газарт оруулах” 6.2.12-т “концессийн гэрээ болон түүнтэй холбоотой бусад гэрээ, тухайлбал концесс эзэмшигч санхүүжилт олгохтой холбогдсон гэрээг концесс эзэмшигч болон бусад этгээдтэй байгуулах” гэж заасны дагуу Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод заасан 1, 2 дугаар үе шатанд барих төмөр замын суурь бүтцийн “барих-ашиглах-шилжүүлэх” концессыг Монголын төмөр зам ТӨХК-д өгөх асуудлыг Эдийн засгийн хөгжлийн яам шийдвэрлэхээр байна. Мөн Концессын тухай хуулийн 19.1-д "энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Засгийн газар гэрээ байгуулах зөвшөөрлийг эрх бүхий этгээдэд олгоно” гэж заасны дагуу шууд гэрээ байгуулах дүгнэлтийг эрх бүхий этгээд буюу /концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага/ Эдийн засгийн хөгжлийн яамнаас Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхээр тус тус заасан байхад тухайн үед Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх нь албаны эрх мэдлээ урвуулан 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор концессыг Монголын төмөр зам ТӨХК-д олгосон байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолын төсөл нь Зам тээврийн яаманд боловсруулагдаж тус яамнаас Засгийн газрын хуралдаанаар орж Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхийн танилцуулснаар батлагдан гарсан байна. Иймд А.Гансүх нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлтэй.
2. А.Гансүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь түүний шууд санаатайгаар холбогдох хууль тогтоомж зөрчин гаргасан тогтоол, шийдвэр зэргээр нотлогдон тогтоогдсон. Тухайлбал: А.Гансүх нь Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Засгийн газрын “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 121 дүгээр дугаартай тогтоол, 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын “Шинэ төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 28 дугаартай тогтоол, Зам тээврийн сайд, Төрийн өмчийн хорооны даргын хамтарсан 2013 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн “Шинэ төмөр замын төслийн ажлыг эрчимжүүлэх тухай” 91 дугаартай тушаал зэргийг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж гаргасан нь албан тушаалын болон албаны эрх мэдлээ зориуд хүсч гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр урвуулсан болох нь тогтоогдож байна. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхийн дээрх тогтоол, тушаал, шийдвэрүүдийг хэн, хэрхэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлаж гаргасан талаар холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийгдсэн. Засгийн газрын холбогдох хуралдааны тэмдэглэлүүдийг хэрэгт хавсаргасан ба түүний үйлдлийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр” -ийг бүрэн тогтоосон болно.
3. Хэрэг авагдсан нотлох баримтаар “Самсунг Си энд Ти” компани гүйцэтгэх захирал яллагдагч Лий Жонг Ёлын 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр БНСУ-н “Самсунг Си энд Ти” компани руу хүргүүлсэн цахим захидалдаа “...Одоогоор манай төмөр замд дэр бетон болон хайргыг нийлүүлэх сонирхолтой байгаа газрын цаад талд Женко групп байгаа бөгөөд манай компаниудын нэг болох “Транскон” ХХК нь Женко группын салбар компани юм...” гэсэн захидлыг хүргүүлсэн байдаг. Уг цахим шууданд дурдагдсан “Транскон” ХХК нь Төмөр суурь дээд доод суурь бүтцийг барих ажлын ерөнхий гүйцэтгэгч “Эс Си Ти И Си Эм” ХХК -ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж 5.4 тэрбум төгрөгийн далан, шорооны ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэтэл ХХАЯ-ны сайд асан Х.Баттулга нь Я.Батсүхтэй “Камекс” ХХК-ийг үүсгэн байгуулсан, мөн “Майдар Сити” ХХК-ийг үүсгэн байгуулсан байдаг бөгөөд харин Я.Батсүх нь “Транскон” ХХК-ийн захирал А.Гантөмөртэй “Хэт ойл” ХХК, “Ди Эс Эм XXК- ийг хамтран үүсгэн байгуулсан хамаарал бүхий этгээдүүд болох нь гэрчүүдийн мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Мөн “Транскон”, “Хэт Ойл, Ди Эс Си” ХХК-иудын захирал А.Гантөмөр, Я.Батсүх нар нь Х.Баттулгатай найз нөхдийн болон ажил хэргийн холбоотой хамаарал бүхий этгээдүүд болох нь гэрч А.Гантөмөрийн мэдүүлэг, Х.Баттулгын мэдүүлгээр тус тус тогтоогдсон болно.
Мөн “Эс Си Ти И Си Эм” ХХК-д туслан гүйцэтгэгчээр ажилласан “Эсто” ХХК нь төмөр замын суурь бүтцийг барих ажилд 44.5 тэрбум төгрөгийн төмөр замын чигжээс чулуу нийлүүлэх ажил хийж гүйцэтгэсэн байх ба тус компанийн захирал Д.Батжаргал нь Я.Батсүхэд 42.000.000 төгрөгийн хандив нэрээр мөнгө шилжүүлсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Х.Баттулгын ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх үүднээс А.Гансүх нь Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа хууль тогтоомжийг зөрчин тогтоол шийдвэрүүд гаргах замаар Х.Баттулгатай бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхийг гардан зохион байгуулсан буюу удирдсан гэж, А.Гансүхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг гардан үйлдсэн гүйцэтгэгч гэж тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, Х.Баттулгад холбогдох бусад хэрэг үйлдлийг үргэлжлүүлэн шалгах үндэслэлээр А.Гансүх нарт холбогдох эрүүгийн 201501000154 дугаартай хэргээс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн 201701000067 дугаартай хэргийг тусгаарлан өнөөдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн шалгаж байна.
4. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд, Зам тээврийн сайдын хамтарсан тушаалаар Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц “барих-ашиглах-шилжүүлэх” концессыг цуцлахтай холбогдуулан төслийн гүйцэтгэлийг хянах ажлын хэсэг байгуулагдан уг ажлын хэсгийн дүгнэлтийг 2013 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн “Монгол Улсын Засгийн газар, “Энержи ресурс” болон “Энержи ресурс рэйл” ХХК-ийн хооронд 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Ухаа худаг Гашуун сухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц “барих-ашиглах-шилжүүлэх” концессын гэрээ”-г цуцлах талаар гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзсэн болох талаар Засгийн газрын хуралдааны 21 дүгээр тэмдэглэлд тусгагдсан байна. Үүний дагуу 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, МТЗ ТӨХК, “Энержи ресурс” болон “Энержи ресурс рэйл ХХК нарын хооронд “Ухаа худаг Гашуун сухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц “барих-ашиглах-шилжүүлэх” концессын гэрээг цуцлах гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээний 1.3 дахь хэсэгт “МТЗ ТӨХК нь төслийн ерөнхий гүйцэтгэгч /ЕРС contractor/-ийн гэрээний эрх үүргийг шилжүүлэн авч, үргэлжлүүлэн ажиллана” гэж, 1.4-т “МТЗ” ТӨХК нь төслийн туслан гүйцэтгэгчдийг Төслийн ерөнхий гүйцэтгэгчийн туслан гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллуулна” гэж, 1.7-д “энэхүү гэрээний нөхцөлүүд бүрэн хэрэгжиж хангагдсан нөхцөлд компани нь Концессын тухай хууль болон Концессын гэрээнд заасан аргачлалаар тооцоолсон 146.347.483.477 төгрөгийн үнийн дүн бүхий нөхөх олговорыг нэхэмжлэх эрхээсээ татгалзана” гэж тус тус заасан байна.
Харин “Энержи ресурс рэйл” ХХК нь “Самсунг Си энд Ти” ХХК-тай гэрээ байгуулж ажиллуулах талаар судлагдаж байсан бөгөөд уг хоёр компани албан ёсны гэрээ байгуулан ажиллаагүй байна. Өөрөөр хэлбэл уг гэрээнд “МТЗ” ТӨХК нь өмнөх гэрээний эрх үүргийг шилжүүлэн авч, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр заавал “Самсунг Си энд Ти” ХХК-ийг ажиллуулах бус харин “Энержи ресурс рэйл” ХХК-тай албан ёсны гэрээ байгуулан ажиллаж байсан туслан гүйцэтгэгч нарыг ажиллуулсан тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас 146.3 тэрбум төгрөгийг нэхэмжлэх эрхээсээ татгалзах нөхцөл тусгагдсан байна.
5. “Эс Си Ти И Си Эм” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр “МТЗ” ТӨХК-тай “Ухаа худаг Гашуун сухайт чиглэлд 267 км төмөр замын дээд доод суурь бүтцийн барилгын ажлыг барих ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах гэрээг байгуулсан. Гэтэл “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн захирал Лий Жонг Ёл нь БНСУ-ын иргэн Гу Дун Хёнтой бүлэглэн дээрх Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлд баригдаж байсан төмөр замын суурь бүтцийг барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулан ажиллахаас өмнө буюу 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдөр БНСУ-ын хуулийн этгээд “Соён инженеринг” компанитай “Ухаа худгаас Гашуун сухайт” хүртэлх 267 км замын Үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх” 2.308.402 ам.доллар буюу 3.889.657.370.00 төгрөгийн гэрээ байгуулсан зэргээс үзэхэд “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн захирал Лий Жонг ёл нь Ухаа худаг Гашуун сухайт чиглэлд 267 км төмөр замын дээд доод суурь бүтцийн барилгын ажлыг барих ерөнхий гүйцэтгэгчээр ажиллана гэдгээ урьдаас мэдэж байсан байна.
Үүний дараа 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх нь Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатартай хамтарсан 91 дугаартай “Шинэ төмөр замын ажлыг эрчимжүүлэх тухай” тушаал гаргаж Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтцийг барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” компанийг үргэлжүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан. “Эс Си Ти И Си Эм” ХХК нь төмөр замын суурь бүтцийг барих ажлыг хийж гүйцэтгэхдээ дээр дурдсан Х.Баттулгын хамаарал бүхий “Транскон”, “Эсто” ХХК-ийг өөрийн туслан гүйцэтгэгчээр ажиллуулж Х.Баттулгын хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхэд дэмжлэг үзүүлж нийт 49.5 тэрбум төгрөгийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
6. Прокурорын яллах дүгнэлтэд “далан шорооны ажлын туслан гүйцэтгэгч нарын санхүүжилтээс 7.674.745.454,060 төгрөгийн илүү санхүүжилт авсан гэж, Ус зайлуулах байгууламжийн ажлаас 8.923.589.438,43 төгрөгийг илүү авсан гэж хохирлыг тооцсон байхад шүүгчийн захирамжид уг 2 ажлын хохирлыг хооронд нь хольж буруу дүгнэсэн. Мөн яллах дүгнэлтэд яллагдагч Лий Жонг Ёлын далан шорооны ажлыг хийж гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдээс ажлын гүйцэтгэлийг дутуу олгож залилан мэхэлсэний улмаас учирсан 9.816.704.690,4 төгрөгийн хохирлыг яллагдагч А.Гансүхийн албан тушаалын болон албаны эрх мэдлээ урвуулсан гэх хэргийн хохиролд оруулан тооцоогүй байхад шүүгчийн захирамжид “Лий Жонг Ёлын бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх энэ үйлдлийг зөвхөн түүнд хамааруулж яллах дүгнэлт үйлдсэн атлаа уг үйлдлийг Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь мөн ойлгомжгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд прокурорын яллах дүгнэлтийг буруу ойлгож тайлбарласан байна.
7. Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч А.Гансүх, Д.Цогтбаатар, А.Зориг, БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл, Гу Дун Хён нарын үйлдлийн улмаас улсад хохирол учирсан гэж тодорхой дурдсан. Шүүгчийн захирамжид дурдсан “МТЗ” ТӨХК-д хохирол учирсан гэж огт дурдаагүй болно. Түүнчлэн хэрэгт хохирогчоор Монгол Улсын Сангийн яамыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, Сангийн яамнаас томилсон тус яамны Хууль худалдан авах ажиллагааны Бодлогын газрын мэргэжилтэн Х.Энх-Амгаланг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож байцаалт авсан. Учир нь Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр зам барих ажлын нийт 299.064.389.768 төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газрын бондын хөрөнгөөс Сангийн яам, Хөгжлийн банкаар дамжуулан олгогдсон хөрөнгө юм.
8. Прокурорын яллах дүгнэлтэд “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр компаниудаар хийлгэсэн “Туслан гүйцэгэгч нарын нүүлгэн шилжүүлэлтийн ажил”-ын санхүүжилтээс 10.382.000.371,2 төгрөг, “Төмөр замын чигжээс чулуун бэлтгэн нийлүүлэх ажил”-ын санхүүжилтээс 15.118.044.903 төгрөг, “Далан газар шорооны ажил”-ын санхүүжилтээс 7.674.745.454,60 төгрөг, “Ус зайлуулах хоолойн ажил”-ын санхүүжилтээс 8.923.589.438,43 төгрөг, “Гүүрний барилгын ажил”-ын санхүүжилтээс 13.012.653.983,40 төгрөгийн илүү санхүүжилт авсан бөгөөд дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсэн туслан гүйцэтгэгч компаниуд нь өөрийнхөө хийсэн ажлын төлбөр тооцоог “Эс Си Ти И Си Эм” ХХК-тай хийж гэрээг дүгнэсэн. Эдгээр ажлыг хийсэн туслан гүйцэтгэгч компаниудад хохирол учирсан гэж үзээгүй. Харин “Эс Си Ти И Си Эм” ХХК нь “Далан шорооны ажил”-ыг хийж гүйцэтгэсэн нэр бүхий 10 аж ахуйн нэгжүүдтэй хийсэн ажлыг нь дүгнэж санхүүжилтийг нь олгон тооцоо нийлэн гэрээ дүгнэсэн бөгөөд ингэхдээ хийсэн ажлын тоо хэмжээг бууруулан санхүүжилт олгосон болохыг мөрдөн байцаалтаар тогтоон уг асуудалд Лий Жонг Ёлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, нэр бүхий 10 аж ахуйн нэгжээс хохирогч, иргэний нэхэмжлэгч томилуулан байцаасан байдаг. “МТЗ” ТӨХК нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Samsung С&Т” компани, түүний охин компани “Эс Си Ти И Си Эм” ХХК-тай харилцан тохиролцон Монгол Улсын Ухаа худаг Гашуун сухайт хоорондын төмөр замтай холбоотой зам тавих барилгын ажлын зураг төсөл, худалдан авах, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ”-г буюу “ЕРС” гэрээг цуцалж төлбөрийн талаар тооцоо нийлсэн акт үйлдсэн байгаа нь “Эс Си Ти И Си Эм” ХХК нь Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын дээд доод суурь бүтцийг барих ажлын явцад хийж гүйцэтгэсэн ажлыг тооцоо нийлж хүлээн авсан. Харин “Эс Си Ти И Си Эм” ХХК нь уг ажлыг гүйцэтгэх явцдаа Эрүүгийн хууль зөрчин улсад хохирол учруулсан асуудалд хамааралгүй юм.
9. “Эс Си Ти И Си Эм” ХХК нь Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын дээд доод суурь бүтцийг барих ажлыг гүйцэтгэхдээ нийт 19 удаагийн ажлын гүйцэтгэл /IРС/-ээр нийт 299.064.389.768 төгрөгийн санхүүжилт авсан. “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн ажлын гүйцэтгэлд Герман улсын инженерийн ОВГ компани нь бүх IРС-д хяналт тавиагүй ба 4 дэх IРС-гээс 14 дэх IРС хүртэл буюу нийт 10 IРС-д инженерийн хяналт тавьж ажилласан байна. Мөн ОВГ компанийн тайлан нь ажлын гүйцэтгэл, чанарт тавьсан хяналт байдаг бөгөөд ажлын санхүүжилтэд хяналт тавиагүй. Гэтэл шүүгчийн захирамжид шинжээчийн дүгнэлт болон ОВГ компанийн хяналтын ажлын тайлангийн хооронд зөрүү байгаа эсэхийг тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 430 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, 201501000154 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.
Яллагдагч А.Гансүхийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Гансүхэд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон. А.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийг яаж үйлдсэнийг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Мөн Х.Баттулгатай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн яллах дүгнэлт болон ял сонсгосон тогтоолоос харахад Бат-Эрдэнэ, Х.Баттулга нартай бүлэглэсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийг журамласан хэрнээ буруу тусгаарласан. Энэ талаар шат шатны прокурорт гомдол гаргаж байсан боловч хүсэлтийг хүлээн аваагүй. Үнэхээр Х.Баттулга нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн юм бол хэргээ цуг шийдүүлбэл эрх зүйн байдал нь дээрдэнэ. Засгийн газрын 121, 28 дугаар тогтоолыг А.Гансүх гаргасан гэж буруутгадаг. Эдгээр тогтоолуудын нэг нь “МТЗ” ТӨХК-д концессыг олгох, нөгөө нь “Энержи ресурс”-ын гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” ХХК-ийг гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллуулах тухай тогтоол юм. Эдгээр тогтоолууд нь хамтын шийдвэр, кабинетаар хэлэлцэж гарсан шийдвэр юм. Хамтын шийдвэрийг буруу байна гэж үзэж байгаа бол шийдвэр гаргахад оролцсон бүх хүнийг шалгах ёстой. Эдгээр тогтоолуудыг шалгахын тулд 4 сайдын бүрэлдэхүүнтэй, 5 сайдын бүрэлдэхүүнтэй 2 удаагийн ажлын хэсэг ажилласан. Бүрэлдэхүүнд орж ажилласан сайдууд өчнөөн мянган хуудас судалгаа гаргаж, Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлсэн байдаг. Судалгаа хийгээд байхад судалгаа хийгээгүй гэж үзсэн. Шүүх аргаа бараад үүнийг судалгаа гэж үзэхгүй юм бол ямар байдлаар судалгаа хийх байсан бэ гэдгийг тодруул гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэж үзэж байна. Судалгаан дээр үндэслэн гарсан Засгийн газрын 21 тоот хуралдааны тэмдэглэл байдаг. Тэмдэглэл гарчихаад байхад гараагүй байна гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн учир тэмдэглэл гарсан процессыг шалга гэж шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэж ойлгож байна. Түүнчлэн А.Гансүхийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэж буруутгасныг шүүх тогтоогоогүй гэж үзсэн. Гэтэл прокурор энэ нөхцөл байдал тогтоогдсон гэж хэлж байна. Засгийн газрын тухай хуульд зааснаар ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд 65 тоот захирамж гаргаж, Зам тээврийн сайд А.Гансүхэд төмөр замтай холбоотой асуудлыг бүрэн хэмжээгээр шийдвэрлэх эрхийг олгосон байдаг. Уг үүргийн дагуу ажлыг удирдаж, санал дүгнэлтээ өгсөн. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж байгааг үгүйсгэж байна. Үүнтэй холбогдуулан шалтгалт хийх заалтыг шүүгчийн захирамжид заасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид А.Гансүхийг Х.Баттулгатай хэрхэн бүлэглэсэн нь тогтоогдоогүй байна гэж заасан. Прокурор “Х.Батттулга нь УИХ-ын гишүүн байхдаа өөрийн танил Батсүхтэй хамтран Камикс нэртэй компани байгуулсан. Тэр хүн нь өөр нэг хүнтэй хамтарч компани байгуулсан. Тэр компанийг байгуулсан хүн нь “Транс ко” гэж компанийн хөрөнгө оруулагч” гэж хэлсэн. Дамжаад компани байгуулаад явсан хүмүүсийн хамгийн сүүлийнх нь туслан гүйцэтгэгчээр орсонд Х.Баттулгын үйлдэл байсан байна. А.Гансүх ямар нэг байдлаар түүний ашиг сонирхлыг хэрэгжүүлсэн юм байна гэдэг байдлаар тайлбарлаж байна. А.Гантулга нь Зам тээврийн сайдаар ажиллаж байх үедээ тогтоол, шийдвэрүүд гаргах замаар А.Баттулгатай бүлэглэсэн гэж үзсэн.
91 тоот тушаал нь прокурорын эсэргүүцэлд байгаа учир тайлбарлах шаардлагатай гэж үзэж байна. Уг тушаал нь чиг үүргийг хариуцсан Зам тээврийн яамны хувьд “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргад “Засгийн газрын 121, 82 тоот тушаалуудыг хэрэгжүүлэх арга хэмжээ ав” гэсэн утга бүхий тушаал юм. Үүнд ямар нэг ажил албан тушаал, өөрт оногдоогүй эрх мэдлээ хэрэгжүүлсэн зүйл байхгүй тул зөв гэж үзэж байна. Уг тушаалд хаана, хэн гарын үсэг зурсан бэ гэдэг асуудал яригдаж байна. Тушаалд гарын үсэг зурсан 2 хүний гарын үсэг хоёулаа мөн байдаг. Яагаад дугаар нь давхар байна вэ, яагаад Төрийн өмчийн хорооны дугаар байхгүй байна вэ, Зам тээврийн яамнаас яагаад гарсан бэ гэдэгт шалгалт явуулсан.
Яллагдагч Д.Цогтбаатар “баар саванд хоол идэж байгаад л зуруулсан юм шиг байна” гэж мэдүүлсэн. Хамт хоол идсэн гэдэг нь хамт байсан Болормаа, Батзаяа нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг. 91 тоот тушаалыг гарсан талаарх шалгатыг хийгдээгүй гэж үзэж байгаа бол нэмж шалгах шаардлагатай гэж үзэж байна. “Энержи ресурс”-ыг “Самсунг Си энд Ти” компанитай гэрээ байгуулаагүй байхад байгуулаагүй гэрээний эрх, үүргийг шууд шилжүүлэн авч, Засгийн газраар тогтоол гаргуулсан гэж буруутгаж байгаа. Гэрээ байгуулагдсан, байгуулагдаагүй гэдэг нь иргэний эрх зүйн маргаан юм. Гэрээний талууд гэрээ байгуулсан эсэх асуудлаар иргэний шүүхэд л ханддаг. Тэрнээс биш уг асуудалд цагдаа болон Авлигатай тэмцэх газар дундуур нь оролцох ёсгүй. Сүүлд уг хоёр компани гэрээгээ дүгнээд, тэр байтугай гэрээгээ цуцлаад явсан байдаг. Иймд гэрээ хийгдсэн байсан гэж үзэж байна. IPC гэрээ нь олон улсын гэрээ бөгөөд уг гэрээг манай хуулийн байгууллагын зарим ажилтнууд ойлгохгүй байгаа. Уг гэрээ нь хатуу үнийн дүнтэй гэрээ тул уг гэрээний хүрээнд мөнгө авсан өгсөн асуудлуудыг ахнаарч үзмээр байдаг. Прокурорын эсэргүүцэлд маш олон хохирлуудыг дурдсан. Миний үйлчлүүлэгчийг 55.1 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан гэж буруутгасан. Цотбаатар, Лий Жон Ёл нарыг мөн адил энэ хэмжээний хохирол улсад учруулсан гэж буруутгасан. Гэтэл тэдний үйлдлүүд нь өөр өөр байдаг. Өмгөөлөгчийн хувьд үүнийг буруу гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150, 148 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийн хохирол дээр давхардуулаад яваад байна. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд нөлөөлж буй тул үүнийг ярихаас өөр аргагүй байна. Хохирлын асуудлыг буруу тооцож байна. “МТЗ” ТӨХК-г хохирогчоор тогтоогоогүй гэсэн шүүгчийн захирамжийн заалттай санал нэг байна. “МТЗ” ТӨХК”-д илүү санхүүжилтийн тайлан гаргаж өгч мөнгө авсан” гэж бичигдээд явсан байдаг. Тэр тоо хэмжээг Сангийн яам нь тогтоосон л юм байгаа биз. Тийм юм бол “Сангийн яам мөнгө авсан” гэж бичмээр юм. Энэ ойлгомжгүй байдлыг шүүх анхаарч үзнэ үү. Санхүүжилттэй холбогдуулж ярихад 55 тэрбум төгрөгийг идсэн ч бай, илүү авсан ч бай уг мөнгөний зарцуулалтад хяналт тавих ажилд Зам тээврийн сайд А.Гансүх оролцоогүй. Сангийн яам санхүүжилтийг Хөгжлийн банкинд олгож, Хөгжлийн банк нь туслан гүйцэтгэгч нар мөнгө олгож, зарцуулалтад нь Эдийн засгийн хөгжлийн яам, “МТЗ” ТӨХК хяналт тавьж байсан. Иймд А.Гансүхийг уг мөнгийг үрэгдүүлсэн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж байгааг зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих нэмэлт ажиллагаануудын зүйл заалтуудыг зааж өгнө үү...”
Яллагдагч А.Зоригийн өмгөөлөгч Ц.Дарьжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Зориг гэж хүн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төслийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. А.Зоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж байх үеэс өмгөөлөгчөөр оролцож олон хүсэлт, тайлбар бичиж байсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэл бүхий гарсан гэж үзсэн. Улсын эрх ашиг хохирч болзошгүй ийм хэргийг хэтэрхий хам хум шалгаж шүүхэд шижүүлсэн гэж үздэг. Ийм учраас Нийслэлийн прокурорын газарт хүсэлт бичиж байсан боловч хүсэлтийг хангаагүй. Германы “Ди би ай” компанийн дүгнэлтийг үзэхгүйгээр шинжээчийн дүгнэлтийг гаргах боломжгүй гэдэг нь үндэслэлтэй. Прокурор “Германы Ди Би Ай компани дундуур нь орж ирээд л гараад явсан тул дүгнэлтийг нь үзэх шаардлага байхгүй” гэж байна. Гэрч Эрдэнэбаяр “Германы Ди би ай компани 19 IPC хийсний 4 дэхээс нь эхэлж оролцоод дуустал нь ажилласан” гэж /10-р хх-ийн 110/ мэдүүлсэн. Гэтэл 10 дугаар тайлангийн явцад миний үйлчлүүлэгч А.Зоригийг 1 сая гаруй ам.долларын хохирол учруулсан гэж ярьж байгаа. Газар нь дээр нь хяналт тавиад явж байсан инженер Эрдэнэбаяр, Болор-Эрдэнэ нар “Бид хяналтаа тавьж, гүйцэтгэлийг танилцуулсан” гэж мэдүүлсэн. Тэд бол ажлыг шалгаад болсон байна, хийсэн байна гэсэн дүгнэлт гаргасан хүмүүс юм. Гэтэл тэд уг хэрэгт байхгүй. Энэ нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй гэх үндэслэл юм. Шүүгчийн захирамжид дурдагдсан хохирол, хохирогчийн асуудлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч, хохирлын асуудлаас гадна иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн асуудал дутуу тул шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. А.Зоригийг явцын тайлан 10 гэдэгт үндэслэн хохирол учруулсан гэж үзэж байгаа юм бол 10 дугаар тайланг хянаж гарын үсэг зурсан хүн нь А.Зориг биш Эрдэнэбаяр, Уилрих, Батсайхан нар юм. Энэ хүмүүс яаж хяналт тавиад тэдний зөв болсон бэ гэдгийг би ойлгохгүй байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж бүрэн дүүрэн, тал бүрээс нь шалгах нь зүйтэй болов уу. Мөн өмнө яригдсан, шүүгчийн захирамжид дурдагдаагүй ажиллагаануудыг хийж өгнө үү...”
Яллагдагч Лий Жон Ёлын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Прокурорын яллах дүгнэлт болон хэргийн материалд байгаа ойлгомжгүй зүйлсийг дахин тодруулсны үндсэн дээр хэргийг шүүхээр хэлэлцэх талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Прокурорын эсэргүүцэлд шүүмжлэлтэй хандах зүйлс их байна. “Лий Жон Ёл нь туслан гүйцэтгэгч нарт өгсөн мөнгөнөөс 8 тэрбум гаруй төгрөгийг залилсан үйдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллагдана” гэсэн. Компанийн үйл ажиллагааг удирдаж, үйл ажиллагааг нь явуулж байгаа хүнийг илүү гаргасан мөнгийг залилсан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, эдгээр байдлыг шалгаж тогтоох байх...”
Яллагдагч Лий Жон Ёлын өмгөөлөгч Ж.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. Уг хэрэгт анхнаас нь өмгөөлөгчөөр явсны хувьд хэлэхэд яагаад “Соён инженеринг” компаниар зураг гаргуулах шаардлага гарсан бэ гэхээр “Самсунг Си энд Ти” компани өмнө нь Сингапур, Австрали зэрэг олон оронд төмөр замын төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай бөгөөд өөрсдийн зүгээс Сингапурт зураг гаргуулж байсан “Соён инженеринг” компаниар зураг гаргуулан ажиллаж байсан. Төмөр замын зургийг маш бага километрийн нарийвчлалтайгаар хийх ёстой байхад өмнөх зураг гаргасан компани уг шаардлагад нийцсэн зураг хийгээгүй байсан. Өөрөөр хэлбэл өмнөх зураг нь техникийн үзүүлэлт талаасаа дутуу байсан гэж хэлсэн. Хэрэг давж заалдах шатны шүүхэд ирсэн, магадлал гарах тул Лий Жон Ёлын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Тэрээр нийт 17 сарын хугацаанд цагдан хоригдож байна. Нэгэнт хэрэг мөрдөн байцаалтад буцсан, анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцэгдэхээр ч бай Лий Жон Ёлыг цагдан хорих үндэслэлүүд арилсан тул түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү...”
Яллагдагч Лий Жон Ёлын өмгөөлөгч М.Дэлгэрнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг бүрэн хангасан, шийдвэр гаргахад саад болох зүйл байхгүй бол яллагдагчийг шүүхэд шижлүүлж, шүүх хуралдааны ажиллагаагаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл хэргийн бүрдэл, зүйлчлэлийг харахад олон талаар учир дутагдалтай байсан тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаас өөр арга байгаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2 дахь хэсэгт зааснаар шүүх бүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзэх ёстой учир шүүгчийн захирамж, прокурорын эсэргүүцлээс гадна хэрэгт анхаарвал зохих зүйлс олон байна. Ялангуяа тусгаарласан хэргүүдийн хувьд. “МТЗ” ТӨХК бондын мөнгөний зарцуулалтад хяналт тавьж байсан. Улсыг хохироож бусдад их хэмжээний мөнгө тараасан юм бол мөнгөөр санхүүжүүлж байсан байгууллагын асуудал яагаад яригдахгүй байна вэ. Яагаад хувийн ашгийн төлөө ажиллаж байгаа хувийн байгууллагын ажил хэр чанартай хийгдсэн бэ гэдгийг шалгалгүй ямар ашиг олсныг шалгаад ашигласан гэж үзэж байна вэ. Үндэслэлгүйгээр ашигласан юм бол яагаад тэр хүний, тэр байгууллагын хэргийг тусгаарлаад энэ зүйлд анхаарал хандуулж байна вэ гэдэгт анхаарч өгнө үү. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар шүүгчийн захирамжид дурдсан. Лий Жон Ёлыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 3 зүйл ангиар буруутгасан. Гэтэл тэдгээр зүйл ангиудын хэргийн бүрэлдэхүүний шинжийг өөр хооронд нь хольж, хутгаж замбараагүй байдлаар зүйлчилсэн. Лий Жон Ёлын үйлдлийг Эрүгийн хуулийн тусгай анийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ түүнийг туслан гүйцэтгэгчдийн хийх ёстой ажлын хэмжээг багасгаж гэрээний мөнгийг дутуу олгосон гэж буруутгасан. Гэтэл энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байсан. Гэмт хэргийн зүйлчлэл буруу болсон. Төрийн албан хаагч биш байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж байна. Онц их хэмжээний мөнгө залилж завшсан юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэх ёстой. Шинжээчийн дүгнэлтийн талаар шүүгчийн захирамжид дурдсан. IРС гэрээний асуудлыг хэрэгт онцолж авч үзээгүй. Би Н.Цэцэгмаа өмгөөлөгчийн нэгэн адил тэр гэрээг үндэслэн төсөл явагдсан гэж үздэг. Тэр гэрээнд хатуу заагдсан мөнгөн дүнгийн хэмжээнээс илүү гарч мөнгө зарцуулсан зүйл байхгүй. Тэр гэрээний хүрээнд ажил явагдсан. Эдгээр компаниуд нь ашгийн төлөө компаниуд юм шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна...”
Яллагдагч Гу Дун Хёны өмгөөлөгч Б.Гүнсэнхорол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гу Дун Хё нь “Соён инженеринг” ХХК-ийн ажилтан, инженер бөгөөд Солонгол улсын “Самсунг Эс Ти” ХХК-тай гэрээ хийсний үндсэн дээр Монголд үйл ажиллагаа явуулахаар орж ирсэн. Гэтэл бүлэглэсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүгчийн захирамжид дурдагдаагүй зүйлсийн талаар нэмж хэлэхэд Гу Дун Хён нь хувьдаа хэдэн төгрөг авсан бэ, яаж бүлэглэсэн бэ гэдгийг шалгуулах нэмэлт заалт оруулж өгнө үү. Гу Дун Хён нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн боловч аваагүй. Эдгээр баримтыг шүүхэд өгөх гэхэд шүүх хэргийг хэлэлцэлгүй нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.1.9 дэх хэсэгт хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтууд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан. Иймд шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. Яллагдагч Гу Дун Хёны өмгөөлөгч Г.Буян тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Гэхдээ нэмэлт мөрдөн байцаалтад шүүгчийн захирамжид дурдаагүй зарим зүйлсийг нэмж хийх нь зүйтэй байх гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь яллах болох цагаатгах талын бүх нотлох баримтыг бодитоор цуглуулах ёстой. Уг хэрэгт цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулаагүй. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд холбогдох хүсэлтүүдийг гаргаж байсан боловч хангахгүй орхиж байсан. Прокурорын яллах дүгнэлтэд зөрүүтэй 2 зүйл байдаг. А.Гансүхийг Лий Жон Ёлтой бүлэглэн Барилгын тухай хууль болон холбогдох дүрэм журмуудыг зөрчиж, судалгаагүй ажил гүйцэтгэж, үүнийгээ ажилдаа ашигласан байна гэж дүгнэсэн хэрнээ ажил хийлгүй их хэмжээний мөнгө завшсан гэсэн хоёр өөр дүгнэлт хийсэн байдаг. “Соён инженеринг Монголиа” ХХК болон “Соён инженеринг” ХХК-иуд хоёулаа тус тусдаа гэрээ байгуулан ажилласан. Тус компани нь 8 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажлын зургийг хийн ажиллаж, туслан гүйцэтгэгч компаниуд энэ ажлын зургаар ажлаа гүйцэтгэсэн. Энэ ажлын зургаар ажил хийсэн туслан гүйцэтгэгч компаниудаас гэрчийн мэдүүлэг аваагүй. “Соён инженеринг” ХХК нь тухайн үед Солонгос улсын нэр бүхий хэд хэдэн компанитай нийлж ажил гүйцэтгэсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтэд “Соён инженеринг” төв компани болон Монголын “Оптималь” ХХК-ийн хийсэн зургууд харагдаж байна. “Соён инженеринг Монголиа” ХХК-ийн зураг хийсэн гэх баримт байхгүй буюу манай компанийг огт зураг хийгээгүй гэж дүгнэсэн байдаг. Энэ талаар хэргийн газрын үзлэг хийх шаардлагатай, таньж олуулах ажиллагаа буюу аль компанийн зургаар ажил хийж, гүйцэтгэсэн бэ гэдгийг зайлшгүй тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Солонгос улсаас ирж ажил гүйцэтгэсэн компаниудаас гэрчийн мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай. Гу Дун Хён нь “Соён инженеринг Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Тэрээр ажил гүйцэтгэх явцдаа компанийн дүрэмд заасны дагуу зөвхөн гүйцэтгэсэн баримт бичигт гарын хуулбар хувь 2017-07-24 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 28/32 үсэг зурах эрхтэй болохоос хувьдаа мөнгө ашигласан гэдэг нь харагдахгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хохирлын хэмжээг бодитой тогтоож чадаагүй. Хохирлын хэмжээг нийт гэрээний үнийн дүнгээр тогтоосон нь буруу байна. “Соёмбо инженеринг Монголиа” ХХК-ийн хийсэн ажилд ямар алдаа гараад уг алдааны улмаас улсад ямар хэмжээний хохирол учирсныг заавал тогтоох ёстой. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзэж байна...”
Яллагдагч Гу Дун Хёны өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг шүүх шийдвэрлэхийн хамт таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэх байх. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд Гу Дун Хёнд гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэсэн байхад шүүгчийн 430 дугаар захирамжид “батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэсэн нь зөрүүтэй байна...”
Яллагдагч Гу Дун Хёны өмгөөлөгч Т.Отгонбаатар, С.Баясгалан нар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх зүйлгүй. Санал нэг байна...” гэв. Яллагдагч Д.Цогтбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, 91 тоот тушаалыг шалгуулах талаар санал нэг байна. Бичиг хэргийн стандартын хувьд энэ төрлийн бичиг баримтыг төрийн захиргааны төв байгууллага өөрөө боловсруулах ёстой. Гэтэл уг баримтыг яам боловсруулаагүй, төрийн өмчит байгууллага боловсруулсан байдаг. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж энэ асуудлыг шийдвэрлүүлье. Уг үйлдэлд Д.Цогтбаатар нь буруутай юу, А.Гансүх нь буруутай юу. Баримтад хаана гарын үсэг зурсан бэ. Ц.Гансүхийн хэлж байгаа үнэн үү, Д.Цогтбаатарын хэлж байгаа үнэн үү гэдгийг тогтоох байх. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд хангалтгүй. Оюунбаатар “Цогтбаатар гэж Төрийн өмчийн хорооны даргыг нэг ч удаа хараагүй” /11-р хх-ийн 228/ гэж мэдүүлсэн. Тухайн үед би ажил аваад 65 хонож байсан. Гансүх л Цогтбаатар ажлын байрандаа зурсан гэж байгаа ч би тушаал гэдэг зүйл дээр гарын үсэг зураагүй гэдэг. 93 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. 93 тэрбум төгрөг байна гэж бүх яам тогтоосон байхад Төрийн өмчийн хороо 63 тэрбум төгрөг болгож бууруулсан. Бусдын буруутай ажиллагааны улмаас буруудах ёсгүй байх. Хүнийг шударга ажиллаж байгааг дурдалгүй буруутгаад байж болохгүй байх. Хүнийг гүтгэсэн гэвэл давхар тэр ялыг нь би авъя...”
Яллагдагч Гу Дун Хён тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шүүхийг хүндэтгэн шүүх хуралдаанд оролцохоор ирлээ. “Соён инженеринг” ХХК нь “Самсунг Си энд Ти” компаниас зарласан Монгол Улсад төмөр зам барих ажлын зургийг хийх тендерийн дагуу зураг төсөл гүйцэтгэхээр материалаа бүрдүүлэн оролцож, шалгарсан компани юм. “Соён инженеринг” ХХК нь байгуулагдаад 25 жил болж байгаа, Солонгос улсад зураг төслийн ажил гүйцэтгэлээрээ эхний 5-д орох компани юм. Прокуророос намайг Лий Жон Ёлтой хамтарч бусдын мөнгийг залилсан гэж буруутгасан. Ажил гүйцэтгэх гэрээ нь намайг Монгол Улсад ирэхээс 2 сарын өмнө байгуулагдсан байдаг. Надад ямар ч хамааралгүй гэрээг надтай холбож байгаа нь буруу юм. DBI нь төмөр замын далан, гүүрийн ажлын чанараас гадна санхүүжилтийг шалгасан. Тухайн үед хяналт тавьж байсан компани манай зураг төслийг хянаад мөнгө шилжүүлэх байдлаар явж байсан. Хамгийн чухал үүрэг гүйцэтгэгч компанийн инженерүүдээс мэдүүлэг аваагүй нь буруу юм. Манай “Соён инженеринг Монголиа” ХХК нь “Соён” төв компанитай хамтарч зургийн ажлыг хийсэн. Энэ ажилд оролцсон бүх компанийн инженерүүдээс байцаалт, мэдүүлэг авах ёстой. Бид нарын хийсэн ажлын баримт болох 37.000 хуудас баримт Барилын хөгжлийн төвийн судалгаа, захиалгат ажил хүлээлцсэн акт, DBI-аас авсан ажил хийсэн нь үнэн гэсэн тодорхойлолт баримтуудыг судлах шаардлагатай учир хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ёстой...”
Энэ бүхнийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Шүүгчийн захирамжид прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Гансүх, Д.Цогтбаатар, А.Зориг, Лий Жон Ёл, Гу Дун Хён нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, хэргийн бүрдэл хангагдаагүй, шалгаж тогтоох ажиллагаа бүрэн биш хийсэн гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна. Үүнээс гадна, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийхийн зэрэгцээ дараах ажиллагааг нэмж гүйцэтгэвэл зохино.
Үүнд: 1. Хавтаст хэрэгт Зам Тээврийн сайд, Төрийн өмчийн хорооны даргын хамтарсан 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 91 дүгээр “Шинэ төмөр зам” төслийн ажлыг эрчимжүүлэх тухай тушаал авагджээ. /21-р хх-ийн 94/ Мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт А.Гансүх сэжигтнээр “Засгийн газрын 121 дүгээр тогтоолд заасан төмөр замын төсөл дээр одоо ажиллаж байгаа аж ахуй нэгжүүдийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах талаарсудалж, шийдвэрлэх гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн өмчийн хорооны дарга болон Зам тээврийн сайдын хамтарсан 2013 он 4 дүгээр сарын 12-ны өдрийн 91 дүгээр тушаал гарсан. Энэ тушаалаар Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтцийг барих ерөнхий гүйцэтгэгч “Samsung C&T” компанитай “Энержи Ресурс рейл” ХХК-ийн байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу шилжүүлэн авч ерөнхий гүйцэтгэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахыг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Монголын төмөр замын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батзаяад даалгасан юм...” /21-р хх-ийн 79-81/, яллагдагчаар “...Д.Цогтбаатартай хамт суугаад нэгэн зэрэг гарын үсэг зураагүй. Бичиг хэргийн ажилтан л хариуцаад ажилладаг. Эхлээд тушаалын төслөө танилцуулаад тэр нь зөвшөөрөгдөөд дараа нь албан бланк дээр буугаад л сайд болон дарга нарт оруулж гарын үсэг зуруулдаг журамтай. Эхлээд хэн нь гарын үсэг зураад дараа нөгөөгөөрөө зуруулсанг би одоо хэлж мэдэхгүй байна...” /95-р хх-ийн 9-10/, гэрч Х.Володя “91 дүгээр хамтарсан тушаалын хувьд би сайн мэдэхгүй байна. Төрийн өмчийн хорооны даргын 2013 онд гаргасан тушаалын архивласан хоёр хавтас архивын нэгж байгаа. Энэ хоёр хавтасыг шүүж үзэхэд 91 дүгээр тушаал байгаагүй. 91 дүгээр тушаал байсан боловч тэр нь сахилгын шийтгэл ногдуулах тухай өөр тушаал байсан. Манайх архивын нэгж болгон хавтаслахдаа хамтарсан тушаалуудыг нөгөө тушаалуудтай хамт архивладаг.Тэгээд тэр дунд нь үзээд байхгүй байна лээ...” /10-р хх-ийн 201/, гэрч Д.Цогтбаатар “Төрийн өмчийн хороо нь ажлын хуваарь, чиглэлийн дагуу төрийн өмчийг хариуцдаг байгууллагын хувьд энэ тушаалыг хамтран гаргах үндэслэл болсон байх. Энэ асуудал төрийн өмчийн хорооны удирдлагын газар, хуулийн хэлтэс дээр танилцан боловсрогдож энэ тушаал гарч байгаа байх. Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоол, 2013 оны 82 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд энэ тушаал гарсан байна. ...Ер нь бол Зам тээврийн яам, Төрийн өмчийн хороотой хамтарсан тушаал гаргах бол ажлын хэсэг гарч шийдэх нь зүйтэй гэж тохирч байсан. Гэхдээ тэр асуудал энэ асуудлаас хойно байна уу, урьд нь байна уу гэдгийг санахгүй байна. Хамтарсан тушаал гаргахын тулд эхлээд хоёр талаас ажлын хэсэг гарч хоёр талын байр сууриа илэрхийлэх ёстой. Энэ тушаал дээр ажлын хэсэг гарсан эсэхийг санахгүй байна...” /10-р хх-ийн 213-214/, “...Би энэ тушаал дээр гарын үсэг зурсанаа санахгүй байна. Харин Төрийн өмчийн хороогоор Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат комданитай холбоотой зардлууд батлуулах гэж оруулж ирсэн. Тэр үед уг зардлыг хасч байсан санагдаж байна. ...Харахад миний гарын үсэг мөн юм шиг харагдаж байна. Гэхдээ би энэ тушаалын талаар Төрийн өмчийн хороогоор нэлээд явж судалсан боловч тушаалын эх хувь нь олдохгүй байна...” /10-р хх-ийн 215/, “...Би 69 дүгээр концесс цуцлах гэрээг бол зурсанаа мэдэж байна. Харин 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийнх дээр гарын үсэг зурсанаа санахгүй байна...” /10-р хх-ийн 216-218/, Д.Цогтбаатар сэжигтнээр “...Гарын үсэг нь бол миний гарын үсэг мөн байгаа юм. Гэтэл би санахгүй байна. Хэзээ үүндээр гарын үсэг зурсанаа санахгүй байгаа нь энэ асуудалд ямар нэг байдлаар зальдаж, анхаарал сарниулж байгаад ч юм уу, мэдэгдэлгүйгээр бичиг цаасан дунд оруулаад ч юм уу гарын үсэг зуруулсан байж болзошгүй гэж үзэж байна...” /94-р хх-ийн 182-184/, “...Сайд А.Гансүх л танай хорооноос Төрийн өмчийн хорооны удирдлагын газрын дарга Болормааг дагуулаад ирэхэд болно гээд тэгээд л би дагуулан очсон юм. Одоо бодоход Болормаа, Гансүх, Батзаяа нар хоорондоо бие биенээ мэддэг ч хүмүүс юм уу тодорхой хэлж мэдэхгүй байна. Тэр ресторанд нэг их удаан суугаагүй. 30-40 минутын хугацаа өнгөрсөн байх. ...ёстой хэлж мэдэхгүй байна. Юм ярьж байх зуур л зуруулсан байх. Юуг нь мэдэлгүй танилцалгүй зурсан нь миний буруу...” /94-р хх-ийн 186-187/ зэрэг мэдүүлгүүд авагджээ. Дээрх мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэж үзвэл яллагдагч А.Гансүх болон Д.Цогтбаатар нар нь харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн бөгөөд дээрх мэдүүлгийн аль мэдүүлэг үнэн зөв болохыг лавлан тодруулж, чухам ямар шалтгааны улмаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн болохыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан тогтоож, тэдгээрийн зөрүүг арилгах. Ингэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь хариуцлага хүлээх үндэслэл болно” гэж заасан зарчимд нийцэх юм.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Иргэний хариуцагчаар насанд хүрээгүй яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг татан оролцуулж болно.” гэж хуульчилсан бөгөөд уг хэрэгт мөнгө дамжуулсан буюу шилжүүлсэн гэх компаниудыг иргэний хариуцагчаар татах нь зүйтэй. Энэ байцаан шийтгэх ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан болон Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэх юм. хуулбар хувь 2017-07-24 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 32/32 Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлын талаар болон бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа А.Гансүх, Д.Цогтбаатар, А.Зориг, Лий Жон Ёл, Гу Дун Хён нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй байна. Иймд прокурор У.Дэндэвдорж, Б.Хурц нарын бичсэн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байна.
Одоогоор энэ хэргийн нэмэлт мөрдөн байцаалт хийгдэж байгаа бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлээгүй байна. Шүүх энэ хэргийн талаар хэрхэн шийдвэрлэх талаар бид эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2017/07/26
pzda iim eronhiilogchtei boloh gejde ene hergees l bultah gej eronhiilogchid ner devshsen uneheer haramsaltai gadnii guilagchinguud mongoloor mini ih togloj bna da tednii gar hol ni bolj bga nohduud ni tord suuj bdg mongol humuus geheer denduu haramsaltai
pkxny · 2017/07/25
Ийм дэмий гомдол хэрэггүй. Хонзогногчдын даалгавараар юм бичих утгагүй.
Зочин · 2017/07/25
Магадгүй ерөнхийлөгчийн 4 жилийн бүрэн эрх дууссан үед дахин сэргээж болно
Зочин · 2017/07/24
одоо хэрэгсэхгүй болно, тэгээд дуусаа