Ардын нам эрүүл мэндийн салбарт анхаарал хандууллаа
2014/01/07
Энэ цаг үед хамгийн уналттай салбараар нэрлэгдээд буй эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлаар МАН мягмар гаригийн уулзалт, хэлэлцүүлгээ боллоо.
Уулзалт, хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, МАН-ын нарийн бичгийн дарга Булгантуяа, Нийгмийн бодлогын газрын дарга С.Чинзориг нар оролцож, иргэдийн санаа бодлыг сонслоо. Мөн Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, зарим газрын дарга нарынхаа хамт ирсэн нь уулзалтад ач холбогдол өгснийх бололтой.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт 38 орчим мянган хүн ажиллаж байгаа ба 2014 оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарт 570 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт суулгажээ. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр 200 орчим тэрбум төгрөг энэ салбарт очиж байгаа аж.
Нийлээд 760-780 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийн энэ салбарт зарцуулж байгаа аж. Энэ тоог ДНБ-тэй харьцуулахад 2.7 орчим хувь болох ба ДЭМБ-ын зөвлөмжаар ДНБ-ий дор хаяж 7-9 хувьтай тэнцэхүйц санхүүжилтийг шийдэж байж эрүүл мэндийн салбараа авч явдаг байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар эрүүл мэндийн даатгалыг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэхийн тулд Эрүүл мэндийн корпорацитай болох аж. Энэ корпораци нь эмнэлгүүдтэйгээ гэрээ хийх замаар даатгуулагчийнхаа эрх ашгийг хамгаалах юм байна.
Нэг үгээр бол эрүүл мэндийн салбарын өртөг зардал нь эрүүл мэндийн үйлчилгээнийхаа тарифаас хамаагүй өндөр гарчихсанд асуудлын гол байна гэв. Тиймээс цаашдаа эрүүл мэндийн даатгалыг нь төрөөс бүрэн дүүрэн даах, цаашлаад шаардлагатай хэсгүүдийн даатгалын мөнгөний хэмжээг нэмэх ёстой гэж үзэж буйгаа ч хэллээ.
Өнөөдрийн байдлаар иргэдэд даатгалын системээр ердөө долоохон нэр төрлийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт ажээ. Уулзалтын үеэр эрүүл мэндийн даатгал үр ашиггүй тогтолцоо, эмнэлгийн барилга хангалтгүй, эмч мэргэжилтнүүдийн цалин хангамж хүрэлцээгүй байдаг зэрэг олон асуудал хөндөгдөв.
Түүнчлэн ахмадуудын авдаг тэтгэвэр тэтгэмж эм тариагаа авахад хүрэлцдэггүй, өнөөдөр олонх нь авдаг 180 мянган төгрөгийн тэтгэвэр инфляци өссөн энэ үед нэг л эмийн үнэ болчихоод байгааг ахмадууд учирлав. Тэд эдгээр саналаа Засгийн газар, Ерөнхий сайдад уламжилж өгөхийг хүссэн.
Монгол Ардын Намын зүгээс цалин, тэтгэврийг нэмэх тал дээр санаачлага гарган энэ оны төсөвт 235 тэрбум төгрөг суулгаж чадсан. Гэвч энэ нь 8-10 хувийн өсөлт бөгөөд бараа бүтээгдэхүүний үнэ 20-30 хувь нэмэгдсэн энэ үед хангалтгүй байгаа учраас цаашид цалинг 30 хүртэлх хувиар нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт тавихаар зэхэж буйгаа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мэдэгдлээ.
Монгол Ардын нам эрүүл мэнд, боловсолын салбарт онцгойлон анхаарч ирсэн бөгөөд цаашид ч энэ чиглэлд анхаарч, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх оновчтой, зөв гаргалгааг гаргахын төлөө идэвх санаачлагатай ажиллана гэдгээ мэдэгдлээ. “Ард түмний индэр” нээлттэй уулзалт хэлэлцүүлэг ирэх долоо хоногт Багануур дүүрэг үргэлжилнэ.

Зочин · 2014/01/08
энэ хөгшин төгцөгүүдийн намыхан юу гэж унгас алднав вэ адилхан л эмчилэж л байгаа биз дээ даварсан хөгшчүүл аягүй бол тусгай үйчлүүлэхгэж магадгүй амьгаанууд шүү