|
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Н.Амарзаяа нарын 16 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэв.
Өнгөрсөн хугацаанд олон нийтийн сүлжээгээр Хотын дарга асан Э.Бат-Үүлийг Ардчилсан намаас өрх тусгаарлаж шинэ нам байгуулах гэж байгаа тухай яриа газар аваад байсан.
АНУ-ын ирээдүйн Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп нөхөр Жаред Кушнерын хамт Вашингтон хот руу нүүхээр болсон. Үүнтэй холбоотойгоор одоо амьдарч байгаа зургаан унтлагын өрөө бүхий харшаа 5.5 сая ам.доллараар зарахаар болжээ. Харшийг архитектор Уэдди Вуда 1923 онд барьсан аж. Ингээд дэлхийн баячууд хэрхэн амьдардагийг харшаас нь харцгаая.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын ажлын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдээс захиргааны журмаар хураан авсан 923.26 сорьцтой 482.3 грамм алтыг Монголбанкны Эрдэнэсийн санд хүлээлгэн өглөө.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлсэн билээ.
Аж ахуйн нэгж байгууллагууд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамруулах үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл сүүлийн үед нийгмийн даатгалд хамруулах нь буурч, иргэд сайн дураар даатгалд хамруулах ихсэж байгаа юм.
Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм. Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ удаад хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн зөв тоолох зэргийг тус зөвлөмжөөр дамжуулан хүргэлээ. Хатгалгаа гэж юу вэ?
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Гадаад хэргийн сайдаар томилогдсоныхоо дараа нэг асуудлыг чухалчлан ярих болсон. Юу вэ гэвэл тэрээр давхар иргэншлийн асуудалд нэлээд нухацтай хандаж, хуулийн төсөл хүртэл өргөн барихаар зэхэж байгаа тухайгаа мэдээлж байсан юм. Давхар иргэншлийн асуудал 1998 оноос хойш гадны улс оронд төрсөн Монгол Улсын иргэнээр бүртгэгдсэн хүүхдүүдтэй холбоотой гэж тайлбарлаж байлаа.
“Miss World-2016” буюу Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо арванэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын 18-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Тус тэмцээнд манай улсаас загвар өмсөгч мисс Алтангэрэлийн Баярцэцэг эх орноо төлөөлөн амжилттай оролцож шилдэг XI байрт шалгарсан билээ.
Утаанбаатар хот боллоо хэмээн манай үе үеийн Засгийн газрууд утаатай тэмцэж өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд 132.5 тэрбум төгрөг зарцуулсан ч өнөөх утаа жил ирэх тусам нэмэгдэж нийслэлчүүд угаартаж, хордсоор л дахин нэг өвөлтэй золгоод байна.